Дорноговь аймгийн Өргөн Сум

Дорноговь аймгийн Өргөн Сум Их говийн зоригтон Дорноговь аймгийн Өргөн сум

10/08/2026

#20 MBM LIFE
🔹 Говийн хатуу хөрсөнд ногоо тарьж үзээгүй хүн нөхөн сэргээлтийн ажилтан болж, хөдөлмөрийнхөө үр шимийг хамт олныхоо ширээнд хүргэх хүртэлх зам амар байгаагүй.

✨ Энэ удаагийн “MBM Life” булангаар нөхөн сэргээлтийн ажилтан Д.Бадамцоогийн түүхийг хүргэж байна.

...Би 1990 онд Дорноговь аймгийн Өргөн суманд бэр болж ирсэн юм. Нөхөр бид хоёр нутагтаа ажиллаж байгаад 2014 онд Монцемент үйлдвэрт хамтдаа ажилд орж байлаа.

Тухайн үед суманд үйл ажиллагаа явуулж байсан жоншны үйлдвэр зогсож, олон хүн ажилгүй болсон хүндхэн үе байсан. Харин Монцемент үйлдвэр ашиглалтад орсноор нутгийн иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх шинэ боломж нээгдсэн. Бид хоёрын хувьд ч амьдралын маань нэгэн шинэ хуудас тэр үед эхэлсэн дээ. 2015 онд нөхөн сэргээлтийн ажилтнаар ажиллаж эхлэхдээ би тарваснаас өөр ногоо тарьж үзээгүй хүн байлаа. Мэдэхгүй зүйл их байсан ч өдөр бүр суралцаж, хамт олноосоо асууж, өөрийн гараар хийж үзсээр бага багаар туршлага хуримтлуулсан.

Анхны жилдээ долоон килограмм жинтэй тарвас ургуулчихаад хамт олноо гайхшруулж байснаа одоо ч инээгээд дурсдаг. Анхны жилийн тэр амжилт надад хүн хичээвэл сурахгүй, хийж чадахгүй зүйл гэж байдаггүй юм байна гэсэн итгэлийг өгсөн.
Олон хүн нөхөн сэргээлтийн ажлыг зөвхөн мод, ногоо услах ажил гэж ойлгодог. Гэтэл үнэндээ үүнээс хавьгүй өргөн хүрээтэй. Ялангуяа хуурай, халуун уур амьсгалтай говийн бүсэд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулна гэдэг амаргүй. Хөрсөө бэлтгэхээс эхлээд бордох, услах, арчлах, хортон шавжаас хамгаалах хүртэл хүмүүсийн тэр бүр олж хардаггүй олон ажил бий.

Би Зүүнбаян суманд өссөн болохоор говийн нар, салхинд хэдийнэ дасчихсан хүн. Энэ нутагтаа ажиллаж, амьдрах дуртай. Хүүхдүүд маань “Хот, төв суурин газар руу нүүе” гэж олон удаа хэлдэг ч би нэг их явахыг хүсдэггүй ээ. Миний амьдрал, хөдөлмөр, сэтгэл энэ говь нутагтай салшгүй холбоотой. Хөдөлмөрийнхөө үр дүнг харах хамгийн сайхан. Өдрийн хоолны үеэр ажилчид:
“Энэ ямар гоё өргөст хэмх вэ?”
“Хулууны нухаш нь их амттай болжээ” гэж ярилцахыг сонсохоор бидний тарьж ургуулсан бүхэн хүмүүсийн ширээнд хүрч, үнэлэгдэж байгааг мэдэрдэг. Тэр мөчид л хийж буй ажлынхаа үнэ цэнийг улам их ойлгож, дараагийн ажлаа илүү сайн хийх урам авдаг даа.

Сүүлийн жилүүдэд манай байгууллагад олон залуус ажиллах болсон. Тэдэнд хандаж хэлэхэд, Монцемент бол хөдөлмөрлөсөн хүнийг үнэлж чаддаг байгууллага. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж, тууштай хичээвэл хөдөлмөрийн үр шим хэзээ нэгэн цагт заавал ирдэг гэдгийг өөрийн амьдралаас хэлмээр байна.
Говийн хөрсөнд ногоон амьдрал ургуулж, хамт олныхоо ширээнд хөдөлмөрийнхөө үр шимийг хүргэж яваа нь миний ажлын хамгийн сайхан бахархал юм. 🌱 🌱 🌱

#Монцемент

🇲🇳 Б.АЛТАН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ🇦🇪 АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү Жицүгийн Дэлхийн аварга ш...
03/08/2026

🇲🇳 Б.АЛТАН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

🇦🇪 АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U21 ангиллын -62кг жинд барилдсан Гаруда академи, Хүмүн Олон улсын сургуулийн тамирчин Болд-Эрдэнийн Алтан-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. БАЯР ХҮРГЭЕ 👏👏👏 Altanerdene Bolderdene

Human International School Garuda BJJ & MMA

25/07/2026
12/07/2026

Нутгийн их хурд ❤️

Address

Örgön

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймгийн Өргөн Сум posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share