
12/01/2016
USMG Bridge LLC
Education management, Боловсрол зуучлал
(2)
Operating as usual
USMG Bridge LLC
Урилга болон бусад бичиг баримтуудыг шуудангаар илгээхээс өмнө АНУ-н визны цаг товлоход шаардлагатай чухал мэдээллүүдийг тэмдэглэн авч үлдсэн юм. Шуудан хараахан гар дээр нь очиж амжаагүй хэдий ч визны цаг зөвхөн 12-р сарын 10-ны өдөр цөөхөн хүний цаг үлдсэн байсныг авч өглөө. Цаг хугацааны хувьд их сайхан таарсанд бид баяртай байна.
Амжилт хүсье, удахгүй San Francisco Bay Area-д уулзая :)
АНУ-д ирж буй болон ирэхээр төлөвлөж байгаа хүмүүстээ зориулаад Калифорн мужийн жолооны дүрмийн номыг оруулж байна.
Цаг заваарай хараарай, ирсний дараа шалгалтаа өгөхөд тань хялбар байх болно. Ямар бичиг баримтууд бүрдүүлж, хаана очиж хэрхэн шалгалтаа өгөх, юунд анхаарах зэргийг ирсний тань дараа мэдээлэл өгнө.
https://1drv.ms/b/s!AiBiVYoDJqumzR7gHwaEPHiz7tYp
PDF File
Сайн байцгаана уу.
Материалуудаа цаг алдалгүй бүрдүүлэн өгсөн эхний хүмүүсийн урилга болон сургуулиас өгдөг бусад албан бичгүүд FedEx ОУ-н шуудангаар яаралтай илгээгдсэн болно. Шуудан илгээгдсэн даруйд бид Tracking number буюу шуудангийн мэдээллийг авах дугаарыг танд өгснөөр илгээмжээ хаана явж байгаа, хэзээ очих зэрэг мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой болж байгаа юм.
Анх холбогдож мэдээлэл авснаасаа хойш 2хон сарын хугацаанд АНУ-д ирж суралцах буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-нд эхлэх хаврын семестерт суралцах боломжтой болсон хүмүүстээ баяр хүргэхийн хамтаар визэнд нь амжилт хүсье!
--
USMG Bridge LLC
IELTS-т бэлтгэх материалууд.
#Хэрэгтэй_зөвлөмж
IELTS-ийн шалгалтанд бэлдэж эхлэх гэж байгаа болон бэлдэж буй хүмүүст ба Англи хэлний түвшин хэрхэн ахих тухай.
1. IELTS- ийн шалгалт удахгүй өгөх хүмүүс сүүлд гарсан 11-дээр ажиллаад дуусгавал зүгээр. CD-г Googled.
2. Бэлтгэл ид дундаа явж байгаа хүмүүс Official IELTS Practice Materials 2 хийвэл зүгээр. CD - г нь /Official IELTS Practice Materials 2 Cd download/ гэж бичээд Google-ээс хайгаад татаад аваарай.
3. IELTS-д бэлдэж эхэлж байгаа бол The Official Cambridge Guide for the IELTS гэдгээс эхлээрэй. CD нь хамт байгаа. Хэвлэж гаргаад сайхан бэлд.
4. Нэмж хэлэхэд бэлтгэл хийж байхад үед нэг л англи хэлний түвшин чинь хүрэхгүй, болохгүй мэт байвал Advanced Grammar in Use номноос 2-4 сарын */Advanced grammar in use- supplementary exercises хамт/ хугацаанд гүнзгий шатны дүрмийн мэдлэгийг олж авах боломжтой. Нэг ёсондоо дүрмийн хэрэглээ нь гүнзгийрч бичих чадвар дээшилсэнээр академик түвшинд бичих арга зүй хөгжих юм. IBT TOEFL 90, IELTS 7 оноонд зорьж байгаа хүмүүст тохиромжтой.
5. Сүүлд нь англи хэлийг бүрэн дунд шат хүртэл сайн цэгцтэй суръя гэвэл Grammar in Use intermediate номыг 2-4 сарын хугацаанд цэгцтэй тайван үзэхийг зөвлөж байна. Мөн энэ сурах бичгийг судлах явцад бид хамгийн гол зүйлийг нь орхигдуулдаг. Тэр нь supplementary exercises English grammar in use буюу нэмэлт дасгал ажлын ном юм. Учир нь ерөнхий дүрмийн ном нь дасгал ажил багатай байдаг тул сүүлд үлдэх өгөөж багатай байдаг.
НЭМЭЛТ: IELTS COMMON MISTAKES AT IELTS * ADVANCED AND INTERMEDIATE буюу IELTS-д дунд ба гүнзгий шатны сурагчдын түгээмэл гаргадаг алдаа гэсэн эдгээр хоёр номыг заавал ажиллаж дуусгахыг зөвлөж байна. Нэг ёсондоо та бүхэн өөрсдийн эссе-гээ 5,0- 6,5+ онооны хэмжээнд засаад сурчнаа гэсэн үг. 45 хоногт дангаар нь ажиллавал нэн тустай.
IELTS Collection
1. Official IELTS Practice Materials 2
http://bit.ly/2eNzbzc
2. Cambridge IELTS 11
http://bit.ly/2g2rq4I
3. Barron's IELTS
http://bit.ly/2g3vWne
4. Barron's Essential words for the IELTS
http://bit.ly/2g3xq0S
5. Academic Writing for IELTS
http://bit.ly/2g2lrNc
6. Common Mistakes at IELTS advanced
http://bit.ly/2g3oMzw
7. Common Mistakes at IELTS intermediate
https://docs.google.com/file/d/0B5SBDjyf6YdiMzFiMmVmMGEtMGU2MS00Zjg0LTkwZDktM2IzZTY5MWE2ZTdm/edit
8. Advanced Grammar in Use
http://bit.ly/2g2uBt7
9. Advanced Grammar in Use- Supplementary exercises
http://bit.ly/2foiK92
10. English Grammar in Use 4th Edition intermediate
http://bit.ly/2g3WfY3
11. Grammar in Use- Supplementary exercises
http://bit.ly/2g5o02N
12. Official Cambridge Guide to IELTS /CD/
http://www.qposter.com/2015/07/Download-The-Official-Cambridge-Guide-To-IELTS-With-PDF-File-Audio-CD-And-Video-File.html?m=1
iBT TOEFL материалууд
#Хэрэгтэй_зөвлөмж
IBT- TOEFL ийн шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст IBT TOEFL ийн бичгийн хэсгийн шалгагч багшийн хувьд эдгээр сурах бичиг, материалаас бэлдэхийг зөвлөж байна.
IBT- TOEFL COLLECTION
1. Building Grammar Skills for TOEFL
https://vk.com/doc221609689_437673181?hash=6a250bfbf6066bebfb&dl=fc60bc824b45bc3702
2. The Official Guide to the TOEFL Test (eBook)
https://vk.com/doc-64255223_437422355?hash=a28add4537a1d3f890&dl=dd00c913b5f876d83f
3. 500 Words Phrases Idioms for the IBT- TOEFL
https://vk.com/doc163057889_437573833?hash=60fa5cbc38f58d0c48&dl=3ccd526ed9bea10b30
4. Longman Pre Course for the IBT- TOEFL
https://vk.com/doc163057889_437573844?hash=4edb4a6e53c5f24856&dl=cef12e1221925837d0
5. Basic Skills for the TOEFL IBT for Writing. Book I
https://vk.com/doc163057889_437573847?hash=45b26d8b4ca6eaaf5f&dl=40070d27059165740d
6. 185 TOEFL Writing Topic and Model Essays
https://vk.com/doc163057889_437573848?hash=2f36b20dc1d289df70&dl=a2c6075b84064b4ef3
7. Master TOEFL Reading
https://vk.com/doc7716333_437735796?hash=822d2be1935b3a2592&dl=fe26dc4d00552b113b
8. Official IBT TESTS
https://drive.google.com/file/d/0B81QGNJrQTjTOS0yblZjZWY4RW8/view?usp=drivesdk
Түгээмэл асуугдаж буй асуултууд/FAQ
1. Заавал хэлний оноотой байх шаардлагатай юу?
Хэрэв та IELTS эсхүл TOEFL шалгалтын албан ёсны оноотой бол давуу тал болдог. Гэхдээ бүртгүүлэхэд заавал хэлний оноо шаардлагагүйгээр урилга гаргуулах боломжтой. Ирснийхээ дараа тухайн сургуулиас авдаг Англи хэлний мэдлэгийн шалгалтыг амжилттай давбал шууд хөтөлбөртөө суралцах үгүй бол хэлний курсыг тодорхой хугацаанд авах шаардлагатай болдог.
2. Бүрдүүлэх материалууд юу юу байх вэ?
Бүртгүүлэхээр холбогдсон хүмүүст ямар хөтөлбөрт суралцахаас хамааран бүрдүүлэх материалын жагсаалтыг файлаар явуулна.
3. Хэзээ бүртгэл явагддаг вэ?
Суралцах хүсэлтэй хүмүүст жилийн бүх хугацаанд бүртгүүлэх боломж нээлттэй. Гэхдээ хэзээ ирэх боломжтойгоос тань хамааран тодорхой хугацааны шалгуур байгаа. Тухайлбал: Урилга гарах, илгээх, визны цагны олдоц зэргийг харгалзан үзэх шаардлагатай байдаг.
4. Гэр бүлээрээ явах боломжтой юу?
Боломжтой, ялангуяа магистр болон докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй хүмүүст сургуулиас нь гэр бүлийн гишүүнд тусдаа урилга гаргаж өгдөг.
5. Сургалтын төлбөр дунджаар хэдий хэмжээнд байдаг вэ?
Сургалтын төлбөр дундажаар семестерт $4000-$6000 (1 жилд 2 семестр). Үүнээс та тусдаа амьдралын өртгөө төлнө.
6. Кредит дүйцүүлэх буюу хөнгөлөлт эдлэх боломжтой юу?
Таны өмнөх диплом болон мэргэжлийн чиглэлээс хамааран харилцан адилгүй байдаг. Гэхдээ бид аль болох олон кредитийг дүйцүүлэхийн төлөө ажиллах болно.
7. Хэдий хугацаанд урилга ирдэг вэ?
Таны материалуудыг бүрэн авч сургуульд хүсэлт гаргаснаас хойш 3 долоо хоногийн дотор урилгыг авч баталгаат шуудангаар яаралтай илгээнэ. Урилга очсоны дараа тантай утсаар холбогдоно.
8. Очоод байраар хангагдах уу?
Сургуулиас оюутны байраар хангадаг. Гэхдээ та өөрөө хүсвэл тусдаа байр хөлслөж амьдрах боломж нээлттэй.
9. Зуучлалын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Зуучлалын төлбөрийг материалуудаа бүрэн бүрдүүлэхтэйгээ зэрэгцүүлэн 50% урилгаа гар дээр авахдаа үлдсэн 50%-аа төлнө.
10. Зуучлалын хөлсөнд ямар ямар үйлчилгээ ордог вэ?
Урилга гарган таны гар дээр хүргэх, визний бэлтгэл ажилд зөвлөгөө өгөх, ирэхэд тань тосох хүн хэрэв байхгүй бол тосч аван Сан Франциско хотыг үзүүлэх, оюутны байранд хүргэж өгөх үйлчилгээ орсон байгаа.
11. Оюутны визэнд ороход туслалцаа үзүүлдэг үү?
Бид тодорхой хэмжээнд зөвлөгөө, мэдээллийг (нийтлэг асуултууд гэх мэт) өгөх боломжтой. Гэхдээ виз гарах эсэх нь таниас өөрөөс ихээхэн хамаарах учир хувийн бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй.
12. Танай дэлгэрэнгүй мэдээлэл авах файл дотор бусад мэргэжлийн зэргийн зөвлөгөө өгнө гэсэн байна үүнд юу юу багтдаг вэ? Төлбөртэй юу?
Үүнд: Мэргэшсэн Нягтлан Бодогч (CPA), Төслийн Удирдлагын Мэргэжилтэн (PMP) зэргүүдэд хэрхэн бэлтгэх заавар, чиглэл хэрэв та хүсвэл авах боломжтой.
13. Анхнаасаа 2+2 хөтөлбөрт ороогүй хэдий ч баклавраа үргэлжлүүлээд АНУ-д суралцах боломжтой юу?
Боломжтой. Энэ бидний нэг давуу тал юм. Өөрөөр хэлбэл та дипломоо гар дээрээ аваагүй хэдий ч суралцсан кредит цагийн мэдээллийг бидэнд ирүүлснээр дүйцүүлэн үнэлүүлж цаашид үргэлжлүүлэн суралцах юм.
14. АНУ-д очсоныхоо дараа өөр сургууль руу эсвэл өөр муж руу шилжин суралцах боломж байдаг уу?
Байдаг. Гэхдээ та урилгын дагуу ирсэн сургуульдаа эхний семестертээ суралцах шаардлагатай.
15. Бусад зуучлалын газруудаас танай давуу тал юу вэ?
Бидний давуу талуудаас дурьдвал
• Цаг хэмнэх. Жишээ нь та 6 сард төгссөн бол тэр оныхоо 9 сард АНУ-д ирээд суралцаж байх боломжийг олгохын төлөө ажиллаж байна
• Өөрсдийн амьдарч байгаа газрын сургуулиудад холбож өгч байгаа учир урилга гаргаж өгөөд л орхидог нийтлэг жишгийг эвдэж АНУ-д ирэхэд тань тосч авч Сан Фарнциско хотыг үзүүлэхээс эхлээд холбоотой байх
• Бусад байгууллагуудаас хямд зуучлалын төлбөртэй ч илүү нөхөрсөг, илүү олон үйлчилгээг санал болгож байгаа
16. Зуучлалын төлбөрийн хөнгөлөлт байгаа юу?
Байгаа. Эхний 20 оюутанд 50%-н хямдралтай, мөн найзуудыгаа бүртгүүлвэл (refer) таны зуучлалын төлбөрөөс $100 хөнгөлөх юм.
San Francisco Bay Area-н талаар болон бусад хэрэгцээт мэдээллийг хураангуйлан нэгтгэснийг энэ файлаас хараарай. Лавлах зүйлс байвал чатаар холбогдоорой
Боловсролтой иргэд
Монголын ирээдүй
https://1drv.ms/b/s!AiBiVYoDJqumzQrdeWqjRptf8KKD
PDF File
АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд:
1. Санхүү, Эдийн Засгийн Их сургууль /2012 оны 6 сард/
2. МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль /2013 оны 6 сард/
3. ШУТИС-ийн Комьпютерийн Техник, Менежментийн Сургууль /2013 оны 11 сард/
4. “Мандах бүртгэл” Дээд Сургууль /2014 оны 6 сард/
5. “Сан” Дээд Сургууль /2014 оны 6 сард/
6. "Этүгэн" Дээд Сургууль /2014 оны 6 сард/
7. ХААИС – ийн Эдийн Засаг Бизнесийн Сургууль /2014 оны 11 сард/
8. “Сэрүүлэг” Дээд Сургууль /2014 оны 11 сард/
9. "Идэр” Дээд Сургууль /2014 оны 11 сард/
Та эдгээр ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан уу? Хэрэв тийм бол энэ нь таньд ямар бодитой давуу тал, боломжийг олгодог болохыг мэдэх үү?
2+2 буюу хамтарсан хөтөлбөрт анхнаасаа ороогүй ч 3, 4 дүгээр
курстээ АНУ-д суралцаж төгсөхийг хүсэж байна уу? Баклавраа 6 сард төгсөөд цаг алдалгүй 9 сараас нь Магистрын хөтөлбөрт хамрагдмаар байгаа ч яг ямар алхам хийх ёстойгоо сайн мэдэхгүй байна уу?
Тэгвэл бид та бүхэнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдэд суралцсан кредит цагаа үнэлүүлэн тооцуулж дэлхийд тэргүүлэх АНУ-д Баклавр, Магистр, Докторт үргэлжлүүлэн сурах боломжийг нээж өгч байгаадаа баяртай байна.
Энэ чиглэлээр бид Монголдоо анхдагч бөгөөд хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
1 Frank H Ogawa Plaza
Oakland, CA
94612
Be the first to know and let us send you an email when USMG Bridge LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to USMG Bridge LLC:
City of Oakland Public Ethics Commission
1 Frank Ogawa Plaza, 1st Floor, Rm. 104City of Oakland Soft-Story Retrofit Program
1 Frank H Ogawa PlzOakland Mayor's Commission on Persons with Di
1 Frank H Ogawa Plaza, 11th FloorOffice of the City Clerk - City of Oakland
1 Frank H. Ogawa PlazaCity of Oakland - Local Government
1 Frank H Ogawa PlzSan Francisco Bay Area DUI Defense
1300 Clay St, Ste 600DUI Lawyer Oakland - Free Consultation
1300 Clay St, Ste 600City of Oakland - Local Government
1 Frank H Ogawa PlzAfrican American Female Excellence
1000 Broadway, Suite 398Alameda County Healthy Homes Department Lead
2000 Embarcadero, Ste 300