Consulate-General of Mongolia in Osaka

Consulate-General of Mongolia in Osaka Япон Улсын Осака дахь Ерөнхий консулын газар

http://osaka.consul.mn Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газар

http://osaka.mfa.gov.mn

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ОСАКА ХОТЫН НИШИКҮ ДҮҮРГИЙН ДАРГА ХАНАЗАВА ТАКАХИРО-ТОЙ УУЛЗАВ💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа “Ка...
28/08/2026

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ОСАКА ХОТЫН НИШИКҮ ДҮҮРГИЙН ДАРГА ХАНАЗАВА ТАКАХИРО-ТОЙ УУЛЗАВ

💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа “Кансай бүсийн Монголчуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Заяасайхан, Кансай Монголын соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажилтан А.Эбара нарын хамт Осака хотын Ниши дүүргийн захирагч Ханазава Такахиро-той 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр албан уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

💎Уулзалтын үеэр Ниши дүүрэгтэй иргэд хоорондын харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх, Монгол Улсын соёл, уламжлалыг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Талууд Үцүбо цэцэрлэгт хүрээлэнд 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “НАМРЫН БАЯР–ОСАКА 2026” арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцож, бэлтгэл ажлыг эхлүүлэхээр болов.

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА “КАТО ТЭЭВРИЙН КОМПАНИ”-ИЙН ЗАХИРАЛ КАТО ХИРОХИСА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.Ерөнхий консул А.Дэлгэр...
28/08/2026

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА “КАТО ТЭЭВРИЙН КОМПАНИ”-ИЙН ЗАХИРАЛ КАТО ХИРОХИСА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

Ерөнхий консул А.Дэлгэрмаа “Като тээврийн компани”-ийн захирал Като Хирохисаг 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЕКГ-т хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа түүний дотор ачаа тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, 10 дугаар сард зохион байгуулагдах “Намрын баяр”, “бизнес түр” зэрэг арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.

27/08/2026

💫 Selected AGA for 2026 FACP Annual Conference
𝐁𝐮𝐫𝐦𝐚𝐚 𝐆𝐮𝐧𝐠𝐞𝐞𝐝𝐚𝐬𝐡
𝙒𝙤𝙣𝙙𝙚𝙧 𝙤𝙛 𝙈𝙤𝙣𝙜𝙤𝙡𝙞𝙖𝙣 𝘿𝙖𝙣𝙘𝙚
➤ Ulaanbaatar | Dance

𝐁𝐮𝐫𝐦𝐚𝐚 𝐆𝐮𝐧𝐠𝐞𝐞𝐝𝐚𝐬𝐡 is a professional dancer trained at the Mongolian National Arts and Culture University, where she graduated as both performer and teacher. Formerly a solo dancer with the Mongolian “Tumen Ekh” ensemble, she has dedicated her career to presenting and producing Mongolian folklore concerts internationally, bringing the vitality of her nation’s dance traditions to audiences worldwide.

𝙒𝙤𝙣𝙙𝙚𝙧 𝙤𝙛 𝙈𝙤𝙣𝙜𝙤𝙡𝙞𝙖𝙣 𝘿𝙖𝙣𝙘𝙚 showcases biyelgee, the Mongolian traditional folk dance. Inscribed on UNESCO’s List of Intangible Cultural Heritage in Need of Urgent Safeguarding (2009), this rare art form embodies the diverse customs, emotions, and spiritual practices of Mongolian communities. Characterized by half‑sitting and cross‑legged movements, expressive gestures of the chest, shoulders, and hands, and vibrant traditional costumes, biyelgee reflects the life of the steppe and the spirit of its people. Through Burmaa’s artistry, audiences encounter a living heritage that sustains cultural identity while radiating its universal significance.

▮ 2026 FACP Manila Conference ▮
📌 Asian Gems in the Arts
🕙 3 sessions on 10–11 September
*Performance schedule for each AGA session will be announced later. Stay tuned!
‼️ Early Bird offer ends on 31 Aug: facp.asia/registration-renewal
🟢 2026 FACP Manila Conference Schedule: facp.asia/2026-conference
⏩ Follow us on Instagram: instagram.com/facp.asia

Cultural Center of the Philippines Adamson University Cultural Affairs Office

26/08/2026
25/08/2026

Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд тус улсад оршин суух виз болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах тохиолдолд Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух газрын 0570-013904 утсаар залгаж, монгол хэл дээр мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух газрын дараах линкээс авна уу.
https://www.moj.go.jp/isa/consultation/center/index.html?lang=ja

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

24/08/2026

🥇 PEAK КЛУБ АЗИЙН ШИНЭ АВАРГУУД БОЛЛОО. 🇲🇳🏆

Монгол улсаа төлөөлөн оролцож буй PEAK CLUB 17 дахь удаагийн Азийн Тийболын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, Азийн аваргын алтан цомыг өргөлөө! 🏆🔥

🇲🇳 Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн PEAK CLUB-ийн тамирчдадаа халуун баяр хүргэе! 👏❤️

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА “TИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-НИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ...
24/08/2026

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА “TИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-НИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа “Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ний нээлтийн ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Тус арга хэмжээнд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны дэд сайд Х.Ники, Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ю.Наканиши, Тайландын Хаант Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул Лапипонг Ванчонг-Силпа, Токүшима мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Игава, Анан хотын дарга Ё.Иваса, Анан хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Коосака нарын албаны төлөөлөгчид оролцов.
💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа эрх чөлөө, ардчилал, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байгааг онцлоод хоёр улсын ирээдүйн харилцааг авч явах хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөрт чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.
💎 “Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ээр дамжуулан Азийн улс орнуудын хүүхэд багачууд дотно найз нөхөд болж, манай бүс нутгийн ард иргэдийн эв эеийн холбоог улам бүр батжуулж, найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийлэв.

💎 “Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн” Токүшима мужийн Анан хотод 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Ази тивийн орнуудын 28 баг оролцож буй бөгөөд Монгол Улсаа төлөөлөн 6 багийн 66 тамирчин өрсөлдөж байна. Тийболын спорт манай улсад хөгжиж эхлээд удаагүйч 2023 оноос хойш энэхүү тэмцээнд Монголоос багууд оролцож байна. 2024 онд манай хүүхдүүд Мөнгө, хүрэл медаль, 2025 онд 5 баг оролцсоноос Алт, Мөнгө, тусгай байрын шагнал хүртсэн нь манай хүүхэд багачууд энэхүү багийн спортоор идэвхтэй хичээллэж, Монгол Улсад түгэн дэлгэрч буйн илрэл юм.
💎Нээлтийн арга хэмжээнд “Хүн театр”-ын уран бүтээлчид оролцож, монголын бүжгийн урлагийг сурталчлав. Тус театрын уран бүтээлчид Токүшима мужийн алдарт Ава Одори бүжгийн “ТАССҮЙРЭН” хамтлагийн салбар “ХҮНРЭН” хамтлагийг байгуулаад буй.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монголын Тийболын Үндэсний Холбоо Mongolian Teeball National AssociationHUN Theatre

「第17回ティーボールアジア選手権大会」開会式で挨拶
デルゲルマ総領事は「第17回ティーボールアジア選手権大会」開会式に出席し、挨拶を述 べました。式典には、衆議院議員仁木博文厚生労働副大臣, 参議院議員中西祐介をはじめ、在大阪タイ王国総領事 ラピーポン・バンチョン・シルパ、徳島県議会議長井川龍二、阿南市長岩佐義弘、阿南市議会議長幸坂孝則ら代表者が多数参列しました。

デルゲルマ総領事は挨拶の中で、自由、民主主義、法の支配という価値観を共有するモンゴル国と日本国の友好と協力関係は、今日、「平和と繁栄のための特別な戦略的パートナーシップ」という高い水準に格上げされて、拡大・強化されている現状を 強調しました。さらに、両国の未来を担う青少年交流プログラムを重要視する姿勢を示しました。本大会を通じ、アジア各国の子供たちが親交を深めることで、地域住民における絆がいっそう強固になり、友好関係発展へ大きく貢献することに期待を寄せました。

今大会は2026年8月22日から24日まで徳島県阿南市で開催され、アジア各地域 から28チームが参加しています。モンゴル代表として6チーム計66名の選手が出場中です。モンゴル国内におけるティーボール競技の歴史は浅いものの、2023年以降本大会への出場を続けています。2024年大会で銀・ 銅メダルを獲得し、続く2025年には参加5チームが金・銀メダルおよび特別賞に輝きました。こうした実績は、モンゴルの子どもたちがこのチームスポーツに積極的に取り組み、ティーボールがモンゴル国内で着実に普及していることの表れです。

開会式では「HUN(フン)」所属のアーティストがモンゴル舞踊を披露しました。 同メンバー は、徳島名物である阿波踊りの「達粋連」と提携し、姉妹連「HUN連(ふん」を結成して活動しています。

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ШИКОКҮ БҮСИЙН ТОКҮШИМА МУЖИЙН АНАН ХОТОД АЖИЛЛАВ💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима дахь Мон...
24/08/2026

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ШИКОКҮ БҮСИЙН
ТОКҮШИМА МУЖИЙН АНАН ХОТОД АЖИЛЛАВ

💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи “Азийн Тийболын холбоо”-ны ТУЗ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан 8 дугаар сарын 21-ний өдөр хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа Монгол Улс болон Шикокү бүс, түүний дотор Токүшима муж хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байна гээд манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, боловсрол, биеийн тамир спортын зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Токүшима дахь Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ идэвх санаачилгатай, тууштай ажиллаж, бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

💎Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд манай хоёр улсын харилцааны “тулганы чулуу” болсон ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл, орон нутаг хоорондын харилцаа хамтын ажиллагаа, хүүхэд залуучуудын солилцоог улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө Токүшима мужтай нягт хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв.
💎Хүндэтгэлийн арга хэмжээнд “Хүн театр”-ын уран бүтээлчид оролцож, монголын бүжгийн урлагийг сурталчлав. Тус театрын уран бүтээлчид Токүшима мужийн алдарт Ава Одори бүжгийн “ТАССҮЙРЭН” хамтлагийн салбар “ХҮНРЭН” хамтлагийг байгуулаад буй.
💎 “Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн” Токүшима мужийн Анан хотод 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 6 багийн 66 тамирчин өрсөлдөж байна.

Монголын баг, тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монголын Тийболын Үндэсний Холбоо Mongolian Teeball National Association HUN Theatre

四国地方・徳島県阿南市を訪問

デルゲルマ総領事は、在徳島モンゴル国名誉領事を務める川内志郎氏が「アジア ティーボール連盟」理事長に選出されたことを受け、2026年8月21日開催の祝賀会に参加して祝辞を述べました。 総領事は、モンゴルと四国地方、とりわけ徳島県との 間で交流や協力関係が発展している現状へ強調しました。さらに、両国の未来を担う青少年交流の拡大や、文化・教育・スポーツなど幅広い分野における連携深化に向け、川内名誉領事が積極的かつ献身的に取り組み、多大な貢献を果たしている点を高く 評価して謝意を表しました。

来年はモンゴルと日本の外交関係樹立55周年に当たります。この節目を機に、両国関係におけ る「礎」である国民同士の相互理解や友好関係、地方自治体間連携、  そして青少年交流をさらに深めて強固なものとするため、徳島県と緊密に協力して いく決意を語りました。

祝賀行事では「HUN(フン)」所属アーティストがモンゴル舞踊を披露しました。同メンバーは、徳島名物である阿波踊りの「達粋連」と提携し、姉妹連「HUN連」を結成して活動しています。 「第17回ティーボールアジア選手権大会」は2026年8月22日から24日まで徳島県阿南市で開催されています。本大会にはモンゴル代表として6チーム、計66名の選手が出場中です。

モンゴル代表チームおよび出場選手皆様の素晴らしい活躍を祈念いたします。

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ФҮЖИ ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, КАНСАЙ, МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ХҮНДЭТ ЗӨВЛӨХ ЯСҮХАРА ОСАМ...
24/08/2026

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ФҮЖИ ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, КАНСАЙ, МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ХҮНДЭТ ЗӨВЛӨХ ЯСҮХАРА ОСАМҮТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙВ.

Ерөнхий консул А.Дэлгэрмаа 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Фүжи группын Ерөнхийлөгч, Кансай, Монголын найрамдлын нийгэмлэгийн хүндэт зөвлөх Ясүхара Осамүтай албан уулзалт хийж, ажил хэргийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр тус группээс Монгол Улсын 5 оюутанд сар бүр тэтгэлэг олгон, боловсролын салбарт дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

富士グループ社長兼関西モンゴル友好協会名誉顧問である安原治氏と会談

デルゲルマ総領事は2026年8月20日富士グループ社長および関西モンゴル  友好協会名誉顧問を務める安原治氏と公式会談を行い、実務面や今後の協力体制に ついて意見交換を行いました。その際、同グループがモンゴル人学生5名へ毎月奨学金を支給し、教育分野に対する支援を継続していることへ感謝の意を伝えました。併せて、両者における連携を今後さらに拡大・発展させていく方針について協議しました。

住所

大阪市中央区博労町1-4-10, 博労町エステートビル3階303号
Osaka, Osaka
541-0059

営業時間

月曜日 09:00 - 18:00
火曜日 09:00 - 18:00
水曜日 09:00 - 18:00
木曜日 09:00 - 18:00
金曜日 09:00 - 18:00

電話番号

+81649632572

ウェブサイト

アラート

Consulate-General of Mongolia in Osakaがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

その団体に問い合わせをする

Consulate-General of Mongolia in Osakaにメッセージを送信:

共有する

カテゴリー