Namo Shanti Travel

Namo Shanti Travel Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Namo Shanti Travel, Fire station, Dharamsala.

03/03/2026

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдөр, хаврын тэргүүн сарын Цагаан бар сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байна.

Шинийн 15-ныг буян хишгийн дээд өдөр хэмээн бэлгэддэг бөгөөд “тамын хаалга хаалттай” ховорхон тохиох буянт өдөр гэж үздэг уламжлалтай. Мөн Аюуш бурханы буулттай өдөр хэмээн сүсэглэн дээдэлдэг билээ.

Энэ өдөр цагаан хоол идэж, гэр орондоо зул хүж өргөн, нийтээрээ эрүүл энх, эв түнжинтэй оршихыг бэлгэдэн залбирах нь буян хураахын утга учиртай. Өвчин зовлонгийн шалтгаан амирлаж, өвдсөн нэгэн үтэр түргэн эдгэрч, амар амгалан тогтох болтугай хэмээн сүсэглэн залбирцгаая.

Зон олон минь эрүүл энх, аз жаргалтай орших болтугай.🪷🪷🪷
#энэтхэгаялал #Бурхан #номынбуян #номынхүч #амарамгалан #Шинийн15 #сайханөдөр #непал

14/02/2026
“Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхэд анхаарах хамгийн чухал зүйл бол юмс үзэгдэл өөрийн мөн ча...
12/02/2026

“Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхэд анхаарах хамгийн чухал зүйл бол юмс үзэгдэл өөрийн мөн чанараараа бүтээгүй, угтаа хоосон чанартай гэдгийг ухаарах юм. Би бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгаж анхааран авлагаа болгосоор ирсэн бөгөөд надад асар их ач тусаа өгсөн билээ.”

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам
#буддизм
#энэтхэгаялал
#далайлама
#ДалайЛам
#далайлама
#ЭнэрэнгүйСэтгэл

Хүрээ хотуудХүн дүрст араатнаар дүүрнэХүүхдүүд нь эцэг эхийн сургаснаар үл явнаХүүхнүүд нь эр нөхрөө хүндлэхээ байнаЭрдэ...
25/01/2026

Хүрээ хотууд
Хүн дүрст араатнаар дүүрнэ

Хүүхдүүд нь эцэг эхийн сургаснаар үл явна
Хүүхнүүд нь эр нөхрөө хүндлэхээ байна

Эрдэмтэн мэргэдээ тоохоо болино
Эгэл даяандыг шоолон тохуурхана

Хавар намар нь хавчаад
Зун гээч нь байхгүй болно

Өнгө мөнгөнд автаад
Үнэн гээч нь алга болно

Эмс хүүхнүүд
Бурханы ном сургаалаас илүү
Будаг шунхтай хайрцгандаа баясна

Мэргэ төлгөч бөө нар олширч хүмүүсийг
хуурна
Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарна

Хилийн чанадаас урьдаас бэлдсэн
Хятадын хараал жатгууд их орж ирнэ

Идсэн уусан нь хор болно
Ижилээ барьж хөнөөгөөд
Эрхтнийг нь наймаалцана...
..VIII Богдын ирээдуйг тольдсон 1910
оны бошгонд ийнхүү өгүүлжээ...

Хэн намайг үгээр доромжлоноХэн намайг үйлээр гутаанаХэн намайг сэтгэлээр хорсгоноТэр бүхэн гэгээрэх болтугай...Шантидэва...
23/01/2026

Хэн намайг үгээр доромжлоно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсгоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай...
Шантидэва гэгээний айлдвараас...

Namo Shanti Travel
28/11/2025

Namo Shanti Travel

БУРХАН БАГШИЙН "Эхийн ачийг хариулсан' ДҮЙЧИН ӨДРИЙН УЧИР ...      Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхэ...
11/11/2025

БУРХАН БАГШИЙН "Эхийн ачийг хариулсан' ДҮЙЧИН ӨДРИЙН УЧИР ...
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан” дүйчин өдөр хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал бий болжээ.
Энэ өдөр Бурхан багшийн ээжид хариулах ачийг дээдэлж, өөрийн болон бүх амьтны буянд залбирч, сэтгэлээ ариусгаж, сайн сайхныг түгээгээрэй. Таны буянд даган баясая!
Namo Shanti Travel Drepung Gomang Buddhist Center Buddhism Around the World

08/11/2025

2025.11.11
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр "ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЛИЙН" баяр юм.

Энэхүү дүйчэн өдрийг тохиолдуулан МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл МУИС-ийн оюутан залуучуудад "Энэрэл нигүүлсэхүй сэтгэл" сэдвээр илтгэл тавина.

Энэрэл нигүүлслийн сэтгэл нь бусдын зовлонг ойлгож, сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ханддаг хүний хамгийн үнэт чанар юм.

Уг илтгэлийг Гандантэгчэнлин хийд, NTV мэдээ хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.

Гандантэгчэнлин Хийд

08/11/2025

2025.11.11
Намрын адаг сарын хуучдын 22-нд буюу
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж нийт сүсэгтэн олон болон лам хуврагуудад " Тэгчэн сожон" хүртээнэ.

“ТЭГЧЭН СОЖОН” – ТЭТГЭН АРИУСГАХ НЭГ ӨДРИЙН САХИЛ

Нэг өдрийн энэхүү сахилыг сахиснаар хүний сэтгэл ариусаж, буян дэлгэрч, урт нас, элбэг хангалуун амьдралын үндэс тавигдана.

Энэ өдөр хүн бүр эцэг, эхийн ачийг санан, буян номын үйлд шамдаж, ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЛИЙН сэтгэлээ дэлгэрүүлье!

Гандантэгчэнлин Хийд

07/11/2025

№2. Үргэлжлэл - ЭНЭ НАСНЫ ЭЭЖ ЯМАР АЧТАЙ ВЭ?

🙏🙏🙏Дунд үед:

Намайг төрүүлэхэд ээж ямар их өвдөж зовсон, төрсний дараа ахин дахин хөхүүлэх, хуурайлах, шөнө орой уйлж бүлээрсэн үед санаа тавьж нойргүй хонох зэргээр, өдөр шөнөгүй чадлаараа энхрийлэн өсгөсөн. Ингэж ээж үрийнхээ төлөө нэг өдөр, нэг сар, нэг жил ч бус, бүр нас бие гүйцэн, бие даан амьдарч чадах хүртэл нь хүний зэрэгт хүргэж, бүхий л сайн сайхнаа үр хүүхдэдээ зориулан зүтгэдэг.

Энэ бүгдийг бодоод та өөрийгөө ээжийнхээ оронд тавиад үзээрэй. Гэтэл бид хэн нэгэнд тус болох, гурван хоног өвчтэй зовлонтой нэгийгээ хараад өгөөч гэхэд дуртай дургүй зөвшөөрдөг. Гурав хоног өвчтэй хүн сахих, өөрийн дэргэд туслах хүн байхгүй үед бидэнд ямар хэцүү санагддаг билээ. Эх хүн ямар ч үед, цаг ямагт үр хүүхдийнхээ төлөө зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн агуу их ачтан юм. Биднээс гарч чадахааргүй сэтгэлийн хүч ээжээс л гардаг тул ач нь агуу юм. Эх хүн үрээ энэрсэн хүчтэй сэтгэлээр бидний төлөө өдөр шөнөгүй зүтгэж иржээ. Харин бид хэн нэгэнд багахан тус болчихвол удалгүй хариу нэхэх, зөндөө л тус болсон байхад энэ хүн баярлалаа ч гэж хэлээгүй гэж ханддаг. Ээж хариу харахгүй хэчнээн жил бие, сэтгэлээ бүгдийг нь бидний төлөө зориулсан бэ, бидний чадахгүйг ээж чадаж байна гэдгээр ээж агуу их ачтай гэдгийн нэг жишээ юм.

🙏🙏🙏Төгсгөл үед:

Хүний амьдралын нийтлэг жишээ авч үзье. Хүүхэд нь тусдаа гарч амьдрал зохиосны дараа ээжид хүүхдийнхээ хүүхдийг өсгөхөд нь туслах ажил гарч ирдэг. Ач зээ нараа гэрт нь харах, цэцэрлэг сургуульд нь хүргэх гэх мэт ажил мундахгүй их. Энэ мэт зарим хүн эцэг эхээ долоо хоногийн таван өдөр өөрсдийн гэртээ байлгаж, амралтын хоёр өдөр л гэр рүү нь явуулдаг. Эцэг эх нь хүүхдээ амралтын хоёрхон өдөр харах төдийд их ажил хийсэн мэт, ямар хэцүү вэ гэж тээршээж, биед нь зовлонтой мэдрэмж төрөх жишээтэй. Гэтэл өвөө эмээ нь тэднийг долоо хоног бүрийн таван өдөр харж халамжилдаг. Үр хүүхэд нь эрийн цээнд хүрсэн ч, тэднийхээ төлөө зүтгэсээр л байдаг. Энэ бүгдийг хураангуйлбал, ээж гэдэг тоочоод дурдаад дуусашгүй их ачийг бидэнд үзүүлсэн юм.

Ачит багшийн Бодь мөрийн зэрэг номын айлдвараас...2021 он

07/11/2025

№1. ЭНЭ НАСНЫ ЭЭЖ ЯМАР АЧТАЙ ВЭ?

Энэ насны ээж маань ямар ачтайг эхэн үе, дунд үе, төгсгөл үе гэж гурван хэсэгт хувааж санадаг хэмээн номд айлджээ.

Эхэн үед ээж ямар ач үзүүлсэн бэ? гэдгийг бид мэдэхгүй, санахгүй байж болно. Энэ талаар Бурханы номд айлдсан, мөн орчин үеийн анагаахын шинжлэх ухаанаас мэдэж болно.

🙏🙏🙏Эхэн үед:

Энэ насны ээж хэвлийд нь үр тогтсон цагаас есөн сар тээж төрүүлэх хүртэл ямар ачийг үзүүлснийг санах хэрэгтэй. Энэ цагаас эхлэн урагт хортой гэвэл идэх дуртай зүйлээсээ ч татгалзах, зарим үед эмч нар эм тан ууж, дэглэм барихгүй бол муу үр дагавар гарна гэхэд дургүй байсан ч үрээ бодож эм тан ууж, хатуу дэглэм сахидаг шүү дээ.

Богд Зонхов дээдэс эхийн хэвлийд орших зохиолыг үзүүлэх үед түүний ээж Шинса-Ачой бие давхар болсон цагаас эхлэн уурлах, хүнд муу үг хэлэхээс ангид байхыг бүх чадлаараа хичээсэн гэж намтарт айлджээ. Энэ нь Богд Зонхов дээдсийн эрүүл саруул, ухаан төгс лагшин мэндлэхэд нэг хүчин зүйл болсон гэж үздэг. Үнэхээр эх хүн хэвлий дэх үрийнхээ төлөө асар их бэрхшээлийг шүд зуун тэвчин өнгөрөөдөг. Эхийнхээ тэр үеийн бэрхшээл зовлонг одоо өөрөө бага ч болтугай эдлээд үз гэвэл ямар хэцүү вэ гэж халширмаар зовлонг үрийнхээ төлөө туулж, зүтгэж ирсэн. Ээж бидний төлөө энэ их зовлон зүдүүрийг туулах хүч нь түүний үрээ гэсэн энэрэхүй сэтгэл юм.

Амин хувиа бодож, өнөөдрийн ахархан зүйлийн төлөө шийдвэр гаргахад хүний сэтгэлд хүчтэй, агуу зүйлийг бүтээх эрч хүч төрж чаддаггүй. Ээжид үрээ гэсэн энэрэхүй сэтгэл байдаг учир олон бэрхшээл зовлонг даван туулдаг. Ганц амин хувиа бодоод ямар нэгэн шийдвэр гаргавал сэтгэлд ямар нэгэн хүчтэй агуу зүйл ирж чаддаггүй. Бид ээжийнхээ оронд өөрийгөө тавьж бодож үздэггүй болохоор 9 сар эхийн хэвлийд оршоод төрөх үед ээж ямар зовлон эдэлж байсан гэдгийг ойлгоход их хол байна. Иймд залуу хүмүүс ээж өөрт ямар их ачтайг өдөрт нэг хором ч гэсэн бодож байвал маш их тустай, нүд нээгдэх шиг болно гэж номд айлдсан байдаг.

Ээж хүн үр хүүхэд нь өвдсөнөөс би өвдье, гэр бүлээс нэг хүн өвдөх ёстой бол би өвдье, цаашлаад манай гэр бүлээс нэг хүний амь заавал гарах ёстой бол би амиа өгье гэж боддог гэж номд айлдсан байна. Ээж энэ олон ачийг бидэнд үзүүлээгүй бол би хүн болж төрж чадах байсан уу, төрлөө гэхэд эрүүл саруул хүн болж чадах байсан уу гээд бодохоор ээж өөрт ямар их ач үзүүлснийг санана.

Дөнгөж төрсөн үеэс эхлэн ээж хүүхдээ уйлах бүрд шөнө нь босох, хуурайлах, бүүвэйлэх, тэвэрч хайрлахыг хэчнээн олон удаа үйлдсэн билээ. Ээж гарынхаа хурууны өндгөөр хүүхдээ тэвэрч хайрладаг. Хүүхдийн нус цэрийг хүртэл сорж цэвэрлэдэг. Цэцэрлэг сургуульд явах үед яаж сайн мэдлэг боловсрол олгох вэ гэж хичээнэ, амьдрал зохиох үед сайн хань ижилтэй болгох сан гэж санаа тавина.

🙏🙏🙏Дунд үед: - үргэлжлэл бий...

Ачит багшийн Бодь мөрийн зэрэг номын айлдвараас....2021 он

Address

Dharamsala
176 215

Opening Hours

Monday 8am - 8pm
Tuesday 8am - 8pm
Wednesday 8:30am - 8pm
Thursday 8am - 8pm
Friday 8am - 8pm
Saturday 8am - 8pm
Sunday 8am - 8pm

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Namo Shanti Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category