БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

  • Home
  • South Korea
  • Seoul
  • БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

06/09/2026
ГБХНХ-ЫН САЙД Г.АУБАКИР БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛААГэр бүл, х...
04/09/2026

ГБХНХ-ЫН САЙД Г.АУБАКИР БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албаны хүмүүсийн хамт БНСУ-д ажлын айлчлал хийх үеэрээ БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нийт албан хаагчидтай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улс болон Солонгос Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар санал солилцож хөдөлмөрийн гэрээт иргэд буюу ажиллах хүчнийг илүү мэргэшсэн түвшинд илгээх талаар ярилцлаа.

Мөн МУ-ын нийгмийн даатгалын ерөнхий хуульд орсон шинэчлэлийн талаар БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.

04/09/2026

Монгол тауны гадаа 14-17 цагийн хооронд #явуулынүйлчилгээ
Хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн даатгалтай холбоотой зөвлөгөө мэдээллийг иргэддээ хүргэн ажиллаж байна.

📢 2026 оны сүүлчийн "Cолонгос хэлний сургалт" Сургалт явагдах  хугацаа: 8.30(Ня)~11.8(Ня) 10-н удаагын хичээл Хэн хамраг...
03/09/2026

📢 2026 оны сүүлчийн "Cолонгос хэлний сургалт"
Сургалт явагдах хугацаа: 8.30(Ня)~11.8(Ня) 10-н удаагын хичээл
Хэн хамрагдах: Гадаад иргэн бол хэнч хамрагдах боломжтой.(визны хязгаарлалтгүй)
■ Топикийн шалгалтанд бэлтгэх анги
■ Kiip шалгалтанд бэлтгэх анги (E9,E7 визтэй иргэд)
■ Анхан шат1
■ Анхан шат2
Сургалт явагдах газрын хаяг: 대한결핵협회 별관 2층(서울 서초구 바우뫼로6길57)
☎️ Бүртгэлийн талаар холбогдох утасны дугаар: Хан Сара 010-6763-1218

МОНГОЛ УЛСЫН СУУРЬ БОЛОВСРОЛ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭБНСУ дахь Хөдөлмөр, Н...
02/09/2026

МОНГОЛ УЛСЫН СУУРЬ БОЛОВСРОЛ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

БНСУ дахь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Боловсролын Ерөнхий газар болон СБД-ийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран тус улсад эцэг эхээ даган ирж, сургууль завсардсан хүүхдүүдийг алсын зайн цахим сургалтад хамруулан Суурь боловсролын болон Бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох “БОЛОВСРОЛ НӨХӨН ОЛГОХ” сургалтын бүртгэлээ эхэллээ.

Өнгөрсөн хичээлийн жилд 4 хүүхэд бүртгүүлснээс 3 хүүхэд энэ сургалтад хамрагдан суурь боловсрол болон бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авч дэвшин суралцах боломжтой болсон.

Аав ээжийгээ даган эх орноосоо хол, хичээл сургууль завсардсан хүүхдүүд 2026-2027оны хичээлийн жилийн сургалтад бүртгүүлэн, хамрагдаж Монгол улсынхаа боловсролын гэрчилгээг гардан авах бүрэн боломжтой юм.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад хамтын ажиллагаатай БНСУ-ын менежмент,технологийн хөгжлийн сургалтын төв, Сүхбаатарын чадварлаг иргэн,жаргалтай өрх НҮТББ хамтран ажилладаг бөгөөд бидний саналыг дэмжин хамтарсан Монгол Улсын Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танд талархал илэрхийлье.

Зорилтот төсөл болох "Учралын баяр"-т хамрагдахыг хүсвэл манай төвийн 02-2266-9229, 02-2266-8228 дугаарт холбогдож мэдээ...
31/08/2026

Зорилтот төсөл болох "Учралын баяр"-т хамрагдахыг хүсвэл манай төвийн 02-2266-9229, 02-2266-8228 дугаарт холбогдож мэдээлэл аваарай.
✅ Бүртгэлийн хугацаа: 2026.09.04 хүртэл

ТӨВИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
27/08/2026

ТӨВИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ГҮМИ ХОТОД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭГүми хотын Жэйл цуглааны Сандун төвийн байранд 2026 оны  8 дугаар сарын 21-ний Бямб...
22/08/2026

ГҮМИ ХОТОД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Гүми хотын Жэйл цуглааны Сандун төвийн байранд 2026 оны 8 дугаар сарын 21-ний Бямба гарагт БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчид явуулын үйлчилгээ үзүүлж ажиллав.

Энэхүү арга хэмжээнд тус төв, БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, Төрийн банк, GME, Hanpass зэрэг банк бус мөнгөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч газрууд тус тус оролцлоо

Уг арга хэмжээнд оролцож буй 11 иргэнээс нийгмийн даатгалын товч судалгаа авч, нийгмийн даатгалын тухай мэдээлэл зөвлөгөө өгөв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 9 иргэнд хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэн нийт 20 иргэнд нийгмийн даатгал болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой тараах материалыг түгээн ажиллав.

Address

04614 서울특별시 중구 퇴계로 324 성우빌딩 4층
Seoul

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Sunday 10:00 - 17:00

Telephone

+82222668228

Alerts

Be the first to know and let us send you an email when БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв:

Shortcuts

Share