Увс Онцгой байдлын газар

Увс Онцгой байдлын газар Бид сэргийлнэ, аварна, хамгаална…

‼️НАРНЫ ЦОХИЛТ БОЛОН ШИНГЭНИЙ ДУТАГДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙОйрын өдрүүдэд (2026.08.07-08) нийт нутгаар агаарын темпе...
06/08/2026

‼️НАРНЫ ЦОХИЛТ БОЛОН ШИНГЭНИЙ ДУТАГДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ

Ойрын өдрүүдэд (2026.08.07-08) нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, халах тул нарны цохилт болон шингэний дутагдлаас урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

☀️НАРНААС ХАМГААЛАХ БОЛОН ХУВЦАСЛАЛТ
Нарны шууд тусгалаас зайлсхийх: Өдрийн хамгийн халуун цагуудад буюу 11:00 – 16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур явахаас зайлсхийх хэрэгтэй.
ЗӨВ ХУВЦАСЛАХ: Цайвар өнгийн, сул чөлөөтэй, агаар нэвтрүүлдэг байгалийн гаралтай (хөвөн даавуун) хувцас өмсөх.
ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ: Гадаа гарахдаа нарны малгай, саравч, нарны шил зүүж, нарнаас хамгаалах тос (SPF 30+) түрхэх.

ХООЛ ХҮНС БА ШИНГЭНИЙ ХЭРЭГЛЭЭ:

БАЙНГЫН ШИНГЭН УУХ: Цангаагаа тайлагдахыг хүлээлгүйгээр өдрийн турш буцалсан бүлээн ус, цэвэр ус, хярам, аарц уух.
Хэт хүйтэн ундаа, согтууруулах ундаа, кофеин болон чихэр ихтэй ундаанаас татгалзах (эдгээр нь биеийн шингэнийг хурдан алдагдуулдаг).
ХӨНГӨН ХООЛЛОХ: Тослог, хүнд хоолноос зайлсхийж, жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэх.

АХУЙН БОЛОН ӨДӨР ТУТМЫН ДЭГЛЭМ:

ӨРӨӨ ТАСАЛГААГ СЭРҮҮН БАЙЛГАХ: Өрөө тасалгааг сэрүүн байлгах: Нартай талын цонхны хөшгийг хааж, өглөө болон оройн сэрүүнд агаар салхи оруулах.
ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН : Биеийн хүчний ажил болон бэлтгэл сургуулилтыг өглөө эрт эсвэл оройн сэрүүнд төлөвлөх.
АВТОМАШИНД АНХААРАХ: Хаалттай автомашинд хүүхэд, ахмад настан, гэрийн тэжээвэр амьтныг хэзээ ч ганцаarr нь үлдээж болохгүй.
Хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс (зүрх судас, даралт ихсэх гэх мэт) хэт халуунд илүү эмзэг тул тэдний агаарын сэрүүцүүлэг, шингэний хэрэглээнд онцгой анхаарах.
#Наршилт

МОНГОЛ УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС УВС НУТГИЙН ИРГЭДЭЭ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРТ УРИАЛЖ, ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХАМТ ХИЙЛЭЭ.  🇲🇳ОБЕГ-ы...
06/08/2026

МОНГОЛ УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС УВС НУТГИЙН ИРГЭДЭЭ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРТ УРИАЛЖ, ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХАМТ ХИЙЛЭЭ.

🇲🇳ОБЕГ-ын харъяа “Аврагч” спорт хорооны багш дасгалжуулагчдын санаачлагаар өглөөний дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд онцгой байдлын анги, салбаруудын алба хаагчдын дунд өглөө бүр 10 минут дасгал хөдөлгөөн хийж, ажлын өдрөө эрч хүчтэй эхлүүлэх дадлыг хэвшүүлсэн.

Энэхүү ажлыг орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Аврагч спорт хорооны дарга, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс төрөлх нутгаасаа эхлүүлж Увс нутгийн ард иргэдийгээ нийтийн биеийн тамирт уриалан өглөөний дасгал хамт хийлээ.

ӨГЛӨӨ БҮРИЙГ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ 10 МИНУТ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ🇲🇳

Ойрын өдрүүдэд (2026. 08. 06-08) ихэнх нутгаар агаарын температур өмнөх хоногуудаас нэмж халах тул наршилт болон өдрийн ...
06/08/2026

Ойрын өдрүүдэд (2026. 08. 06-08) ихэнх нутгаар агаарын температур өмнөх хоногуудаас нэмж халах тул наршилт болон өдрийн халалттай холбоотой түр зуурын аадар борооны эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
#Наршилт

ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА🇲🇳
05/08/2026

ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА🇲🇳

🇲🇳МОНГОЛ УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС УВС НУТГИЙН ИРГЭДЭЭ ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛД УРИАЛЛАА 🇲🇳

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг өдөр тутмын хэвшил болгох зорилгоор "Өглөөний 10 минутын дасгал" арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү санаачилгын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврагч спорт хорооноос онцгой байдлын анги, байгууллагуудад ажлын өдрийг өглөөний дасгалаар эхлүүлэх зөв дадлыг тогтмол хэвшүүлээд байна.

Энэхүү үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын аварга, Аврагч спорт хорооны тамирчин П.Бүрэнтөгс төрсөн нутаг Увс аймагтаа ажиллаж байна.

Тэрээр Увс аймгийн иргэдийг өглөөний дасгалд идэвхтэй хамрагдаж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалан, 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 07:00 цагт Улаангом сумын Ю.Цэдэнбал даргын талбайд болох нийтийн өглөөний дасгалыг өөрийн биеэр удирдан зохион байгуулах юм.

Иймд Увс аймгийн иргэд, залуучууд, ахмад настан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамт олон, хүүхэд багачууд та бүхнийг гэр бүл, хамт олноороо өргөнөөр оролцож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулан, өдөр бүрийг идэвхтэй хөдөлгөөнөөр эхлүүлэхийг урьж байна.

Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 6
Цаг: 07:00
Байршил: Увс аймаг, Улаангом сум, Ю.Цэдэнбал даргын талбай

Эрүүл Монголын төлөө – Өдөр бүрийг 10 минутын дасгалаар эхлүүлье.

 #Мэдээлэл
04/08/2026

#Мэдээлэл

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ГАРАЛТ НИЙТ НУТГИЙН 55 ХУВЬД САЙН БАЙНА

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 55 хувьд сайн, 40 хувьд дунд, 5 хувьд муу байна.

Үүнд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн цөөн, Ховд, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтийн зарим, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна.

Мөн долоодугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар 4.1-16.9 ц/га, тал хээр, говийн нутгаар 0.1-4.0 ц/га байв. Ургацыг өмнө жилийн мөн үетэй харьцуулбал, Төвийн ихэнх, Сэлэнгэ, Дархан-Уулын зарим нутгаар өмнө жилээс ахиу бол Архангайн зарим нутгаар өмнө жилээс бага, бусад нутгаар ойролцоо байна.
http://nema.gov.mn/post/177523
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

⚠️  СЭРЭМЖЛҮҮЛЭГ ⚠️ Түр зуурын аадар бороо нь богино хугацаанд их хэмжээний хур тунадас орох, үер буух, аянга цахих, хүч...
02/08/2026

⚠️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ⚠️
Түр зуурын аадар бороо нь богино хугацаанд их хэмжээний хур тунадас орох, үер буух, аянга цахих, хүчтэй салхи шуурах зэрэг аюултай үзэгдэл дагуулдаг.
Иймд иргэд та бүхэн:
Гол, нуур, үерийн ус, гатлахгүй байх.
Аянга цахих үед задгай талбай, өндөр мод, цахилгааны шон, төмөр хийцийн дэргэд байрлахгүй байх.
Гол, нуурт сэлэх, загасчлах, завиар зорчихгүй байх.
Хүүхдийг усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх. Цахилгаан хэрэгсэл шаардлагагүй бол унтрааж, залгуураас салгах Зориулалтын бус хөвөгч хийлэгч ашиглаж гол нуурын усанд орохгүй байх,
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөх.
Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, түр зуурын аадар бороо, аянга цахилгаантай үед сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна‼️.

02/08/2026
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨМЖӨӨР ХАНГАН АЖИЛЛАЛАА.Баяр наадмын өдрүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэ...
01/08/2026

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨМЖӨӨР ХАНГАН АЖИЛЛАЛАА.

Баяр наадмын өдрүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд
галын аюулгүй байдлын шаардлага хангасан пийшин зуух ашиглах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шингэрүүлсэн шатдаг хийн баллон (газ) ашиглалтын аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллалаа.
🇲🇳🇲🇳🇲🇳АЮУЛ, ЭРСДЭЛГҮЙ САЙХАН НААДААРАЙ

Address

Увс Улаангом 10-р баг 7045101 7045105 80150105
Ulaangom
85179

Alerts

Be the first to know and let us send you an email when Увс Онцгой байдлын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Увс Онцгой байдлын газар:

Shortcuts

Share

Category