Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд

Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд Завхан нутаг сайхан нутаг
Замын хүн саатмаар нутаг ...

Завхан нутаг сайхан нутаг
Замын хүн саатмаар нутаг ...


"Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд" зургийн хуудсанд тавтай морилно уу!

🔴ЗАВХАН АЙМАГ УЛСЫН ХОШОЙ АВАРГА ШАТАРЧИНТАЙ БОЛЛОО👍👍👍Өсвөрийн шатарчдын сондгой насны улсын аварга шалгаруулах тэмцээн ...
08/08/2026

🔴ЗАВХАН АЙМАГ УЛСЫН ХОШОЙ АВАРГА ШАТАРЧИНТАЙ БОЛЛОО👍👍👍

Өсвөрийн шатарчдын сондгой насны улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 08 сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Тус тэмцээнд Завхан аймгийн "Завхан-Шинэ эхлэл" клубийн тамирчин
Б.Энхмэнд түрүүлж, ХОШОЙ АВАРГА боллоо💖

Бэлтгэсэн багш А.Нэргүй болон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчиндаа, аав ээж, эмээ өвөөд нь халуун баяр хүргэе👏👏👏

Мухартын голын эхийг нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалья тэхүү. Энд элснээс гулгахаа болъё!  Монголчуудаа.
26/07/2026

Мухартын голын эхийг нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалья тэхүү. Энд элснээс гулгахаа болъё! Монголчуудаа.

🏔️ Борооны дараах Отгонтэнгэр хайрхан.Хурын дараах тунгалаг агаарт мөнх цаст оргил нь улам тодрон, сүр жавхаагаа гайхуул...
22/07/2026

🏔️ Борооны дараах Отгонтэнгэр хайрхан.
Хурын дараах тунгалаг агаарт мөнх цаст оргил нь улам тодрон, сүр жавхаагаа гайхуулна. 🇲🇳🙏

Б.Мөнх-оргил тэргүүнтэй Завхан аймгийн нутгийн зөвлөл ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТҮҮХЭН ОЙН ЖИЛД УЛСЫН ЦОЛ ХҮРТСЭН ЗАВХАН ...
19/07/2026

Б.Мөнх-оргил тэргүүнтэй Завхан аймгийн нутгийн зөвлөл ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТҮҮХЭН ОЙН ЖИЛД УЛСЫН ЦОЛ ХҮРТСЭН ЗАВХАН НУТГИЙН ХҮЧИТ БӨХЧҮҮДДЭЭ ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Өнөөдөр 60 жилд ганц тохиох "Сүрээр дарагч" хэмээх гал улаан морин жилийн Хөх морь сарын Цагаан морь өдөр. Морин цагт бу...
25/06/2026

Өнөөдөр 60 жилд ганц тохиох "Сүрээр дарагч" хэмээх гал улаан морин жилийн Хөх морь сарын Цагаан морь өдөр.

Морин цагт буюу 11:40-13:40 хооронд сар жилээр саатсан ажил үйлсээ заавал эхлүүлж, амжилт бүтээлийнхээ моринд мордохын ерөөл өргөе. 🐎🐎🐎🐎

Морьтой Монголын минь нартай заяа өөдөө байг🔥🙏

Отгонтэнгэрийн оройд дрон гаргасан зурагчин Ган-Өлзийгийн бичлэгийг хараад аавыгаа их саналаа.      Очирваань чинь урдаа...
24/06/2026

Отгонтэнгэрийн оройд дрон гаргасан зурагчин Ган-Өлзийгийн бичлэгийг хараад аавыгаа их саналаа.
Очирваань чинь урдаасаа мөнх цастай дүнхийсэн цэнхэр уул атлаа, ар талаасаа асга нурсан сүрлэг хайрхан аж. Яг л аав нар шиг. Миний аав яг л ийм хүн байсан даа.
Бие нь өвдөхдөө ганц удаа ёо гэж үзээгүй юм даа.
Амьдрал их мөрний эрэг шиг элэгдэж, эмээл дээрээ гандаж туулахдаа араасаа нурж явсан юм билээ л.
Зовлонгоо бидэнд ярьдаггүй хүн байсан юм. Ухааных л даа.
Аав уул гэдэг урдаасаа дүнхийж байдаг ч араасаа нурж явдаг юм билээ л...❤️

Wooow 🏔💓
20/06/2026

Wooow 🏔💓

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

❤🏔
19/06/2026

❤🏔

Завхан аймаг үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.Завхан аймгийн...

Цагаанхайрхан сум Ар цэцэрлэгийн голын урд хамар. Сайхан хангай шүү.
19/06/2026

Цагаанхайрхан сум Ар цэцэрлэгийн голын урд хамар. Сайхан хангай шүү.

Отгонтэнгэр хайрхны маань төрийн их тахилга эхлэхэд цөөн хоног үлдлээ.Эл уулынхаа сүр хүч, ариун дагшин чанарыг дээдлэн,...
10/06/2026

Отгонтэнгэр хайрхны маань төрийн их тахилга эхлэхэд цөөн хоног үлдлээ.

Эл уулынхаа сүр хүч, ариун дагшин чанарыг дээдлэн, зорьж ирэх иргэн бүр байгаль эхдээ ээлтэй, эмх цэгцтэй, зөв боловсон оролцоогоор нэгдэцгээе.

Уул ус бол бидний залбирлыг тэвчдэг ч, хайхрамжгүй орхисон зүйлс маань ихэнхдээ байгальд шингэхгүй хог болон үлддэгийг ухамсарлан санаж яваарай.

Отгонтэнгэр хайрхнаа хайрлан хамгаалж, ариун дагшныг нь ирээдүй хойчдоо онгон хэвээр нь өвлүүлэн үлдээх нь бидний нийтлэг үүрэг билээ.

УНАГАН БАЙГАЛИА ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ 🏔️🙏🏻

Address

Uliastay
00976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share