Шихихутуг их сургуулийн номын сан

Шихихутуг их сургуулийн номын сан Та манай албан ёсны хуудаст тавтай морилно уу?

06/07/2026

"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ" нэг сэдэвт бүтээлд ТӨРИЙН ШАГНАЛ хүртээлээ.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйл, Үндсэн хуулийг дээдлэх зарчим, ардчилсан төрийн байгууллын үндэс, үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, эрх мэдэл хуваарилах зарчим, үндэсний аюулгүй байдлын эрх зүйн үндсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан хөгжүүлж, Үндсэн хуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлж, Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх, хууль зүйн боловсрол, эрдэм шинжилгээний хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн ЛҮНДЭЭЖАНЦАН, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн ЭНХБААТАР багш нарын маань хамтран туурвисан “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ” нэг сэдэвт бүтээл ТӨРИЙН ШАГНАЛ хүртлээ.

Энэхүү бүтээл нь Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах үеийн Үндсэн хуулийн эрх зүйн анхны сурах бичиг бөгөөд зөвхөн нэгэн үеийн сурах бичиг байгаад зогсохгүй, Үндсэн хуулийн эрх зүйн онол, үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан бичсэн суурь судалгааны бүтээл болсон юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд энэхүү ном нь хууль зүйн их, дээд сургуулиудын Үндсэн хуулийн эрх зүйн хичээлийн үндсэн сурах бичиг, багш, судлаач, хуульч, оюутнуудын ширээний ном, мөн Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны хамгийн нэр хүндтэй эх сурвалж хэвээр байсаар ирлээ. Энэ нь тус бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, онолын бат бөх суурь, практик ач холбогдол цаг хугацааны шалгуурыг даван өнөөдөр ч хэвээр хадгалагдаж буйг тод илэрхийлж буй хэрэг юм.
Цаашид ч “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ” бүтээл нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа, сургалт, эрх зүйн боловсролын үндсэн эх сурвалж, шинэ үеийн хуулийн сургуулийн оюутнууд болон хуульч, судлаачдын оюуны хэрэгцээг хангасан бүтээл хэвээр байж, Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны үнэт өв болон уламжлагдан үлдэх нь дамжиггүй.

Монголын хууль зүйн шинжлэх ухаан, Үндсэн хуульт ёсны төлөвшил, хөгжлийг эрдмийн их бүтээлээрээ баяжуулж, олон үеийн хуульч, судлаачдыг бэлтгэн төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн Энхбаатар багш нартаа ТӨРИЙН ШАГНАЛ хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, эрдэм судлалын их үйлс нь улам бүр дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлье.

📚Номын сангийн сэтгэл ханамжийн судалгаа
04/05/2026

📚Номын сангийн сэтгэл ханамжийн судалгаа

2025-2026 оны хичээлийн жилийн өдрийн ангийн оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа

28/04/2026
📖Дэлхийн Номын Өдрийн мэнд хүргэе! 📚Номд хайртай уншигч болон зохиогч та бүхэнд баярын мэнд хүргэе.
23/04/2026

📖Дэлхийн Номын Өдрийн мэнд хүргэе!
📚Номд хайртай уншигч болон зохиогч та бүхэнд баярын мэнд хүргэе.

📚✨Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 2026-04-22-ны өдөр зохион байгуулж байна. Сонирхсон оюутан бүрт нээлттэй.
21/04/2026

📚✨Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 2026-04-22-ны өдөр зохион байгуулж байна. Сонирхсон оюутан бүрт нээлттэй.

📚Номын танилцуулга
19/03/2026

📚Номын танилцуулга

Address

Shihihutug University
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Шихихутуг их сургуулийн номын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category