22/06/2026
ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг нь өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 44 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН”-ЫГ 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Шүүгч Б.Алтанцэцэг нь хууль хяналтын байгууллагад 38 жил, үүнээс шүүгч, Ерөнхий шүүгчээр 31 дэх жилдээ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа билээ.
Хүндэтгэлийн хуралдаанд тус шүүхийн нийт шүүгчид, шүүхийн тамгын газрын ажилтнууд, ахмад шүүгч, ажилтан бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл болон ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд нь оролцож хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн хуралдааныг Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг нээснээр эхэлж, өөрийн шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ шүүгч, шүүхийн хамт олондоо цаашдын ажилд өндөр амжилт хүсч талархал илэрхийллээ.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон, Ерөнхий шүүгч Б.Хэрлэн шүүгч Б.Алтанцэцэгт шүүгчийн өмсгөл, хавтсыг гардуулан өгч дурсгал болгон хадгалуулав.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болсон эрхэм шүүгч тандаа цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР