Embassy of Mongolia in Budapest

Embassy of Mongolia in Budapest Embassy of Mongolia in Hungary

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам
Embassy of Mongolia in Hungary
Mongólia Magyarországi Nagykövetsége
Address: 1022 Budapest, Bogár utca 14/C
Tel: +36-1-2125731 /Гар утаснаас 061 /

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛААЭлчин сайд Н.Энхтайван Сербийн Гадаад харилцаа...
15/09/2026

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Элчин сайд Н.Энхтайван Сербийн Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн орнуудын газрын Захирал Елена Маркович-Крстичтэй 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Н.Энхтайван уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд хоёр улсын харилцан ойлголцол энэ хугацаанд тогтмол өргөжин бэхжиж ирснийг онцлов.

Уулзалтаар талууд хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Элчин сайд Н.Энхтайван ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг улам өргөжүүлж, шинэ түвшинд гаргах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдэв.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАНСЕРБИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВМонгол Улсаас Бүгд Найрамдах Серби У...
15/09/2026

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН
СЕРБИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суугаа Элчин сайд Н.Энхтайван Сербийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн зөвлөх Радман Шелмичтэй 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Н.Энхтайван Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, худалдаа, хөрөнгө оруулалтын нөөц бололцооны талаар танилцуулав. Түүнчлэн Монгол, Сербийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, цаашид хоёр талд харилцан ашигтай салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

Талууд эдийн засгийн уламжлалт салбаруудаас гадна цахим шилжилт, мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИЙН АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби...
15/09/2026

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИЙН АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суугаа Элчин сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Серби Сербийн Улсын Аялал жуулчлал, залуучуудын яамны Олон талт хамтын ажиллагааны группийн захирал Ивана Вельковичтой 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уулзав.

Уулзалтаар Элчин сайд Н.Энхтайван Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, Монгол, Сербийн аялал жуулчлалын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, оюутан, залуучуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Талууд мөн шууд нислэг үйлдэх, визнийн нөхцөлийг хөнгөвчлөх боломжийг судалж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо 2027 онд зохион байгуулах “Белград экспо 2027”-д Монголын төлөөлөгчдийг оролцуулахад сербийн талаас бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажилахаар тохиролцлоо.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИ УЛСАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВМонгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц ...
15/09/2026

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН СЕРБИ УЛСАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучичд Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун мэндчилгээг уламжилж, Монгол, Сербийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг тэмдэглэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүх салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучич Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа мэдэгдэж, үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Н. Энхтайванд баяр хүргэж, түүний дэвшүүлсэн санаачлагыг сайшаан үнэлж буйгаа тэмдэглэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө талууд нягт уялдаа холбоотой ажиллахын чухлыг онцолж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИА ГАРДУУЛЛААМонг...
14/09/2026

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИА ГАРДУУЛЛАА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын Захирал Бранко Радовановичид 2026 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардууллаа.

УРИЛГА🇲🇳 🇷🇸  Бүгд Найрамдах Серби Улсад оршин суугаа Монгол иргэд Та бүхэнд 2026 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, Ням гара...
12/09/2026

УРИЛГА

🇲🇳 🇷🇸 Бүгд Найрамдах Серби Улсад оршин суугаа Монгол иргэд Та бүхэнд 2026 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, Ням гарагт 11-16 цагийн хооронд Элчин сайдын яамны консулын ажилтан КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлнэ. Үүнд:

-Иргэний үнэмлэх захиалга
-Гадаад паспорт захиалга
-Гэрлэлтийн бүртгэл
-Төрсний бүртгэл
-Нотариат (итгэмжлэл, өвөөс татгалзах/өв хүлээн авах хүсэлт)
-Тодорхойлолт, лавлагаа, орчуулга, зэрэг болно.

☎️ Та Элчин сайдын яамны +36 30 208 0427 шуурхай утас руу холбогдож, мэдээлэл болон цаг авах боломжтой.

📌 Хаяг: Bulevar Mihajla Pupina 117a, 11070 Belgrade, Republic of Serbia (Өргөмжит консул В.Столовичын оффис)

🌐 Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай Элчин сайдын яамны www.budapest.mfa.gov.mn вебсайтаас авна уу.

МОНГОЛЫН ЖУДОГИЙН ТАМИРЧДЫГ УГТАЖ АВАВ Элчин сайдын яамнаас Унгарын Их Дуулга тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчды...
10/09/2026

МОНГОЛЫН ЖУДОГИЙН ТАМИРЧДЫГ УГТАЖ АВАВ

Элчин сайдын яамнаас Унгарын Их Дуулга тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдыг угтаж авав.

Тус тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 11-13-ний өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулагдах бөгөөд 68 орны 511 тамирчин оролцож байна. Монгол Улсаас 8 жингийн төрөлд барилдахаар эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин бүртгүүлжээ.

Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчдaдаа тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАР УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ОРОС, ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЕНӨ КУДРЯВЦЕВТАЙ УУЛЗЛАА Монго...
03/09/2026

ЭЛЧИН САЙД Н.ЭНХТАЙВАН УНГАР УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ОРОС, ТӨВ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЕНӨ КУДРЯВЦЕВТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад харилцааны яамны Орос, Төв Азийн газрын захирал Енө Кудрявцевтай 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол, Унгарын харилцааны түвшин, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, энэ онд зохион байгуулах айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Энэ хүрээнд парламент хоорондын харилцааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.

Элчин сайд Н.Энхтайван хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Унгарын талаас Монгол, Унгарын харилцааг өргөжүүлэх чиглэлээр Элчин сайдын яамыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

ДЕБРЕЦЕН ХОТОД ИРГЭД, ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙСЭН ТУХАЙ 2026 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсаас Унгар Ул...
31/08/2026

ДЕБРЕЦЕН ХОТОД ИРГЭД, ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

2026 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван Элчин сайдын яамны албан хаагчдын хамт Дебрецен хотод томилолтоор ажиллаж, тус хотод оршин суугаa монгол иргэд, оюутан, залуустай уулзалт хийж, явуулын консулын үйлчилгээ үзүүлэв.
Томилолтын үеэр “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Унгар Улсын Дебрецений их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцахаар ирсэн 45 гаруй оюутныг Монгол оюутны холбоотой хамтран угтан авч, Дебрецен хот руу хүргэж өгөх ажлыг зохион байгуулав.
Элчин сайд Н.Энхтайван 8 дугаар сарын 29-ний өдөр оюутнуудтай уулзаж, анх удаа оюутан болж байгаа залуустаа Монгол Улс, Унгар Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, тус улсад оршин суух хугацаандаа бичиг баримтын зөрчилгүй байх, холбогдох хууль тогтоомжийг мөрдөх, аюулгүй байдлаа хэрхэн хангах зэрэг анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ цаашдын сурлагад нь амжилт хүсэв.
Түүнчлэн Элчин сайдын яамны албан хаагчид иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, нээлттэй ярилцав.
Энэхүү уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн “One Day in Mongolia” компанийн Европ дахь гүйцэтгэх захирал П.Даваадэмбэрэлд гүн талархал илэрхийлье.

Элчин сайд Н.Энхтайван Дебрецен хотын Засаг даргын орлогч Лаяош Барчатай уулзав Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөг...
31/08/2026

Элчин сайд Н.Энхтайван Дебрецен хотын Засаг даргын орлогч Лаяош Барчатай уулзав

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Унгар Улсын Дебрецен хотын Засаг даргын орлогч доктор Лаяош Барчатай албан уулзалт хийв.

Уулзалтын хүрээнд талууд соёл, боловсрол болон бусад салбарт харилцан ашигтай тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид Дебрецен хот болон Монголын аль нэг хотын хооронд ах, дүү хотын харилцаа тогтоох боломжийг судлан ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Дебрецен хотын Хот, Эдийн засгийн хөгжлийн төв (EDC Debrecen) ашгийн бус байгууллагын оролцоотойгоор Монгол болон Дебрецен хотын аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа тогтоож, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Дебрецен хотод Монгол Улсын 500 орчим иргэд амьдарч байгаагийн 140 орчим нь Дебрецений Их сургуульд суралцаж буй оюутнууд байгаа аж.

Унгарын зүүн хэсэгт орших Дебрецен /Debrecen/ нь Будапештийн дараа ордог тус улсын хоёр дахь том хот бөгөөд Хоёду-Бихар мужийн төв юм. Румын улсын хилээс холгүй оршдог, Унгарын зүүн хойд болон зүүн бүс нутгийг холбосон эдийн засаг, боловсрол, соёлын чухал төвд тооцогддог. Хот нь ойролцоогоор 461 км² газар нутагтай, 200 мянга гаруй хүн амтай аж. Сүүлийн жилүүдэд олон улсын томоохон компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ үйлдвэр, ажлын байр бий болсноор Дебрецен хотын эдийн засаг эрчимтэй хөгжиж, Унгарын зүүн бүсийн аж үйлдвэрийн төвүүдийн нэг болсон. Автомашин үйлдвэрлэл (BMW Group), электроник, эм үйлдвэрлэл, мэдээллийн технологи, логистик болон өндөр технологийн салбарууд хотын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг байна.

Уулзалтын төгсгөлд Дебрецен хотод жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдөр хотын иргэд төдийгүй жуулчид ихээр хүрэлцэн ирж үздэг Унгарын хамгийн том соёлын арга хэмжээнүүдийн нэг болох Цэцэгт багт наадам (Virágkarnevál) болдог талаар Засаг даргын орлогч Лаяош Барча сонирхуулж, дараа жилийн уг арга хэмжээнд Монголын язгуур урлагийн хамтлаг, уран бүтээлчдийг оролцохыг урив.

Cím

Bogar Utca 14/c
Budapest
1022

Nyitvatartási idő

Hétfő 09:00 - 17:00
Kedd 09:00 - 17:00
Szerda 09:00 - 17:00
Csütörtök 09:00 - 17:00
Péntek 09:00 - 17:00

Telefonszám

+3612125731

Értesítések

Ha szeretnél elsőként tudomást szerezni Embassy of Mongolia in Budapest új bejegyzéseiről és akcióiról, kérjük, engedélyezd, hogy e-mailen keresztül értesítsünk. E-mail címed máshol nem kerül felhasználásra, valamint bármikor leiratkozhatsz levelezési listánkról.

A Szervezet Elérése

Üzenet küldése Embassy of Mongolia in Budapest számára:

Parancsikonok

Megosztás