Consulate of Mongolia in Busan / Пусан хотод суугаа Консулын газар

  • Home
  • South Korea
  • Busan
  • Consulate of Mongolia in Busan / Пусан хотод суугаа Консулын газар

Consulate of Mongolia in Busan / Пусан хотод суугаа Консулын газар Consulate of Mongolia in Busan, Republic of Korea

🇲🇳🇰🇷 Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд ССАЖЗ яам, Монголын Үн...
06/09/2026

🇲🇳🇰🇷 Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд ССАЖЗ яам, Монголын Үндэсний спортын хороотой хамтран Пусан хотноо анх удаа “Монголын Үндэсний спортыг сурталчилах парад” зохион байгуулана.

✅ Энэхүү парадад Монголын Үндэсний спортын шилдэгүүд болон Physical Asia шоуны оролцогчид манлайлан оролцоно.

✅ Өмнөд бүсэд ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд та бүхэн үндэсний дээлээ өмсөн 2026.09.12-ний өдөр хоёр хэсэгт зохион байгуулагдах үндэсний спортын парадад өргөнөөр оролцохыг урьж байна!

02/09/2026

🇲🇳 ОЮУТАН ТА ЦАГИЙН АЖИЛ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ БОЛ АНХААРЛАА НААШ НЬ ХАНДУУЛНА УУ!

🔶 БНСУ-д суралцаж буй гадаад оюутнуудын хувьд цагийн ажил хийхийн өмнө дараах хоёр зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай. Үүнд:

• Суралцаж буй сургуулийн зөвшөөрөл
• Цагаачлалын албаны зөвшөөрөл

🔶 Бакалавр, магистрын түвшний оюутнуудын цагийн ажил эрхлэх боломжит цаг нь TOPIK-ийн түвшин болон суралцаж буй сургалтын шатнаас хамааран харилцан адилгүй байдаг.

🔶 Харин хэлний бэлтгэлийн буюу D-4 визтэй оюутнуудын хувьд БНСУ-д ирснээс хойш эхний 6 сарын хугацаанд цагийн ажил эрхлэхийг хуулиар хориглодог болохыг онцгойлон анхаарна уу.

🔶 Иймд цагийн ажил эрхлэхээс өмнө өөрийн визийн төрөл, хэлний түвшин болон зөвшөөрөгдсөн ажиллах цагийн хязгаарыг сайтар нягталж, холбогдох зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.

🔶 Зөвшөөрөлгүй ажил хийх, зөвшөөрөгдсөн цагаас хэтрүүлэн ажиллах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдоно.
Үүний улмаас:
• Торгууль ногдуулах
• Цагийн ажил хийх эрхийг хасах
• Виз цуцлах
• Албадан гаргах хүртэл арга хэмжээ авах эрсдэлтэй.

🔶 Ялангуяа барилгын салбарт хууль бусаар ажилласан тохиолдолд нэг удаагийн зөрчил ч ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.

🔶 Иймд цагийн ажил эхлэхээсээ өмнө сургуулийнхаа Олон улсын оюутны алба болон Цагаачлалын албанаас шаардлагатай зөвшөөрөл авч, зөвшөөрөгдсөн цагийн хязгаарыг чанд мөрдөөрэй.
Хариуцлагатай Амьдарцгаая!

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Embassy of Mongolia in Seoul

🇲🇳🤝🇰🇷 МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗРЫН 2026 ОНЫ VIII САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ФОТО ТАЙЛАНГ ХҮРГЭЖ Б...
01/09/2026

🇲🇳🤝🇰🇷 МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗРЫН 2026 ОНЫ VIII САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ФОТО ТАЙЛАНГ ХҮРГЭЖ БАЙНА.

🔶 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын 2026 оны 8-р сарын үйл ажиллагааны фото тайланг та бүхэнд хүргэж байна.

🇲🇳🤝🇰🇷 2026년 8월 활동 사진 보고

🔶 주부산 몽골 영사관의 2026년 8월 활동 사진 보고를 소개합니다.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Embassy of Mongolia in Seoul

🇲🇳🤝🇰🇷 ПУСАН ХОТЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТӨВД ЖИЛ БҮР МОНГОЛ УЛСААС ШИЛДЭГ УРЛАГИЙН БАГИЙГ УРЬЖ ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛА...
01/09/2026

🇲🇳🤝🇰🇷 ПУСАН ХОТЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТӨВД ЖИЛ БҮР МОНГОЛ УЛСААС ШИЛДЭГ УРЛАГИЙН БАГИЙГ УРЬЖ ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

🔶 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Үндэсний Урлагийн төвийн шинээр томилогдсон дарга Пак Сан Бом -той танилцах уулзалт хийлээ.

🔶 Уулзалтаар Монголын Үндэсний урлагийн их театрын бүрэн хэмжээний тоглолтын бэлтгэл ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын иргэдэд соёл урлагаар дамжуулан үндэсний өв соёл, уламжлалыг сурталчлах ажлыг хэрэгжүүлэх, цаашид жил бүр харилцан хоёр улсын соёлын байгууллагын мэргэжлийн тоглолтыг зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.

🔶 Пусан хотын Үндэсний Урлагийн төвийн дарга Пак Сан Бом-ын зүгээс Пусан хотын Үндэсний урлагийн төвийн уран бүтээлчид Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолтыг Монгол улсад зохион байгуулахад Консулын газраас онцгойлон дэмжиж ажиллахыг хүслээ.

🔶 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний урлагийн их театрын бүрэн хэмжээний тоглолт Пусан хотын Үндэсний урлагийн төвийн их танхимд 2026 оны 9-р сарын 11, 12-нд зохион байгуулагдана.

🔶 Мөн энэхүү тоглолтын үеэр Пусан хотын Үндэсний урлагийн төвийн танхимд “ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ” фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдах бөгөөд нийт 22 уран бүтээл олонд танилцуулна.

🇲🇳🤝🇰🇷 부산 국립국악원에서 매년 한국-몽골 우수 예술단 초청 공연 개최 논의

🔶 주부산몽골영사관 자담바 영사는 부산 국립국악원 신임 박상범 원장과 면담을 가졌다.

🔶 이번 면담에서는 몽골 국립예술대극장의 대규모 공연 준비 현황과 향후 협력 확대, 문화예술을 통한 양국 국민 대상 전통 문화유산 홍보, 향후 매년 양국 문화기관 간 전문 공연 상호 개최 방안에 대해 의견을 나누었다.

🔶 부산 국립국악원 박상범 원장은 부산 국립국악원 예술단원들의 몽골 현지 대규모 공연 개최 시 영사관 측의 적극적인 지원과 협조를 요청했다.

🔶 주부산몽골영사관 설립 10주년을 기념하여 몽골 국립예술대극장의 대규모 공연이 2026년 9월 11일과 12일 양일간 부산 국립국악원에서 개최될 예정이다.

🔶 또한 이번 공연 기간 동안 부산 국립국악원에서 '아름다운 몽골' 사진전이 함께 열리며, 총 22점의 작품이 공개된다.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Embassy of Mongolia in Seoul

🇲🇳🤝🇰🇷 “ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН КОНСУЛЫН ГАЗРЫН 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ПУСАН ХОТНОО БОЛНО.🔶 Монгол Улса...
31/08/2026

🇲🇳🤝🇰🇷 “ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН КОНСУЛЫН ГАЗРЫН 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ПУСАН ХОТНОО БОЛНО.

🔶 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэнт Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн 2026 оны 09-р сарын 10-12 өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулагдана.

🔶 Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь Монгол орны өргөн уудам нутаг, давтагдашгүй байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчин ард түмний түүх соёл, өв уламжлалын онцлогийг гэрэл зургийн бүтээлээр дамжуулан БНСУ-ын үзэгчдэд сурталчлахад чиглэнэ.

🔶 Фото зургийн үзэсгэлэн 2026 оны 09-р сарын 10-ний 18:00 цагт Пусан хотын Парадайс зочид буудалд нээгдэх бол 09-р сарын 11-12 өдрүүдэд Пусан хотын Үндэсний урлагийн төвийн танхимд олноо танилцуулагдана.

🔶 Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн, СГЗ, гэрэл зургийн мастер Д.Октябрь, байгалийн гэрэл зургийн мастер Б.Баяр, мастер гэрэл зурагчин П.Баттулга, Н.Сүхбат зэрэг 10 уран бүтээлчдийн үзэсгэлэнт байгалийн сэдвээр бэлтгэсэн Монгол орны байгалийн үзэсгэлэнт төрх, дөрвөн зүг найман зовхист сүндэрлэн орших төрийн тахилгат уул, хайрхад болон ариун дагшин байгалийн сүр хүч, түүхэн үнэ цэнэ, байгаль экологийн онцлог, өв соёлын ач холбогдлыг харуулсан 22 уран бүтээлүүдийг дэлгэн толилуулна.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Embassy of Mongolia in Seoul

28/08/2026

🇲🇳🇰🇷 Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд МҮУИТ болон Пусаны Үндэсний урлагийн төвтэй хамтарсан “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” хүндэтгэлийн бүрэн хэмжээний урлагийн тоглолт 2029.09.11-12 өдрүүдэд Пусан хотын Үндэсний урлагийн төвд болно!

✅ Гайхамшигт урлагийн тоглолт дээр уулзацгаая!

✅ Тоглолтын талаарх мэдээллийг 051-465-9996 дугаараас лавлаарай!

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Embassy of Mongolia in Seoul Munkhtushig Lkhanaajav

26/08/2026

🇲🇳 ИРГЭН ТА ШИНЭЭР ГАДААД ПАСПОРТ АВСАН БОЛ ЦАГААЧЛАЛЫН АЛБАНД МЭДЭЭЛЛЭЭ ЗААВАЛ МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ.

🔶 БНСУ-д удаан хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэн та гадаад паспорт үрэгдүүлсэн болон хугацаа дуусаж шинээр авсан тохиолдолд шинэчилсэн гадаад паспортын мэдээллээ Цагаачлалын албанд заавал мэдэгдэх үүрэгтэй.

🔶 Шинэ паспорт олгогдсон өдрөөс хойш 15 хоногийн дотор паспортын мэдээллийн өөрчлөлтөө бүртгүүлэх ёстой.
Үүнд:
• Паспортын дугаар өөрчлөгдсөн
• Олгосон огноо өөрчлөгдсөн
• Хүчинтэй хугацаа өөрчлөгдсөн

🔶 HiKorea буюу цагаачлалын албаны цахим хуудас болон эсвэл өөрт ойрхон цагаачлалын албаны байранд биечлэн очиж бүртгүүлж болно. Та өөрийн биеэр очсон тохиолдолд шинэчилсэн гадаад паспорт болон гадаад иргэний оршин суух үнэмлэх эх хувиар авч очихыг зөвлөж байна.

🔶 Хэрэв гадаадын иргэн бүртгэлийн мэдээллийн өөрчлөлтийг мэдэгдээгүй тохиолдолд 1 сая вон хүртэлх торгууль ногдуулж болно. Бүртгэлийн хугацаа хэтэрсэн хугацаанаас шалтгаалан торгуулийн хэмжээ тогтоогддог цаг алдалгүй мэдээллээ шинэчлэн бүртгүүлээрэй.
Хариуцлагатай Амьдарцгаая.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Embassy of Mongolia in Seoul

🇲🇳🤝🇰🇷 ПУСАН ХОТЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ, ДАДЛАГАЖУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХАА...
25/08/2026

🇲🇳🤝🇰🇷 ПУСАН ХОТЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ, ДАДЛАГАЖУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

🔶 МУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил-тэй танилцах албан уулзалт хийлээ.

🔶 Уулзалтын эхэнд Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил-д орон нутгийн сонгуульд ялалт байгуулан Пусан хотын ИТХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэлээ.

🔶Тус уулзалтаар талууд Пусан хотод оршин суугаа Монгол Улсын иргэдийн дунд тулгамдаж буй эрх зүйн болон захиргааны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Пусан хотын ИТХ болон Улаанбаатар хотын ИТХ болон орон нутгийн ИТХ-ын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцоо.

🔶 Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа Пусан хотын их сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудыг Пусан хотын ААНБ-уудад дадлагажуулах, төгсөөд ажлын байр хангах, ажлын байр хайх явцад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн ба энэхүү хүсэлтийг Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил нааштайгаар хүлээн авч судалж үзэхээ илэрхийллээ.

🇲🇳🤝🇰🇷 부산 지역 대학교에 재학 중인 몽골 학생들의 취업 및 현장실습 지원을 위해 협력하기로 의견을 나누었다.

🔶주부산 몽골영사관 자담바 영사가 부산광역시의회 강무길 의장과 공식 접견을 가졌다.
접견에 앞서 자담바 영사는 지방선거를 통해 취임한 강무길 의장에게 축하 인사를 전했다.

🔶 이어진 면담에서 양측은 부산 거주 몽골 국민들의 법률 및 행정 서비스 접근성을 제고하는 방안을 비롯해, 부산시의회와 울란바토르시의회 등 양국 지방의회 간 교류·협력을 한층 확대해 나가기로 뜻을 모았다.

🔶특히 자담바 영사는 부산 지역 대학교에 재학 중인 몽골 학생들이 지역 기업 및 기관에서 현장실습을 경험하고, 졸업 후 실질적인 취업으로 이어질 수 있도록 시의회 차원의 적극적인 지원과 관심이 필요하다고 요청했다.
이에 대해 강무길 부산시의회 의장은 몽골 유학생들의 현장실습 및 구직 지원 요청에 대해 긍정적인 뜻을 밝히며, 구체적인 지원 및 협력 방안을 다각도로 검토하겠다고 화답했다.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Embassy of Mongolia in Seoul

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
25/08/2026

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

🇲🇳🇰🇷 ГҮМИ ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.🔶 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2026 оны 8...
24/08/2026

🇲🇳🇰🇷 ГҮМИ ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

🔶 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2026 оны 8-р сарын 22-ны Бямба гарагт Гүми хот болон тус бүс нутгийн ойр орчмын хотуудад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд Явуулын консулын үйлчилгээ үзүүллээ.

🔶 Алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээний хүрээнд төрсний бүртгэл, гэрлэлт бүртгэл, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчилгээг үзүүллээ.

🔶 Мөн төрийн үйлчилгээнээс гадна банк санхүү, нийгмийн халамж зэрэг салбарын байгууллагууд хамтран ажиллаж иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, Hanpass зэрэг байгууллагууд оролцож, давхардсан тоогоор 148 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүллээ.

🔶 Дараагийн явуулын консулын үйлчилгээ 10-р сард Гванжу хотод явуулах бөгөөд тухайн сардаа өдөр, хугацаа, байршлыг мэдээлэх болно.

🇲🇳🇰🇷 구미시에서 찾아가는 영사 서비스 제공

🔶 주부산 몽골 영사관은 2026년 8월 22일(토) 구미시 및 인근 지역에 거주 중인 몽골 국민들을 대상으로 찾아가는 영사 서비스를 실시하였다.

🔶 이번 찾아가는 영사 서비스는 원거리 지역에 거주하는 국민들에게 행정 서비스를 보다 가까이 제공하기 위해 마련되었으며, 출생신고, 혼인신고, 생체정보 등록, 위임장 및 공증 업무, 각종 증명서 발급 등 다양한 영사 업무를 처리하였다.

🔶 또한 영사 업무 외에도 은행·금융, 사회복지 등 여러 분야의 기관들이 함께 참여하여 상담 및 정보를 제공하였다. 구체적으로 고용·사회보장 서비스센터, State bank 등 기관이 참여하였으며, 총 148 명(중복 포함)에게 각 분야별 서비스를 제공하였다.

🔶 다음 찾아가는 영사 서비스는 10월에 광주광역시에서 실시될 예정이며, 해당 월에 구체적인 날짜, 시간 및 장소를 공지할 예정이다.

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Embassy of Mongolia in Seoul

Address

부산광역시 해운대구 센텀동로 99, 벽산e센텀클래스원빌딩 14층 1410호
Busan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

0514659996

Alerts

Be the first to know and let us send you an email when Consulate of Mongolia in Busan / Пусан хотод суугаа Консулын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Consulate of Mongolia in Busan / Пусан хотод суугаа Консулын газар:

Shortcuts

Share