Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар Их Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутагт ТАВТАЙ МОРИЛНО УУ🇲🇳

23/07/2026

✅ ОЛОН УЛСЫН ЖЕМБОРИ БҮРТГЭЛ ХААГДАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ

7-р сарын 26-наас 8-р сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх 1100 хүүхдийн уулзалтын бэлтгэл хангагдаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрийн скаутууд хуран цуглаж ОЛОН УЛСЫН III-Р ЖЕМБОРИ Хэнтий аймгийн хүүхдийн Хэрлэн зусланд зохион байгуулагдах юм.

Тус өдрүүдээр хүрэлцэн ирсэн скаут хүүхдүүдэд Чингис хотын үүсэл хөгжил, түүхэн аялал жуулчлал, ихэвчлэн түүхтэй холбоотой хөтөлбөрүүдээр орон нутгаа танилцуулах юм.

ХЭНТИЙ АЙМАГТ БОЛОХ ОЛОН УЛСЫН 3 ДУГААР ЖЕМБОРИД 3-ХАН ХОНОГ ҮЛДЛЭЭ Энэ удаагийн олон улсын зуслан нь Их Эзэн Чингис хаа...
23/07/2026

ХЭНТИЙ АЙМАГТ БОЛОХ ОЛОН УЛСЫН 3 ДУГААР ЖЕМБОРИД 3-ХАН ХОНОГ ҮЛДЛЭЭ

Энэ удаагийн олон улсын зуслан нь Их Эзэн Чингис хааны ивээлт нутаг, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хэнтий аймагт зохион байгуулагдахад бэлэн болоод байна. Дэлхийн болон Монгол орны өнцөг булан бүрээс хуран цуглах хэдэн мянган скаутуудын нөхөрлөл, адал явдал, дурсамж дүүрэн өдрүүд эхлэхэд ердөө 3 хоног үлдлээ!😎

Монголын Скаутын Холбоо (The Scout Association of Mongolia) нь хүүхэд, залуусыг бие даах чадвартай, байгаль дэлхийгээ хайрладаг, бусдад туслах сэтгэлгээтэй, манлайлагч иргэн болгон төлөвшүүлэх зорилготой олон улсын томоохон хөдөлгөөний нэг бүрэлдэхүүн хэсэг юм.

Тус холбоо нь 2 жил тутамд Монгол орныхоо 4 зүгийн үзэсгэлэнт нутгуудыг түшиглэн, олон мянган хүүхэд залуучуудыг нэгтгэсэн Олон Улсын Скаутын Жембори (Jamboree) зусланг уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ.

Жембори нь зөвхөн аялал зугаалга бус, залууст:

-Амьдрах ухаан, бие даах чадвар олгох

-Олон улсын залуустай соёл солилцож, найз нөхөд болох

⛺️🌳Байгаль хамгаалал ба нүүдэлчний соёлтойгоо танилцах хосгүй боломжийг олгодог юм.

‼Олон улсын III Жемборийн бүртгэлийн хугацаа сунгагдлаа‼Та бүртгүүлж амжаагүй бол одоо танд дахин боломж нээгдлээ.⚜Оролц...
23/07/2026

‼Олон улсын III Жемборийн бүртгэлийн хугацаа сунгагдлаа‼

Та бүртгүүлж амжаагүй бол одоо танд дахин боломж нээгдлээ.

⚜Оролцогчийн бүртгэл
https://forms.gle/T9Nvug5wi7Zb2fMW8
⚜Салаа хариуцах насанд хүрэгчдийн бүртгэл
https://forms.gle/GPvnan89Wh5BX433A

Бүртгэл 2026 оны 7-р сарын 25-н хүртэл
🏦 Төлбөр шилжүүлэх данс:
Хаан банк – 48000500(5077216889) Хаан банк
Дансны нэр: Монголын Скаутын Холбоо
Гүйлгээний утга: Аймаг/дүүрэг, нэр, холбоо барих утасны дугаар

Та төлбөрөө 2026 оны 7-р сарын 25-наас өмнө хуваан төлөх боломжтой боллоо.

💰 Жемборийн төлбөр: 650,000₮(Оролцогчдын багц, хоол, даатгал, хөтөлбөрийн багц, Чингис хотын аялал, Бэлэг дурсгал )
⚠️ Анхааруулга: Хэнтий аймаг руу явах, буцах тээврийн зардал тусдаа бодогдоно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
📍 Хаана: Хэнтий аймаг, Хэрлэн зуслан
📍 Хэзээ: 2026 оны 7 дугаар сарын 26 – 8 дугаар сарын 01 хүртэл
📍 Насны ангилал: 12–17 нас
📞 Холбоо барих:
11-324171, 88927079, 85006391
Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх скаутуудтай нөхөрлөж, шинэ ур чадвар эзэмшин, Монголын түүх, соёл, байгалийг хамтдаа мэдрэх энэхүү гайхалтай аяллын нэг хэсэг болоорой!

🔴 ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД
22/07/2026

🔴 ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД

✅ ГАЛШАР СУМЫН САНГИЙН ДАЛАЙ БАГТ 4G СҮЛЖЭЭ НЭВТЭРЛЭЭ
22/07/2026

✅ ГАЛШАР СУМЫН САНГИЙН ДАЛАЙ БАГТ 4G СҮЛЖЭЭ НЭВТЭРЛЭЭ

 .🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115,...
22/07/2026

.

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Төрийн их баяр наадамд 7 даван шөвгөрч “МОНГОЛ УЛСЫН ЗААН” цол хүртсэн Өмнөдэлгэр сумын харьяат Даваасүрэнгийн Алтанцоожийн цолны мялаалга наадам 2026 оны 07 сарын 31-ний өдөр Өмнөдэлгэр суманд зохион байгуулагдана.

Мялаалга наадмаар улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан, соёолон, дааганы уралдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны тэмцээн болно.

Та бүхнийг мялаалга наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Жич: Соёолон, даага насны морьдын хэмжилт хийгдэнэ.

🚧 ЗАМ ТҮР ХААХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ 🚧Хүндэт иргэд, жолооч та бүхэнд!⚠️ Эвт худалдааны төвийн уулзвараас САА-ын уулзвар хүртэлх...
21/07/2026

🚧 ЗАМ ТҮР ХААХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ 🚧

Хүндэт иргэд, жолооч та бүхэнд!

⚠️ Эвт худалдааны төвийн уулзвараас САА-ын уулзвар хүртэлх 2.192 км авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд суурийн үеийн ажил хийгдэх тул барилгын ажлын чанар, технологийн шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор авто замын хөдөлгөөнийг дараах хугацаанд бүрэн хаана.

Зам хаах хугацаанд байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс үйлчлүүлэгчдэд зориулсан хэсэгчилсэн түр гарц, нэвтрэх замыг зохион байгуулсан болно. Иргэд, жолооч та бүхэн түр хөдөлгөөний зохион байгуулалт болон замын тэмдэг тэмдэглэгээг чанд мөрдөнө үү.

📅 Зам хаах хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал.

Зам хаасан хугацаанд иргэд, жолооч та бүхэн түр зохион байгуулсан тойруу зам болон замын хөдөлгөөний түр тэмдэг, тэмдэглэгээг мөрдөн хөдөлгөөнд оролцоно уу.

Түр хугацаанд учирч буй хүндрэлд хүлцэл өчиж, зам барилгын ажлыг аюулгүй, чанартай гүйцэтгэхэд хамтран ажиллахыг хүсье.

Хөвчийн Зам Ххк

✅ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨЗасгийн газрын Хэрэг эрхлэх га...
20/07/2026

✅ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын удирдлагуудын оролцоотойгоор өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар цахим хурал зохион байгууллаа.

Хурлаар улс, орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, өвс, тэжээл, шатахуун, хүнсний стратегийн нөөцийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаг агаарын хүндрэл болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал аймаг, нийслэлийн дулааны цахилгаан станцуудын засвар, шинэчлэлийн ажлыг энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор бүрэн дуусгаж, өвөлжилтийн үед шаардагдах түлш, шатахуун болон бусад нөөцийн бүрдүүлэлтийг бүрэн хангахыг үүрэг болголоо.

Мөн отроор нүүдэллэж буй малчдад харьяалал үл харгалзан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг 21 аймаг, 9 дүүргийн удирдлагууд болон холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгож, өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь чанартай ханган ажиллахыг онцоллоо.

Address

Undur Khan

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар:

Shortcuts

Share