12/05/2025
✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ 2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жил, “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл 2025” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгууллаа. Тэмцээний нэгдүгээр шатыг сумдад 2025 оны 04 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд, аймгийн аварга шалгаруулах хоёрдугаар шатны тэмцээнийг 2025 оны 05 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
🥇Тэмцээний тэргүүн байранд Халиун сумын ЕБС-ын Ж.Мягмарсүрэн тасгийн захирагчтай “Оргил” тасаг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, 2000000 төгрөг;
🥈Дэд байранд Тонхил сумын ЕБС-ийн Т.Батбилэг тасгийн захирагчтай “Алтан соёмбо” тасаг шалгарч өргөмжлөл, 1500000 төгрөг;
🥉Гутгаар байранд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн О.Тамираа захирагчтай “Дөл” тасаг шалгарч шалгарч өргөмжлөл 1000000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Цэргийн штабын дарга хурандаа Д.Төмөрбаатар нар шагналыг гардуулж сурагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 гаруй баг тамирчид 2 өдрийн турш жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, гэрийн даалгавар, маршийн гүйлтийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.