06/08/2026
ЦЭНГЭГ УСНЫ ТӨЛӨӨ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИН ХАМТРАН АЖИЛЛАНА.
2026 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” болон Чингэлтэй дүүргийн Хүүхдийн элч хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд усны үнэ цэнэ, экологийн боловсрол, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн оролцоонд тулгуурласан сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн аян, подкаст, мультимедиа контент зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ.
Хамтын ажиллагааны үндсэн чиглэл:
💧 Усны нөөцийг хамгаалах мэдлэг, зөв хэрэглээг түгээх
🌱 Экологийн боловсрол, эко дадлыг төлөвшүүлэх
👥 Хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх
📚 Сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах
🌍 Байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулан ажиллалаа.😇
Чингэлтэй Дүүргийн Хүүхдийн Зөвлөл