Embassy of Mongolia in Bulgaria

Embassy of Mongolia in Bulgaria Посолство на Монголия

СУУРЬ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫГ АНГЛИ ХЭЛЭЭР ЦАХИМ АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛ...
29/07/2026

СУУРЬ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫГ АНГЛИ ХЭЛЭЭР ЦАХИМ АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолт, дүнгийн жагсаалтыг англи хэл дээр Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар дамжуулан цахим апостиль гэрчилгээ олгож эхэллээ.

Дээрх тодорхойлолт, лавлагаанд цахим апостиль гэрчилгээ олгож эхэлснээр иргэд тухайн баримт бичгийг гадаад улсад ашиглах тохиолдолд нотариатаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж, баримт бичиг баталгаажуулах үйл явцыг хялбар, шуурхай байдлаар цахимаар гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Цаашид цахим апостиль гэрчилгээ олгох боломжтой лавлагаа, тодорхойлолтын нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн баримт бичгийг олгох хэлний сонголтыг төрөлжүүлэхээр ажиллаж байна.

Иргэд цахим апостиль гэрчилгээ болон түүнд хавсаргасан лавлагаа, тодорхойлолтын үнэн зөв, хүчин төгөлдөр байдлыг цахим апостиль гэрчилгээний QR кодыг уншуулах замаар шалгах боломжтой.

Цахим Апостиль авах зааварчилгаа: https://www.facebook.com/share/v/1HssEAYPXp/

Баримт бичгийн үнэн зөвийг шалгах: https://e-mongolia.mn/check

СУУРЬ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ТОДОРХОЙЛОЛТЫГ АНГЛИ ХЭЛЭЭР ЦАХИМ АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолт, дүнгийн жагсаалтыг англи хэл дээр Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар дамжуулан цахим апостиль гэрчилгээ олгож эхэллээ.

Дээрх тодорхойлолт, лавлагаанд цахим апостиль гэрчилгээ олгож эхэлснээр иргэд тухайн баримт бичгийг гадаад улсад ашиглах тохиолдолд нотариатаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж, баримт бичиг баталгаажуулах үйл явцыг хялбар, шуурхай байдлаар цахимаар гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Цаашид цахим апостиль гэрчилгээ олгох боломжтой лавлагаа, тодорхойлолтын нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн баримт бичгийг олгох хэлний сонголтыг төрөлжүүлэхээр ажиллаж байна.

Иргэд цахим апостиль гэрчилгээ болон түүнд хавсаргасан лавлагаа, тодорхойлолтын үнэн зөв, хүчин төгөлдөр байдлыг цахим апостиль гэрчилгээний QR кодыг уншуулах замаар шалгах боломжтой.

Цахим Апостиль авах зааварчилгаа: https://www.facebook.com/share/v/1HssEAYPXp/

Баримт бичгийн үнэн зөвийг шалгах: https://e-mongolia.mn/check

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia E-Mongolia Боловсролын яам

МЭДЭГДЭЛМонгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.1 заалт болон Засгийн газры...
06/07/2026

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.1 заалт болон Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 270 дугаар тогтоолын дагуу Үндэсний их баяр Наадмын үеэр буюу 2026 оны 7 дугаар сарын 10-19-ний өдрүүдэд тус Элчин сайдын яам ажиллахгүй бөгөөд 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
Яаралтай асуудал гарсан тохиолдолд +359-894351408 дугаарын утсаар болон [email protected] цахим шуудангаар холбогдоно уу.

Та бүхэн дэлгэр сайхан наадаарай!

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яам

ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨГ ХҮССЭН ҮЕДЭЭ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛООМонгол Улсын Хуул...
03/07/2026

ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨГ ХҮССЭН ҮЕДЭЭ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвөөс “Аствишн” ХХК-тай хамтран “Хуульч AI” хиймэл оюунд суурилсан хууль зүйн зөвлөгөө өгөх мобайл аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэн та хууль зүйн мэдээлэл, зөвлөгөөг хүссэн үедээ, үнэ төлбөргүйгээр авах боломжтой боллоо.

Тус аппликейшн нь legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системтэй холбогдон, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудын үндсэн дээр иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэдэг.

Та дараах үйлчилгээг ашиглах боломжтой.

• App Store болон Play Store-оос “Хуульч AI” аппликейшныг татаж авах;

• Хууль зүйн асуудлаар асуултаа бичгээр болон дуу хоолойгоор асууж, шуурхай зөвлөгөө, мэдээлэл авах;

• Хууль зүйн туслалцааны төвийн цахим хуудас болон албан ёсны фэйсбүүк хуудасны чатботоор дамжуулан үйлчилгээг ашиглах.

ИРГЭДИЙН АНХААРАЛДСүүлийн өдрүүдэд Балканы хойг болон Зүүн Өмнөд Европын бүсэд агаарын температур олон газарт 38–43°C, з...
26/06/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сүүлийн өдрүүдэд Балканы хойг болон Зүүн Өмнөд Европын бүсэд агаарын температур олон газарт 38–43°C, зарим бүсэд 44°C орчим хүрч, Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын тодорхойлсон хэт халалтын үзэгдэл үргэлжилж буйтай холбогдуулан Болгар, Румын, Умард Македон, Молдова, Грек, Кипр Улс орнуудын Үндэсний цаг уурын алба, Эрүүл мэндийн яам, Иргэний хамгаалалт, Онцгой байдлын байгууллагуудаас иргэдэд зөвлөмж гаргасан байна. Ийм дээрх улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй бөгөөд тус улс руу зорчих гэж төлөвлөж байгаа Монгол Улсын иргэдэд хандаж дараах зөвлөмжийг хүргэж байна.

• 11:00–17:00 цагийн хооронд шаардлагагүй гадаа гарахгүй байх
• Өдөрт 2–3 литр ус тогтмол уух
• Архи, чихэрлэг ундаа хэрэглэхгүй байх
• Малгай, нимгэн цайвар хувцас өмсөх
• Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг онцгой анхаарч, сэрүүн орчинд байлгах
• Машинд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэжээвэр амьтдыг ганцааранг нь үлдээхгүй байх
• Биеийн хүчний ажил хийхгүй байх
• Хоол, хүнс зөв хадгалах
• Агааржуулагчтай өрөөнд амрах
• Сүүдэрт байх
• Нарны шууд тусгалаас зайлсхийх
• Нарнаас хамгаалах тос хэрэглэх
• Архаг хууч өвчтэй хүмүүс эмчийн заавраар эмээ тогтмол хэрэглэх
• Ойд тамхи татахгүй байх
• Гал гаргахгүй байх
• Агааржуулагч ашиглах

Доорх мэдээлэл нь Болгар, Румын, Хойд Македон, Молдова, Грек, Кипр улсад хэт халалтын үед яаралтай тусламж авахад хэрэг болох үндсэн холбоо барих мэдээлэл юм.

СОФИ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭСЯ БОЛГАР УЛСЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АЗИЙН НААДАМ-2026” ФЕСТИВАЛД ...
25/06/2026

СОФИ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭСЯ БОЛГАР УЛСЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АЗИЙН НААДАМ-2026” ФЕСТИВАЛД ОРОЛЦОВ

Болгар Улсын Дэд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Азийн Фестиваль-2026” арга хэмжээ 6 дугаар сарын 13-14-ний өдөр Софи хотын “Өмнөд парк”-т болов. Энэ жилийн наадам “Эв нэгдлийн төлөө хамтдаа” уриан дор болж, Болгар Улсын Аялал жуулчлалын яам, Софи хотын захиргаа хамтран зохион байгууллаа.

Болгар Улсын Ардын Их хурлын гишүүн, Аялал жуулчлалын байнгын хорооны дарга Росица Кирова, Гадаад хэргийн дэд сайд Христо Полендаков, Аялал жуулчлалын дэд сайд, профессор Мариела Модева нар наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлэв.

Зургаа дахь удаа зохион байгуулагдаж буй “Азийн наадам-2026”-д Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам, Индонез, Камбож, Монгол, Пакистан, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон, Австрали зэрэг 10 гаруй орон оролцож, үндэсний уламжлал, ёс заншил, хоол унд, идээ будаа, хувцас, гоёл, ном зохиол, бэлэг дурсгал, дуу хөгжим гээд өөрийн онцлогоо шингээсэн бүхнээ дэлгэн үзүүлж, сурталчлав.

Тус Элчин сайдын яам уламжлал ёсоор наадамд оролцож, бууз, боорцогны амталгаа хийж, эх орны үндэсний бүтээгдхүүний дээжээс олон нийтэд танилцуулж, монголч эрдэмтэн Александр Федотов үндэсний монгол бичгээс болгар хэл рүү орчуулсан “Монголын нууц товчоо” ном толилуулав.

Наадмын үйл ажиллагааны үеэр Умард Македон Улс дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул, зураач, архитектурч Намдагжанчив Леетив, тус ЭСЯ-ны ажилтан Б.Учрал нар 2013 онд UNESCO-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн калиграф буюу уран бичлэгээр зочдын нэрсийг бичиж дурсгасан нь эрэлт ихтэй байв.

Хятадын Синьхау агентлаг болон Болгарын мэдээллийн сайт novinata.bg зураач Намдагжанчив Леетив-ээс Монгол үндэсний уран бичлэгийн талаар телевизийн ярилцлага авав.

Тус мэдээллийн сайт нь үндэсний уран бичлэгийн талаар “Монголын үндэсний уран бичлэг Софи хотноо болсон Азийн фестивалын зочдыг бишрүүлэв” гэсэн гарчигтай нийтлэл гаргаж, “Монгол Улсын Элчин сайдын яам үндэсний соёлын хамгийн үнэт өвийн нэг болох уламжлалт монгол бичиг, уран бичлэгийн урлагийг олон нийтэд толилууллаа” хэмээжээ.

Мөн “Энэ жилийн хамгийн их анхаарал татсан, олон хүн сонирхсон павильонуудын нэг нь Монгол Улсынх байсан бөгөөд өвөрмөц соёлын өв, онцлог шинжээрээ ирсэн зочдын анхаарлыг татсан юм” гэж онцолжээ. Нийтлэлийн эх сурвалж: https://novinata.bg/obsthestvo/mongol

Софид болсон энэхүү наадмаар Монгол Улс олон мянган жилийн түүхтэй, уудам тал нутаг, онгон байгальтай, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв уламжлал, соёл, ёс зан заншлаа өнөөг хүртэл хадгалж ирсэн улс гэдгээ танилцуулж, сурталчилсан сайхан арга хэмжээ болов.

22/06/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах "Нүүдэлчин" соёлын наадмын хүрээнд болох "Хэл, соёлын хоцрогдлоос чөлөөльe" хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой иргэд байвал дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/NzUPE6Yn4QiMpJVd9

“АЛТАН ФЕМИ” КИНО НААДМААС МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД 5 “АЛТАН ЦОМ” ХҮРТЭВЭнэхүү наадам олон улсын уран сайхны болон баримт...
16/06/2026

“АЛТАН ФЕМИ” КИНО НААДМААС МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД 5 “АЛТАН ЦОМ” ХҮРТЭВ

Энэхүү наадам олон улсын уран сайхны болон баримтат кино бүтээгчдийг нэгтгэх, соёлын харилцааг өргөжүүлэх зорилгоор 2023 онд анх зохион байгуулагдаж байжээ.
Тус наадмын энэ оны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2026.06.06-ны өдөр Софи хотын Балкан Палас зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдав. Энэ жилийн хувьд “хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх түүх, экологи, байгаль орчны хамгаалал, аутизмтай хүүхдүүдийн нийгмийн оролцоо болон тэдэнд тулгамдаж буй асуудал, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,тэмцэх зэрэг сэдвийг хамарсан байна.
Тус ЭСЯ “Алтан Феми” наадмын урилгыг ГХЯ-ны БГ-ын Гадаад сурталчилгааны хэлтэст илгээснийг Монголын уран бүтээлчдэд хүрсэний үр дүнд 8 уран бүтээлч кино ирүүлснээс найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач”, найруулагч О.Урантуяагийн “Явуулын хүн Говьд”, найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Д.Галбаярын “Эмэгтэйн кейс” бүтээл шалгарч, “Алтан цом” шагнал хүртлээ.
“Алтан Феми” кино наадамд дэлхийн 130 орны 9600 уран бүтээлч өрсөлдсөнөөс манай 5 уран бүтээлч төрөл тус бүрт “Алтан цом” хүртсэн нь улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн бахархалтай сайхан үйл явдал болов.
“Их говийн манаач” баримтат киноны продюсер Ж.Мядагбадам, зураглаач С.Боргил, “Явуулын хүн Говьд” уран сайхны киноны найруулагч О.Урантуяа, продюсер, жүжигчин Д.Урантунгалаг, гүйцэтгэх продюсер О.Уянга нарын уран бүтээлчид Монголоос шагнал гардуулан ёслолын ажиллагааг зорин ирж, “Алтан цом” шагналаа гардан авлаа.
Найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Д.Галбаярын “Эмэгтэйн кейс” киноны шагнал “Алтан цом”-ыг Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаа уран бүтээлчдийн нэр өмнөөс гардан авлаа.
Кино наадмын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд 30 гаруй орны кино урлагийн нэртэй найруулагч, продюсер, 20 гаруй улсын ДТГ-ын тэргүүн нар оролцов.
“Алтан Феми” кино наадмаас Польш Улс 2, Мороко 2, Кипр 2, Индонези 2, Вьетнам 1, Ливан 1, Аргентин 1, Армен 1 “Алтан цом” шагнал тус тус авсан байна.
Тус наадмын “Алтан цом” хүртсэн “Явуулын хүн Говьд” бүтээлийн гол дүрд Үндэсний урлагийн их театрын жүжигчин, уртын дуучин Д.Урантунгалаг тогложээ. Тэрээр шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд энэхүү киноны дуу болох “Алсын говь” уртын дуу өргөн зочдын сонорыг мялаав.

Дэлхийн адууны өдрийг угтаж Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдаан зохион байгуулав...
20/03/2026

Дэлхийн адууны өдрийг угтаж Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдаан зохион байгуулав.

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ оны долоодугаар сарын 11-13-....

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг...
05/03/2026

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Хэлэлцээрийг баталснаар дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Болгар хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцээрт агаарын тээвэрлэгчийн томилгоо, тээвэрлэлтийн эрх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, цуцлах нөхцөл, хууль тогтоомж болон дүрэм журмын хэрэгжилт, шударга өрсөлдөөн, нийгмийн болон байгаль орчны асуудал, үнэмлэх, гэрчилгээ хүлээн зөвшөөрөх, нисэхийн аюулгүй ажиллагаа ба хамгаалалт, ослыг шинжлэн шалгах, газрын үйлчилгээ, ашиглалтын хураамж, гаалийн татвар, багтаамж ба тариф, орлого гуйвуулах, арилжааны болон аяллын дугаар хамтран ашиглах, зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

Address

52, Frederik Joliot Curie
Sofia
1113

Opening Hours

Monday 09:30 - 12:30
Tuesday 09:30 - 12:30
Wednesday 09:30 - 12:30
Thursday 09:30 - 12:30
Friday 09:30 - 12:30

Telephone

+35928659012

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of Mongolia in Bulgaria posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of Mongolia in Bulgaria:

Shortcuts

Share