Агаарын цэргийн тэнхим

Агаарын цэргийн тэнхим ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЦЭРГИЙН НЭГДСЭН СУРГУУЛИЙН АГААРЫН ЦЭРГИЙН ТЭНХИМ

ТЭРГҮҮНИЙ ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛД...   📌Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн...
16/10/2025

ТЭРГҮҮНИЙ ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛД...

📌Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн хурандаа Б.Батмөнх даргатай Агаарын цэргийн тэнхимийн багш болон ахмад багш нарын төлөөлөл Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүнтэй баярт үйл явдлаа хуваалцлаа.
📌Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сургалтын орчин, суралцагчдад үзүүлсэн үйлчилгээ, тэнхимийн хамт олны гаргасан амжилтаараа манлайлж, их сургуулийн “Тэргүүний тэнхим”-ээр шалгарсан тухайгаа Агаарын цэргийн командлалын удирдлагын бүрэлдэхүүнд илтгэлээ.
📌Энэ үеэр Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол "Агаарын цэргийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, их сургуулийнхаа тэргүүний тэнхимээр шалгарсанд баяр хүргэж, та бүхнээр бахархаж байна. Цаашдын сурган хүмүүжүүлэх болон судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье. Манлайлагчийн амжилтаа бататгаж яваарай" гээд цаашид Агаарын цэргийн тэнхимийн хөгжүүлж, бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Агаарын цэргийн тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share