01/10/2023
МЭНДЧИЛГЭЭ
Улс, эх орныхоо хөгжил дэвшилд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан нийт ахмадууддаа "Олон Улсын ахмадын өдөр"-ийн мэндийг хүргэе.
Ахмад настан нь нийгмийн эрх тэгш, идэвхтэй гишүүний хувьд баталгаатай орлоготой байж, хэрэгцээтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүртэж, гэр бүл, нийгэм, хамт олны дунд утга төгөлдөр амьдрах эрхтэй. Та бүхэн бол улс орноо хөгжүүлэх, залуу үеэ хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах шавхагдашгүй их нөөц билээ. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Та бүхний оролцоо, санаачлагыг дэмжин ажиллах болно.
Ахмад үе, залуу үеийн холбоог бататган, хийж бүтээхийн үлгэр дууриаллаар арвин цаг хугацааг хамтдаа бүтээсэн ахмадууддаа талархал илэрхийлэхийн сацуу та бүхэн минь эрүүл энх байж, хойч үе бидэндээ үнэт сургаалиа үргэлж хайрлаж байхыг хүсье.
УИХ-ЫН ГИШҮҮН, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА