Association of Mongolian Women in the UK

Association of Mongolian Women in the UK Их Британийн Монгол эмэгтэйчүүдийг нэгтгэх, харилцан бие биедээ туслах, хамтрах болон нийгмийн оролцоог дээшлүүлэхэд туслах зорилготой.

04/09/2026
🇲🇳 “Genghis Khan: How the Mongols Changed the World” үзэсгэлэнгээр зочиллоо 🇲🇳Британи дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоон...
10/08/2026

🇲🇳 “Genghis Khan: How the Mongols Changed the World” үзэсгэлэнгээр зочиллоо 🇲🇳

Британи дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооноос “Genghis Khan: How the Mongols Changed the World” үзэсгэлэнг хамтдаа үзэх аяллыг зохион байгуулж, Их Британийн өөр өөр хотуудаас 20 гаруй монголчууд маань хүрэлцэн ирж, нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Үзэсгэлэнг үзэх мөч бүрд өвөг дээдсийнхээ дэлхийн түүхэнд үлдээсэн агуу өв, Монголын эзэнт гүрний түүх, монгол өв соёлоороо бахархаж, өөрийн эрхгүй омогших сэтгэл төрж байлаа. 🇲🇳✨

Эртний монгол язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг харахад ур хийц, нарийн чимэглэл, өвөрмөц шийдэл нь үнэхээр гайхалтай. Тухайн цаг үеийн монголчуудын ур ухаан, гоо зүйн мэдрэмж ямар өндөр түвшинд байсныг илтгэх мэт санагдлаа.

Мөн Хаадын хаан Чингис хаан гэж хэн байсан, Монголын эзэнт гүрэн хэрхэн өргөжин тэлж, дэлхийн түүхийн чиг хандлагад хэрхэн нөлөөлсөн тухай богино хэмжээний дүрс бичлэгүүд, Монголын хаад, хатдын тухай түүхэн мэдээллүүд гээд үзэж, уншиж, мэдэж авах сонирхолтой зүйл үнэхээр их байлаа.

Үзэсгэлэнгийн бас нэгэн онцгой хэсэг нь Монголын морьтон баатруудаас сэдэвлэсэн хоёр морьтны ур чадварын үзүүлбэр байв. 🐎🏹 Олон хүн цуглан үзэж, монгол морьтны сүр хүч, авхаалж самбааг харуулсан үзүүлбэрийг сэтгэл догдлон хүлээн авлаа.

Өвөг дээдсийнхээ түүхээр бахархаж, эх орон, өв соёлоо улам ихээр хайрлан хүндлэх мэдрэмж төрүүлсэн үнэхээр сайхан, дурсамжтай өдөр байлаа. ❤️

Хол газраас зорин ирж, хамтдаа энэ сайхан дурсамжийг бүтээсэн та бүхэндээ маш их баярлалаа. 🫶🇲🇳

Харин та энэхүү үзэсгэлэнг үзэж амжаагүй байгаа бол заавал очиж үзээрэй гэж уриалъя. 👉 https://royalarmouries.org/leeds/whats-on/mongolian-summer?utm_source=facebook&utm_medium=social&utm_content=ap_jp18lzqhis&fbclid=IwVERDUATpdKNwZG9mAWZkaWQWUMVagccs5mV0RovBuaLGHb5U1ofosWV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkCjY2Mjg1NjgzNzkAAR4Gu-Bd6TTcRg3yIxnLCESTa7BSnywdbNUqPz4YtPoFABra518J8-9NkJaFHg_aem_wR3AuGj9xaYWJFdCz-oKAw
👉https://www.facebook.com/RoyalArmouries

Монгол хүн бүрийн сэтгэлд бахархал, омогшил төрүүлэх үзэсгэлэн байна. 🇲🇳



#МонголТүүх #ЧингисХаан #МонголӨвСоёл #МонголБахархал #БританиДахьМонголчууд #БританиДахьМонголЭмэгтэйчүүдийнХолбоо

🇲🇳 A Visit to “Genghis Khan: How the Mongols Changed the World” 🇲🇳

The Mongolian Women’s Association in the UK organised a group visit to the “Genghis Khan: How the Mongols Changed the World” exhibition, bringing together more than 20 Mongolians from different cities across the UK for a wonderful day together.

Throughout the exhibition, we felt an immense sense of pride in the extraordinary legacy our ancestors left on world history, the history of the Mongol Empire, and our rich Mongolian heritage and culture. 🇲🇳✨

It was fascinating to see the objects once owned and used by ancient Mongolian nobles. Their intricate craftsmanship, beautiful details and imaginative designs were truly remarkable, reflecting the exceptional skill, creativity and artistic sense of Mongolians during that period.

There was so much to discover, including short videos exploring who Genghis Khan was, how the Mongol Empire expanded across the world and how it influenced the course of global history, as well as fascinating historical accounts of Mongolian khans and queens.

Another special highlight was a skilled horsemanship performance by two riders inspired by Mongolia’s legendary mounted warriors. 🐎🏹 A large crowd gathered to watch as the riders demonstrated the strength, agility and remarkable skills associated with Mongolian horsemen.

It was a truly wonderful and memorable day, leaving us even more proud of our ancestors and with a deeper appreciation and love for our homeland, history and cultural heritage. ❤️

A heartfelt thank you to everyone who travelled from near and far and joined us in creating such a special memory together. 🫶🇲🇳

If you haven’t yet had the opportunity to visit this exhibition, we highly recommend going to see it. 👉https://www.facebook.com/RoyalArmouries

It is an exhibition that will undoubtedly fill Mongolians with a deep sense of pride in our history and heritage. 🇲🇳




27/07/2026
27/07/2026

26 June to 1 November 2026

Чингис Хаан – Дэлхийг өөрчилсөн Монголчууд үзэсгэлэнг хамтдаа үзэцгээе! 🇲🇳Өвөг дээдэс, агуу түүх, соёлын өвөөрөө бахарха...
27/07/2026

Чингис Хаан – Дэлхийг өөрчилсөн Монголчууд үзэсгэлэнг хамтдаа үзэцгээе! 🇲🇳

Өвөг дээдэс, агуу түүх, соёлын өвөөрөө бахархан, Их Эзэн Чингис Хааны түүхийг дэлхийд таниулж буй энэхүү онцгой үзэсгэлэнг хамтдаа үзэхийг урьж байна.

Үзэсгэлэнгээс гадна:
🐎 Монгол сэдэвт сэтгэл хөдөлгөм морины шоу үзнэ.
🎨 Бүтээлч гар урлалын төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох боломжтой.

📅 Хэзээ: 2026 оны 8 сарын 8 (Бямба гараг)
🚆 Хөдлөх цаг: Өглөө 08:00 цагт Лондонгоос Лийдс хот руу галт тэргээр хамт хөдөлнө.

Хамт явах хүсэлтэй хүмүүс дараах утсаар холбогдоно уу.

📞 07716 792027
📞 07708 017976

Хуулийн зөвлөгөө-20“Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай”
18/07/2026

Хуулийн зөвлөгөө-20
“Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай”

🩺Эмчийн зөвлөгөө-4“Тулай өвчиний тухай”
16/07/2026

🩺Эмчийн зөвлөгөө-4
“Тулай өвчиний тухай”

Тулгар төрийн 2235, Их Монгол ул байгуулагдсаны 820  жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жи...
10/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол ул байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, ардын хувьсгалын 105 жил Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмын мэнд хүргэе. Сайхан наадаарай🇲🇳

Address

6 Stoneyard Lane
London
E140BY

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Association of Mongolian Women in the UK posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category