Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК

Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК, Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ulaanbaatar.

Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын компани нь паркийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа гэсэн бүх үе шатны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, паркийн нэгжүүдийн хөгжлийн платформ юм.

“НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮНШЛЭГЧЭЭР ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ Ү...
25/08/2026

“НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮНШЛЭГЧЭЭР ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ

✅ Нийслэл Улаанбаатар хот болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хамтран “Нүүрс-пиролизын үйлдвэр”-ийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

✅ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой уг төслийг Багануурын нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх бөгөөд жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай, пиролизын хий ашиглан 40 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг АҮЭБЯ, ЭХЯ-ны шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлэн батлуулсан.

✅ Иймд дээрх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч, EPC гүйцэтгэгч, ашиглалт, засвар үйлчилгээний оператор, санхүүгийн байгууллага болон консорциумуудыг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг (Letter of Interest, LOI) ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй:
https://erdenesitp.mn/?p=30675

24/08/2026

🌱 COP17-ийн хүрээнд Чингис хаан баялгийн сан нэгдлийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК тогтвортой үйлдвэрлэл, ногоон хөгжлийн шийдлийг хэлэлцсэн өдөрлөг зохион байгууллаа.

COP17: “НӨӨЦИЙН ҮР АШИГТАЙ, ТОГТВОРТОЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН ЗАГВАРААР ҮТП-ИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛ...
23/08/2026

COP17: “НӨӨЦИЙН ҮР АШИГТАЙ, ТОГТВОРТОЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН ЗАГВАРААР ҮТП-ИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

🌱 COP17-ийн хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн зохион байгуулсан өдөрлөгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

🌱 Хэлэлцүүлэгт Дархан, Хөтөл, Багануур, Бор-Өндөр, Тавантолгой болон Эрдэнэт ҮТП-ийн зохицуулагч, мэргэжилтэнүүд оролцож, үйлдвэрлэл технологийн паркуудын хөгжлийн чиглэл, байгаль орчны нөлөөлөл болон тогтвортой үйлдвэрлэлийн шийдлийн талаар санал, байр сууриа солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр:

🔹 Байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах
🔹 Олборлолтоос боловсруулалт руу шилжих
🔹 Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
🔹 Үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах
🔹 Ус, эрчим хүч болон бусад нөөцийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх
🔹 Байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав.

✅ “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй зургаан үйлдвэрлэл, технологийн парк нь Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг бүсчилсэн байдлаар дэмжих, түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.

✅ Тогтвортой үйлдвэрлэл гэдэг нь үйлдвэрлэлийг хязгаарлах бус, харин нөөцийг илүү ухаалаг, үр ашигтай ашиглаж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулсан үйлдвэрлэлийн шинэ загварыг бий болгох явдал гэдгийг онцоллоо.

🌏 Ногоон хөгжил – ухаалаг үйлдвэрлэл – тогтвортой ирээдүй.


#ЧингисХаанБаялгийнСанНэгдэл
#тогтвортойүйлдвэрлэл
#ногоонүйлдвэрлэл

COP17: “ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ🌏 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал – C...
23/08/2026

COP17: “ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

🌏 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал – COP17 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

🌱Энэ хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК өдөрлөгийг зохион байгуулж, үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй шийдлийн талаар хэлэлцэж байна.

🌱Өдөрлөгийг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нээж, COP17-ийн зорилго, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг байгаль орчны хамгаалалтай уялдуулахын ач холбогдлыг онцоллоо

🌱Мөн Эрдэнэс ҮТП" ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал Үйлдвэрлэл, технологийн паркуудын байгаль орчны бодлого тогтвортой хөгжлийн шийдэл сэдвээр илтгэл танилцууллаа

🌱“Эрдэнэс ҮТП” ХХК нь Монгол Улсын Эрдэнэт, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануур, Тавантолгой гэсэн зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн паркуудыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эдгээр парк нь байгалийн баялгийг түүхийгээр нь экспортлохоос илүү боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих зорилготой.

🌱Өнөөдрийн өдөрлөгөөр тогтвортой үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай хэрэглээ, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэл технологийн паркуудын цаашдын хөгжлийн шийдлүүдийг хэлэлцэхээс гадна оролцогчдыг ногоон хөгжилд уриалсан сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.

Олборлолтоос боловсруулалт руу.


#ЧингисХаанБаялгийнСанНэгдэл
#ногоонхөгжил
#тогтвортойүйлдвэрлэл

COP17 | ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ🌱 "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн удирдлаг...
20/08/2026

COP17 | ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ТӨСЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ

🌱 "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн удирдлага дор "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн хэрэгжүүлж буй үйлдвэрлэл технологийн парк байгуулах төслүүдийн байгаль орчинд ээлтэй ногоон шийдлүүдийг танилцуулах өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
🌱 Монгол Улсын аж үйлдвэржилт, ногоон хөгжил, бүсчилсэн хөгжлийн шинэ боломжуудтай танилцаарай.

📌 2026.08.23 | 14:00 | “Тэсвэрлэх байдлын өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Чингис хаан Баялгийн сан нэгдэл”-ийн харьяа компаниуд 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Ногоон бүсэд сэдэвчилсэн хөтөлбөрөөр оролцож байна.

#ЧингисХаанБаялгийнСанНэгдэл

#ХариуцлагатайУулУурхай

COP17 | “ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ”-ИЙН ХАРЬЯА КОМПАНИУДЫН ОРОЛЦОХ ХӨТӨЛБӨРИЙН ХУВААРЬ  #ЧингисХаанБаялгийнСанНэгд...
19/08/2026

COP17 | “ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ”-ИЙН ХАРЬЯА КОМПАНИУДЫН ОРОЛЦОХ ХӨТӨЛБӨРИЙН ХУВААРЬ

#ЧингисХаанБаялгийнСанНэгдэл

#ХүнБайгальОрчинТогтвортойХөгжлийнТөлөө

18/08/2026

🌱 "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх- Идэр: Үйлдвэр технологийн парк байгуулснаар байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.
🌱 "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн удирдлага дор "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн хэрэгжүүлж буй үйлдвэр технологийн парк байгуулах төслүүдийн байгаль орчинд ээлтэй ногоон шийдлүүдийг 2026.08.23, 24-ний өдрүүдэд "COP17" хурлын ногоон бүсэд танилцуулна.
#ЧингисХаанБаялгийнСанНэгдэл


#ХариуцлагатайУулУурхай

COP-17-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАН ОРОЛЦЛОО✅Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц...
18/08/2026

COP-17-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАН ОРОЛЦЛОО

✅Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс дэх “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн асар дахь үйл ажиллагааны хүрээнд байгаль орчинд ээлтэй ногоон шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйлдвэрлэлийн чиглэлүүдээ олон нийтэд танилцуулж байна.

✅Өнөөдрийн үйл ажиллагаанд “Эрдэнэс ҮТП” ХХК-иас “Багануур ҮТП”-ийн зохицуулагч Б.Чойжил Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн талаар танилцуулга, мэдээлэл өглөө.

✅Нүүрсийг боловсруулж, илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн уг төсөл нь үйлдвэрлэлийн хөгжлийг байгаль орчны хамгаалалтай уялдуулах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Б.ДАВААДАЛАЙ: ТӨРИЙН ӨМЧИТ УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГААС СЭРГЭСЭН ЭКОСИСТЕМИЙГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛТ ТА...
18/08/2026

Б.ДАВААДАЛАЙ: ТӨРИЙН ӨМЧИТ УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГААС СЭРГЭСЭН ЭКОСИСТЕМИЙГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛТ ТАВЬЖ БУЙ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн асар дахь үйл ажиллагааны нээлт боллоо.
✅ Ногоон бүсэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харьяа “Багануур” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс ҮТП” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иуд байгаль орчинд ээлтэй ногоон шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ олон нийтэд танилцуулж байна.
📌 Уул уурхай гэдэг зөвхөн газрын хэвлийн баялгийг олборлох тухай ойлголт биш. Баялгийг хариуцлагатай ашиглаж, байгальд учруулсан нөлөөллийг бууруулж, доройтсон газрыг нөхөн сэргээж, үр өгөөжийг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг гэж “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Ногоон бүсийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
✅ Нэгдлийн хэмжээнд тогтвортой хөгжлийг түүчээлэн экосистемийг сэргээж, уул уурхайн нөхөн сэргээлтээс урт хугацааны ногоон хөрөнгө оруулалт руу шилжихийг зорьж байна.

“БИ ИНЖЕНЕР” ТӨСЛИЙН 2+2 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СҮҮЛИЙН ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ✅Боловсруулах үйлдвэрлэлийн с...
17/08/2026

“БИ ИНЖЕНЕР” ТӨСЛИЙН 2+2 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СҮҮЛИЙН ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

✅Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, инженер техникийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг төлөвшүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Чингис хаан баялгийн сан нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК, ШУТИС, БНХАУ-ын Уул уурхай технологийн их сургууль хамтран “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан 2+2 тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

✅Тус хөтөлбөрийн хүрээнд 2026–2030 оны хичээлийн жилд суралцагчид эхний хоёр жилээ ШУТИС-д, дараагийн хоёр жилээ БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуульд тэтгэлгээр суралцах юм.

✅Нүүрсний гүн боловсруулалтын инженер техникийн нарийн мэргэжилтнийг бэлтгэх анхны алхам болж буй энэхүү хөтөлбөр нь сонгон шалгаруулалтын эхний шатуудад тэнцсэн оролцогчид болон тэдний эцэг, эх, асран хамгаалагчидтай сүүлийн шатны ярилцлагыг зохион байгуулав. Ийнхүү сүүлийн шатанд тэнцсэн 20 суралцагчтай “Эрдэнэс ҮТП” ХХК-иас холбогдон мэдээлэл хүргэсний дараа урилгаа гардан авах юм.




Address

Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө
Ulaanbaatar
14251

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share