Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл

Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн албан ёсны хуудас

Эрүүл Мэндийн Яам БҮХ АНХАН БОЛОН ЛАВЛАГАА ШАТЛАЛД УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТАСАГ, НЭГЖ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ. 📌Монгол ...
22/07/2026

Эрүүл Мэндийн Яам БҮХ АНХАН БОЛОН ЛАВЛАГАА ШАТЛАЛД УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТАСАГ, НЭГЖ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

📌Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тогтоолоор баталсан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.7-т заасны дагуу анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэх бие даасан бүтэц зохион байгуулж, хэрэгжилтийг хангах чиглэл өглөө.
📌 Хэрэгжилтийн биелэлтийг 2026 оны 7-р сарын 30-ны дотор Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газарт ирүүлэх юм.

#УламжлалтАнагаахУхаанСудлалынМэргэжлийнСалбарЗөвлөл

МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ТӨСЛИЙН БАГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн суда...
07/07/2026

МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ТӨСЛИЙН БАГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн судалгааны баг 2026 оны 7 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа. Судалгааны баг АШУҮИС-ийн Шинжлэх технологийг дэмжих сангийн санхүүжилттэй “Диабетын хэвшинж 2 өвчний хувь хүнд чиглэсэн нэгдмэл эмчилгээний үр дүнг үнэлэх” болон “Жүрү-5 капсул хэлбэрийн уламжлалт эмийн технологийн туршилт, зүгшрүүлэлт” сэдэвт төслүүдийн судалгааны ажлыг эхлүүллээ.

Төслийн баг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд болон тус аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн цогцолборын захирал, АУ-ны доктор Б.Амгалан болон бусад холбогдох эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн танилцуулга, сургалтыг хийв.

АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтнууд зохицуулах үйлчилгээтэй хүнс, цагаан идээний үйлдвэрлэл болон эмчилгээний идээ ундааны нэгдсэн заавар боловсруулах чиглэлээр орон нутгийн мэргэжилтнүүдтэй санал солилцож Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн багш нар Архангай аймаг дахь Монгол анагаах ухааны төв эмнэлэг дээр ажиллан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийн, зөвлөгөө өглөө.

Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимидрагчаа багшдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар“ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ” ц...
06/07/2026

Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимидрагчаа багшдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар“ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ” цол, тэмдгээр шагнуулсанд халуун баяр хүргэе! 💐💐💐

ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, УАУТХ-ийн захирал, УАУЭСН-ийн тэргүүн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай эрдэмтэн, судлаачдыг бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, шагнагдсанд салбарын болон үе үеийн шавь нар нь халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, эрдэм шинжилгээ, бүтээл туурвилаар арвин байхыг хүсэн ерөөе! 👏👏👏

#УламжлалтАнагаахУхаанСудлалынМэргэжлийнСалбарЗөвлөл
2026.07.06

АШУҮИС-ИЙН МАУОУС БОЛОН ТЯНЬЖИНГИЙН ХЯТАД АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧ ЗҮҮ ТӨӨНИЙН ИХ ЭМЧ ...
29/06/2026

АШУҮИС-ИЙН МАУОУС БОЛОН ТЯНЬЖИНГИЙН ХЯТАД АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧ ЗҮҮ ТӨӨНИЙН ИХ ЭМЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ!

АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль нь БНХАУ-ын Тяньжингийн Хятад АУИС-тай Зүү төөнийн их эмчийн 4+2 хамтарсан бакалаврын хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд ЗТИЭ-ийн ангид сонгон суралцаж буй оюутнуудад 3,4-р дамжаанд мэргэжлийн хичээл болон хятад хэлний анхан шатнаас гүнзгийрүүлсэн шат хүртэл хичээлийг зааж, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэн тэтгэлэг авсаар ирсэн.

2019 оноос эхлэн тус хамтарсан хөтөлбөрөөр төгссөн оюутнууд 2 сургуулийн хос дипломтой төгсөхөөс гадна үргэжлүүлэн БНХАУ-д магистрантурын тэтгэлэгт суралцах, АНУ-ын Вашингтон мужид байрлах National Certification Commission for Acupuncture and Oriental Medicine Зүүний их эмчийн зэргийн шалгалтыг өгч АНУ, Колумбиа, Швейцар, Англи, Шенгений орнуудад ажиллах болон Монгол Улсын 1,2-р шатлалд болон тусган мэргэжлийн төвд зүү эмчилгээ, уламжлалт эмчилгээний тасагт зүүний их эмчээр ажиллах боломж бүрдэж байгаагаар давуу талтай билээ.

Зүү төөнийн их эмчийн хөтөлбөрийн 7 оюутан 2024 онд Тианжинь хотын захиргааны сургалтын тэтгэлгийг оюутны сургалтын голч дүн болон HSK 5 онооны шалгуур үзүүлэлтээр хангаж 5, 6 дахь жилдээ суралцан амжилттай төгсөж 2026 оны 6 сарын 25-ны өдөрт дипломоо гардан авлаа.

2026 онд ЗТИЭ-ийн ангиас 12 сурагч тэтгэлэг авч 4+2 хөтөлбөрт хамрагдан суралцах бөгөөд сургуулиа амжилттай төгссөн Э.Энхжин, Т.Анхбаяр, Э.Нандин-Эрдэнэ, Т.Оюу-Эрдэнэ, П.Надмид, Б.Энхзаяа нар болон шилдэг төгсөгч Б.Сансармаа нартаа цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье!

Дэлхий нийтэд зүү эмчилгээ нь зөвхөн уламжлалт эмчилгээ бус, нэгдмэл анагаах ухаан (integrative medicine)-ны нэг хэсэг болж, аюулгүй, нотолгоонд суурилсан байдлаар эмчилгээнд уялдуулах чиглэлийг баримталж, чанар аюулгүй байдал, судалгааны нотолгоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн системд зөв интеграцчлахыг ДЭМБ-ын “Уламжлалт анагаах ухааны 2025-2034 хөгжлийн стратеги”-д дурдсан байдаг.

#УламжлалтАнагаахУхаанСудлалынМэргэжлийнСалбарЗөвлөл
2026.06.29

УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН БАТАЛГААГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХЭЛЭЛЦЛЭЭ. Уламжлалт ба нэгдмэл анагаах ух...
15/06/2026

УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН БАТАЛГААГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХЭЛЭЛЦЛЭЭ.

Уламжлалт ба нэгдмэл анагаах ухааны (УНАУ) тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр ДЭМБ-ын бүс хоорондын сургалт, семинар БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Макаод 2026 оны 6-р сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

ДЭМБ-аас тунхагласан "Уламжлалт анагаах ухааны 2025–2034 хөгжлийн стратеги"-ийн бодлого гишүүн улс орнуудад хэрэгжиж, олон зуун жилийн уламжлалтай, тухайн үндэстний соёлын салшгүй хэсэг болох УА (Traditional medicine), хөгжлийн дараагийн шатанд орчин үеийн эмчилгээг дэмжлэг болгон нэмэлтээр хавсран хэрэглэж (Complementary medicine) байсан бол тус бодлогоор шинжлэх ухаанчаар нэгтгэсэн анагаах ухаан (Integrative medicine) байдлаар хөгжүүлэн үндэсний тогтолцоонд интеграцилах замаар бүх нийтийг хамруулахыг уриалж байна. Түүнчлэн өвчний олон улсын XI ангилалд УАУ-ны бүлгийг албан ёсоор оруулсан нь энэхүү интеграцийн хамгийн том практик нотолгоо болох юм.

Зохиогдсон сургалт, семинарын зорилго нь Уламжлалт анагаах ухааны 2025–2034 хөгжлийн стратегийн дагуу гишүүн орнууд болон дэлхий дахины тэргүүлэх чиглэлүүдтэй хэрхэн уялдаж буйг танилцуулах, УАУ-ны бодлого, зохицуулалт, эмч, мэргэжилтнүүдийн сургалт, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн улс орнуудын сайн туршлагыг харилцан солилцох, стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотой гишүүн орнуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлон нэгтгэхэд оршиж байв.

АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, ЭМЯ-ны УАУ-ны ерөнхий мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш Монголын уламжлалт анагаах ухааны бодлого, сургалтын тогтолцоо, тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын илтгэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёрхон баталсан “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг болон Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 87 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх тухай” төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чиглэсэн зорилт, арга хэмжээнд хоёр анагаах ухааны нийцлийг тогтоох, уламжлалт эмийн судалгаа, хөгжүүлэлт, шинэ бүтээгдэхүүн бий болгох, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний эмийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зорилтууд дэвшүүлснийг мэдээлсэн.

Түүнчлэн УАУ-ны эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, эмнэлгийн тусламжийн чанарын баталгаажилтыг хэрхэн хангаж байгаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. Мөн өвчний олон улсын өвчний ангилалын дагуу МУАУ-ны өвчний оношийг кодлох, эмнэлзүйн заавар боловсруулах, уламжлалт эмийн чанар-хяналтын чиглэлээр ДЭМБ-ын шинжээч, зөвлөхүүдээс зөвлөгөө авах, сургалтанд хамрагдах, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэвшүүллээ.

#УламжлалтАнагаахУхаанСудлалынМэргэжлийнСалбарЗөвлөл

🇲🇳 Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2026 оны 6 сарын 5-6-ны өдрүүдэд “Монголын Уламжлалт анагаах ухааны удирдах ажи...
06/06/2026

🇲🇳 Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2026 оны 6 сарын 5-6-ны өдрүүдэд “Монголын Уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган” Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

✅Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, МУЭСТ “Манба Дацан" төвийн тэггүүн, Хамба лам "Оточ манрамба" их сургуулийн ректор Д.Нацагдорж болон салбарын эрдэмтэн, судлаачид, төлөөлөл оролцов.
✅ Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Х.Бунд-Очир, МСЗ-ийн Ерөнхий мэргэжилтэн АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш болон бусад гишүүд модератор болон паналистаар дараах сэдвүүдээр салбарын асуудлын гүн рүү орж нээлттэй ярилцлаа. Үүнд:
📌Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, хууль эрх зүйн орчин
📌 Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцэл, их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан
📌 Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний санхүүжилт
📌 Уламжлалт анагаах ухааны салбарын эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, хүний нөөцийн бодлого
📌 Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, бүртгэл, хүртээмжийн асуудал
📌 Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдрах хэв маяг ба нийгмийн эрүүл мэндийн асуудал

Уг чуулганы эцэст “Уламжлалт анагаах ухааны тухай” Анхдагч хуулийн төслийн санал хураалтаар өндөрлөлөө.

Чуулганыг санаачлан зохион байгуулагч:
“Манба Дацан” МУЭСТ,
Оточ Манрамба Их Сургууль,
“Манба дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэг

Хамтран зохион байгуулагч:
Эрүүл Мэндийн Яам,
Боловсролын яам,
ЭМЯ-ны дэргэдэх “Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл”,
“Тэжээхүй ухаан” төрийн бус байгууллага,
Оточ Манрамба их сургуулийн төгсөгчдийн холбоо

05/06/2026
🇲🇳 Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН”2...
03/06/2026

🇲🇳 Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах
“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН”
2026 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.

Чуулганаар уламжлалт анагаах ухааны салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн шийдвэр, зөвлөмж боловсруулах зорилгоор дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:
1. Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ
2. Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны уялдаа холбоо, их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан, санхүүжилтийн тогтолцоо
3. Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, хүний нөөцийн бодлого
4. Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, бүртгэл, хүртээмж
5. Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн эрүүл мэндийн асуудал

Тиймээс Эрхэм хүндэт Уламжлалт анагаах ухааны салбарын удирдлага, эмч, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид та бүхнийг хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэх талаар саналаа өгч, уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Таны идэвхтэй оролцоонд талархал илэрхийлье.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share