30/04/2026
☝️ Аав хүн охиныхоо өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Аавын дэмжлэг, анхаарал, халамж нь охинд өөрийгөө үнэ цэнтэй, хайрлагдах эрхтэй хүн гэж мэдрэхэд тусалдаг.
☝️ Аав хүн охиныхоо эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын эрүүл харилцааны загвар, үлгэр жишээ болдог. Тэрээр эрэгтэй хүн эмэгтэй хүнд хэрхэн хүндэтгэлтэй, халамжтай хандах ёстойг харуулдаг. Энэ нь охинд ирээдүйн харилцаагаа амжилттай бүтээхэд тусалдаг.
☝️ Аав хүн охины сэтгэлзүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Охиндоо өөрийн сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, удирдах, аюулгүй байдлыг мэдрэх, мэдрэмжээ илэрхийлэх зэрэгт тусалдаг.
☝️ Аав хүн охиныхоо хүсэл тэмүүлэл, авьяасыг дэмжиж, бие даасан, өөртөө итгэлтэй хүн болоход нь тусалдаг. Түүний энэ итгэл нь охиныг амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлдэг.
☝️ Аав хүн охиныхоо хувьд анхны эрэгтэй хүний үлгэр дуурайлал, загвар болдог бөгөөд охин бусад эрчүүдийг түүнтэй харьцуулан ойлгож хүлээн авах бөгөөд ирээдүйд хамтрагчаа сонгоход нь нөлөөлдөг.
✅Аав хүний хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах хамгийн сайхан зүйл бол — тэдний ээжийг хайрлах ❤️
🫶 Аав нь ээжийг нь хүндэлж, хайрлаж, халамжилж харьцаж байгааг харвал ирээдүйд эрүүл харилцааны загварыг бүрдүүлдэг.
🫶 Аав хүн охиндоо харилцааны чухал чанарууд болох үнэнч байдал, ойлголцол, буулт хийж сурахыг үлгэрлэн зааж чадна. Энэ нь ирээдүйд хамтрагчтайгаа эв найртай харилцаа бүтээхэд тусална.
☝️ Хэрэв аав, ээж хоёрын хооронд зөрчил гарвал, аав нь түүнийг хэрхэн зөвөөр шийдвэрлэхийг охинд харуулах нь чухал. Ээжийг нь шүүмжлэх, үнэ цэнийг нь бууруулах байдлаар бус, харин хүндэтгэлтэйгээр асуудлыг шийдэх хэрэгтэйг зааж үлгэрлэх нь чухал юм.
Дараах өгүүлбэрүүдийг охиддоо дандаа хэлж байгаарай. ✅
❤️ Би чамайг ямар ч нөхцөлгүйгээр хайрладаг.
❤️ Чи бол миний гүнж.
❤️ Ямар үзэсгэлэнтэй юм бэ чи минь.
❤️ Би чамд болон чиний чадварт итгэдэг.
❤️ Би чамаар бахархаж байна.
❤️ Чи хайр, хүндэтгэлийг хүртэх эрхтэй.
❤️ Би үргэлж чиний талд байх болно.
❤️ Чиний бодол, мэдрэмж надад чухал.
❤️ Чи яг байгаагаараа байгаа нь хангалттай.
“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг ОУ-ын өдөр” тохиож байна. 4 сарын 30
Хүүхэд бүхэн жаргалтай байг 👼👶👧🧒🏻👦🏻❤️