Embassy of Mongolia to Canada

Embassy of Mongolia to Canada Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам

For English see below...🇲🇳🤝🇹🇭 Тайландын Хаант Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Д...
08/13/2026

For English see below...

🇲🇳🤝🇹🇭 Тайландын Хаант Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Дарм Бунтам гэргий хатагтай Антика Бунтамын хамт манай Элчин сайдын яаманд зочлов.

Тайланд Улс нь Монгол Улсын Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш бөгөөд хагас зууны түүхтэй манай хоёр улсын харилцаа худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг олон салбарт идэвхтэй өрнөж байна.

Монгол Улс АСЕАН-ы салбар хоорондын яриа хэлэлцээний түнш (Sectoral Dialogue Partner) болох чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Тайланд Улс энэхүү санаачилгыг дэмжиж байгаад талархалтай байдаг. Элчин сайд Э.Сарантогос Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн илэрхийлэхийн зэрэгцээ Тайланд, Канадын харилцаа, мөн Канад, АСЕАН-ы хамтын ажиллагаа суугаа улсын Энэтхэг, Номхон далайн стратегийн хүрээнд эрчимтэй хөгжиж байгаад баяр хүргэв.

Элчин сайд нар Канад Улс дахь Ази, Номхон далайн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн гишүүдийн хувиар суугаа оронтойгоо харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

🇲🇳🤝🇹🇭 The Embassy of Mongolia had the distinct pleasure of welcoming His Excellency Mr. Darm Boontham, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of Thailand to Canada, alongside his spouse, Mrs. Anthika Boontham, to the Embassy premises.

Thailand stands as an important partner for Mongolia in South-East Asia. Our bilateral relations, spanning over half a century, continue to actively flourish across diverse sectors, including trade, investment, tourism, and healthcare.

Mongolia appreciates Thailand’s steadfast support towards Mongolia’s ongoing endeavors to become an ASEAN Sectoral Dialogue Partner.

Ambassador Sarantogos.E expressed satisfaction with the growing ties between Mongolia and Thailand. She also congratulated Thailand on the steady advancement of Thailand–Canada relations, as well as Canada–ASEAN cooperation, within the framework of Canada’s Indo-Pacific Strategy.

As members of the Asia-Pacific Group of Heads of Mission in Canada, the Ambassadors agreed to closely collaborate in further advancing their respective nations' diplomatic engagement and partnership with Canada.

СЭРЭМЖЛҮҮЛЭГБРИТИШ КОЛУМБ МУЖИД ГАРЧ БУЙ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАНКанад Улсын Бритиш Колумб мужид хэт халалт, ху...
08/10/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
БРИТИШ КОЛУМБ МУЖИД ГАРЧ БУЙ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН

Канад Улсын Бритиш Колумб мужид хэт халалт, хуурайшилт, аянга цахилгаан зэрэг шалтгаанаас үүдэн ой хээрийн түймрийн нөхцөл байдал эрс хүндэрч, түймэр хурдтай тархаж байгаатай холбогдуулан тус мужийн хэмжээнд онц байдал 2026 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зарлаад байна.

2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Бритиш Колумб мужид 105 ой, хээрийн түймэр гарч байгаагаас 70 нь сүүлийн нэг долоо хоногт шинээр бүртгэгдсэн байна. Түймрийн улмаас 22,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан бөгөөд 9,700 орчим иргэнд шаардлагатай тохиолдолд нэн даруй нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг сэрэмжлүүлээд байна.

Монгол Улсын иргэд Та бүхэнд:
• Оршин суугаа болон зорчиж буй газрынхаа түймрийн нөхцөл байдал, нүүлгэн шилжүүлэх талаар мэдээллийг тогтмол шалгах;
• Нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан тохиолдолд нэн даруй аюулгүй бүс рүү шилжих;
• Нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг (Evacuation Alert) зарлагдсан бүсэд байгаа бол шаардлагатай бичиг баримт, эм тариа, ус, хүнс, гар утас, цэнэглэгч болон бусад зайлшгүй хэрэгцээт зүйлсээ бэлдэх, нөхцөл байдал дордсон тохиолдолд нэн даруй нүүлгэн шилжихэд бэлэн байх;
• Түймрийн бүс рүү шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байх, орон нутгийн эрх бүхий байгууллагаас тогтоосон замын хаалт, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг мөрдөх;
• Автомашинаар зорчихдоо замын нөхцөл байдал болон нүүлгэн шилжүүлэх замын мэдээллийг урьдчилан шалгах;
• Орон нутгийн онцгой байдал, цагдаа болон бусад эрх бүхий байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөхийг зөвлөж байна.

Иймд тус бүс нутагт оршин сууж байгаа иргэд сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангана уу.

Монгол Улсын иргэдийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамтай +1 6135693830 (зааврын дагуу дотуур дугаарыг 6 гэж оруулж) холбогдоно уу.
https://www.emergencyinfobc.gov.bc.ca/event/stateofprovemerg2026/
https://ess.gov.bc.ca/
https://www.drivebc.ca/?pan=-128.12202192573778%2C53.926987800999996&zoom=5
https://www2.gov.bc.ca/gov/content/safety/wildfire-status

МОНГОЛ УЛСААС КАНАД УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Оттава хот
2026 оны 8 дугаар сарын 10

The BC Wildfire Service employs approximately 1,600 seasonal personnel each year, including firefighters, dispatchers and other seasonal positions.

For English see below…ЭЛЧИН САЙД "LE SPLEEN D'OULAN-BATOR" (УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН УЯНГА) НОМЫН ЗОХИОЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗ...
07/24/2026

For English see below…

ЭЛЧИН САЙД "LE SPLEEN D'OULAN-BATOR" (УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН УЯНГА) НОМЫН ЗОХИОЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

🔷Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Канадын сэтгүүлч, зохиолч Жан-Фредерик Легаре-Тремблег Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

🔷Жан-Фредерик Легаре-Трембле нь Монгол оронд аялж, монгол ахуй, соёлтой танилцсан сэтгэгдэл, дурсамжаасаа сэдэвлэн “Le Spleen d’Oulan-Bator” (Улаанбаатарын өвлийн уянга) номоо франц хэлээр бичиж, хэвлүүлсэн бөгөөд 2026 оны 2 дугаар сард Канадын Гатино, Монреаль, Квэбэк хотуудад номынхоо нээлтийг хийж, тус бүтээлээ канадын уншигч, сонирхогчдод толилуулсан билээ.

🔷Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Ж.Ф.Легаре-Тремблед Монголын тухай ном туурвиж, Монгол орныг канад уншигчдад сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.

🔷Талууд уулзалтаар Монгол Улсыг Канадын франц хэлтэй бүс нутаг, тухайлбал Монреаль, Квэбэк зэрэг зүүн хэсгийн томоохон хотуудад сурталчлах, түүнчлэн монгол судлалыг хөгжүүлэх хүрээнд тухайн хотуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох асуудлаар санал солилцов.

🔷Ж.Ф.Легаре-Трембле нь Монреалийн их сургуульд ажилладаг бөгөөд сэтгүүлч мэргэжлээр олон жил ажилласан туршлагатай. Түүнчлэн тэрээр Олон улсын сэтгүүл зүйн Квэбэкийн санг үүсгэн байгуулагчдын нэг юм.

AMBASSADOR RECEIVED AUTHOR OF "LE SPLEEN D'OULAN-BATOR"

🔷Ambassador of Mongolia to Canada E.Sarantogos received Canadian journalist and author Jean-Frédéric Légaré-Tremblay at the Embassy of Mongolia on July 24, 2026.

🔷Jean-Frédéric Légaré-Tremblay wrote and published his book “Le Spleen d’Oulan-Bator” (The Melancholy of Ulaanbaatar) in French, based on his impressions and memories from his travels in Mongolia and its life and culture. In February 2026, he held book launch events in Gatineau, Montreal and Quebec City, Canada, for Canadian readers and audiences.

🔷During the meeting, Ambassador E.Sarantogos expressed her appreciation to Jean-Frédéric Légaré-Tremblay for his contribution to introducing Mongolia among Canadian readers through his book.

🔷The two sides exchanged views on further collaboration to promote Mongolia in the French-speaking regions of Canada, particularly in major cities such as Montreal and Quebec City, as well as potential cooperation with universities and research institutions in those cities to support Mongolian studies.

🔷Mr. Légaré-Tremblay works at the University of Montreal and has extensive professional experience in journalism. He is also one of the founders of the Quebec Foundation for International Journalism.

07/19/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэт халалт, хуурайшилт, аянга цахилгаан зэрэг шалтгаанаас үүдэн суугаа орны зарим нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарч байна. Одоогоор 950 гаруй түймрийн голомт байгаагаас 240 орчмыг хяналтандаа оруулж чадаагүй байна хэмээн холбогдох албаныхан мэдээлж байна. Холбооны Засгийн газар орон нутгийн удирдлагуудтай хамтран бүхий л боломжит арга хэмжээг авч байгаа ч иргэдийн сонор сэрэмж нэн чухал байгааг мөн онцолж байна. Нэн ялангуяа Онтарио, Квэбэк, Бритиш Колумб мужууд болон тал хээрийн бүсүүдэд гал түймрийн аюулын түвшин өндөр байгаа тул зарим газар гамшгийн онцгой нөхцөлийг харгалзан нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулахын зэрэгцээ хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, агаарын чанарт холбогдох сэрэмжлүүлэг зарлаад байна.

Иймд иргэд та бүхэн суугаа орон нутгийнхаа засаг захиргаа, онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгаанд анхаарал хандуулж, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангана уу.

Нөхцөл байдал намжтал дараах албан ёсны эх сурвалжуудыг ашиглаж, холбогдох мэдээллийг авч байхыг хүсье.

https://cwfis.cfs.nrcan.gc.ca/en/

https://www.canada.ca/en/services/health/healthy-living/environment/air-quality/wildfire-smoke.html

https://alertable.ca/

КАНАДЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД УЛАМЖЛАЛ БОЛГОН МОНГОЛ УЛСЫН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЛЭЭМонгол Улсын Үндэсний их баяр наадмыг тох...
07/12/2026

КАНАДЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД УЛАМЖЛАЛ БОЛГОН МОНГОЛ УЛСЫН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЛЭЭ

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Канад Улсын нийслэл Оттава хот дахь “Оттава” тэмдэг болон байгалийн үзэсгэлэнт Ниагарын хүрхрээг 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Монголын төрийн далбааны улаан, хөх, улаан өнгөөр гэрэлтүүллээ.

Канадын Ниагара хэсэгт оршин суудаг монгол иргэдийн төлөөлөл Ниагарын хүрхрээнд хүрэлцэн ирж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэв.

For English see below…ОТТАВА ХОТНОО ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛАВ🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үн...
07/10/2026

For English see below…

ОТТАВА ХОТНОО ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛАВ

🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам эх орныхоо төрийн далбааг мандуулах ёслолыг Канад Улсын нийслэл хотноо Оттава хотын захиргаатай хамтран 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

🇲🇳Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Оттава хотын захирагчийн орлогч Стефани Плант, Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн, Олон улсын худалдаа болон олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн Парламентын нарийн бичгийн дарга Ясир Накви, Канадын төр нийгмийн зүтгэлтэн, Сенатын гишүүн асан Виктор О, Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын Ерөнхий захирал Жоя Доннелли, Канад Улс дахь дипломат корпусын тэргүүн бөгөөд Морокко Улсын Элчин сайд Суриа Отмани тэргүүтэй Кувейт, Йордан, Израил, Филиппин, Этиоп, Коста Рика, ОХУ, Малайз, Турк, Энэтхэг, Гондурас, Кипр, Пакистан, Шри Ланк, Индонез, Балба, Гүрж, Умард Македони, Тайланд, Гана, Алжир, Мальта, Ямайка, Доминикан, Египет, Өмнөд Африк, Австрали, Камерун, Гватемал зэрэг 30 орчим улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, түр хамаарагч нар оролцов.

🇲🇳Ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Э.Сарантогос, Оттава хотын дэд захирагч Стэфани Плант, Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын Ерөнхий захирал Жоя Доннелли нар үг хэлэв. Талууд Монгол, Канадын харилцаа ардчилал, хүний эрх, зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлан Иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг энэ 6 дугаар сард үзэглэсэн нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулахад түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

🇲🇳Ёслолд Канад Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Г.Голдхөүк, К.Ивкофф нар, Квэбэк муж дахь Монгол Улсын Өргөмжит консул П.Лемэй болон Канад Улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл, Оттава дахь Монгол сургуулийн багш, сурагчид өргөнөөр оролцов.

NATIONAL FLAG OF MONGOLIA RAISED IN OTTAWA

🇲🇳On the occasion of the 2235th anniversary of the establishment of the Mongolian Statehood, the 820th anniversary of the Great Mongol Empire, the 115th anniversary of the Restoration of National Freedom and Independence and the National Day of Mongolia, a ceremony of raising the national flag of Mongolia was organized by the Embassy of Mongolia in Canada and the City of Ottawa on July 10, 2026.

🇲🇳 The ceremony was attended by H.E. Sarantogos Erdenetsogt, Ambassador of Mongolia to Canada, Ms. Stéphanie Plante, Deputy Mayor of Ottawa, Mr. Yasir Naqvi, Member of Parliament, Parliamentary Secretary to the Minister of International Trade and to the Secretary of State for International Development, the Honourable Victor Oh, former Senator of Canada, Ms. Joya Donnelly, Director General, Northeast Asia Bureau, Global Affairs Canada, and H.E. Souriya Otmani, Ambassador of the Kingdom of Morocco to Canada and Dean of the Diplomatic Corps in Canada. Also in attendance were Heads of Mission and Chargés d'Affaires from more than 30 diplomatic missions, including Kuwait, Jordan, Israel, the Philippines, Ethiopia, Costa Rica, the Russian Federation, Malaysia, Türkiye, India, Honduras, Cyprus, Pakistan, Sri Lanka, Indonesia, Nepal, Georgia, North Macedonia, Thailand, Ghana, Algeria, Malta, Jamaica, the Dominican Republic, Egypt, South Africa, Australia, Cameroon, and Guatemala.

🇲🇳Ambassador E.Sarantogos, Deputy Mayor S.Plante and Director-General J.Donnelly emphasized in their remarks that relations between Mongolia and Canada, founded on shared values such as democracy and human rights, continue to expand and deepen within the framework of the Comprehensive Partnership. They also welcomed the initialing of the Air Transport Agreement between Government of Mongolia and Government of Canada in June 2026, noting their confidence that the agreement will further promote bilateral trade and investment, and strengthen people-to-people ties.

🇲🇳Former Canadian Ambassadors to Mongolia H.E. Gregory Goldhawk and H.E. Catherine Ivkoff, Honorary Consul of Mongolia in Quebec Mr. Paul Lemay, representatives of the Mongolian community in Canada, and teachers and students of the Mongolian School in Ottawa also attended the Flag-Raising Ceremony.

07/09/2026
07/02/2026

Мэдээлэл

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам нь “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.1 дэх заалт болон Засгийн газрын шийдвэрийн дагуу Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 2026 оны 7 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд амарна.

Дээрх хугацаанд яаралтай асуудлаар +1 (613) 569-3830 ext.6 утас, эсхүл [email protected] цахим хаягаар холбогдоно уу.

Жич: Монгол Улсын Дипломат төлөөгчийн газрууд Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр амарч, суугаа улсын нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр ажилладаг болно.

The Embassy of Mongolia extends its warmest congratulations to the people of Canada and wishes continued prosperity, pea...
07/01/2026

The Embassy of Mongolia extends its warmest congratulations to the people of Canada and wishes continued prosperity, peace, and happiness. Happy Canada Day! 🇨🇦

ОУИНБ-ЫН ДЭРГЭД СУУГАА ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОТТАВА ДАХЬ АЛБАН БУС АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ИРГЭНИ...
06/25/2026

ОУИНБ-ЫН ДЭРГЭД СУУГАА ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОТТАВА ДАХЬ АЛБАН БУС АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

🌍✈️ ОУИНБ-ын дэргэд суугаа Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Оттава дахь Албан бус ажлын хэсгийн төлөөлөл 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын Зөвлөлийн Ерөнхийлөгч Т.Онума болон Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазартай уулзав.

📍Уулзалтад Албан бус ажлын хэсгийн зохицуулагч Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос, Бүгд Найрамдах Армени Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Анаит Арутюнян, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Барат Аж Падул, Бүгд Найрамдах Казахстан Улсаас ОУИНБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Тимур Тлегенов, Бүгд Найрамдах Уганда Улсын ОУИНБ-ын Зөвлөлд суугаа төлөөлөгч Каббс Твижуке нар байлцав.

📍Албан бус ажлын хэсгийн төлөөлөгчид Т.Онумад ОУИНБ-ын Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад баяр хүргэв. Тэрбээр Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон анхны ерөнхийлөгч юм.

📍Элчин сайд нар уулзалтаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд агаарын тээвэр нь худалдаа, эдийн засаг, хөгжлийн амин чухал холбоос болохыг онцолж, ОУИНБ-аас “ДГХБО-ын агаарын тээврийн салбарт тулгамдаж буй хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаа”-г эхлүүлэх болсонд талархал илэрхийлэв. Талууд судалгааны хамрах хүрээ, хэрэгжих хугацаа зэрэг асуудлаар мэдээлэл, санал солилцов.

📍Элчин сайд Э.Сарантогос Монгол Улс олон улсын байгууллагын түвшинд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж ирснийг онцолж, Улаанбаатар хотод байрлах ДГХБО-ын Олон улсын судалгааны төв судалгааг хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлснийг уламжлав.

📍Албан бус ажлын хэсгийн төлөөлөгчид мөн судалгааг хариуцан ажиллах Төслийн багийнхантай уулзаж, хэрэгжилтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.

📦✈️ Манай улс ОУИНБ-ын Ассамблейн 41 дүгээр чуулганаар санаачлан батлуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын агаарын харилцааг дэмжих тухай” А41-WP/61 Ажлын баримт бичгийн мөрөөр хэрэгжих дээрх судалгаа нь далайд гарцгүй орнуудад чиглэсэн ийм төрлийн анхны судалгаа юм.

📍Далайд гарцгүй хөгжиж буй 32 улс байдаг бөгөөд эдгээр орнуудын хувьд тээврийн зардал нь далайд гарцтай орнуудтай харьцуулахад 50 хувиар өндөр байдаг байна. Иймд ОУИНБ-аас хэрэгжүүлэх судалгаа нь далайд гарцгүйгээс шалтгаалан эдгээр орнуудад тулгамдаж буй асуудлыг олон улсад таниулах, тоо баримтад тулгуурласан бодит шийдэл олоход дөхөм үзүүлэх юм.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Address

130 Albert Street, Suite 1620
Ottawa, ON
K1P5G4

Opening Hours

Monday 9am - 5pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 8:30am - 5pm
Thursday 8:30am - 5pm
Friday 8:30am - 5pm

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of Mongolia to Canada posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of Mongolia to Canada:

Shortcuts

Share