26/05/2026
“БЯЦХАН ТАМИРЧИН” СПОРТЫН ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тус арга хэмжээг Монголын Тусгай Олимпын Хорооны Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан захирал Э.Агиун удирдан чиглүүлж, Голомт банкны сайн дурын ажилтнууд болон Хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлэв.
Хөтөлбөрт 2–9 насны 25 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын хамт оролцож, хөдөлгөөн, дасгал, тоглоом хосолсон хөгжүүлэх үйл ажиллагаанд хамрагдлаа.
“Бяцхан тамирчин” хөтөлбөр нь бага насны хүүхдийн бие бялдар, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр, зохицуулалт болон харилцааны чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүд нас, хөгжлийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн хийж, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хөгжлийг дэмжих арга барилын талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа.
Мөн энэхүү арга хэмжээ нь хөгжлийн төвийн мэргэжилтнүүдэд “Бяцхан тамирчин” хөтөлбөрийг цаашид тогтвортой хэрэгжүүлэх арга зүйн сургалт, дадлага болж, цаашид баруун бүсийн аймгуудад түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлэв.
Арга хэмжээний төгсгөлд оролцогч хүүхдүүдэд Голомт банкны хамт олноос дурсгалын бэлэг гардууллаа.
Энэхүү тэмцээнд баруун бүсийн таван аймгийн оюуны ялгаатай хөгжилтэй 100 гаруй хүүхэд, залуус оролцлоо Тамирчдаа дэмжихээр эцэг эх, асран хамгаалагчид, багш дасгалжуулагчид болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, оролцогчиддоо урам зориг өгч дэмжин оролцлоо.
Говь-алтай аймгийн баг тамирчид тэмцээнд амжилттай оролцож амжилтыг Хамтарсан волейболын төрөлд Хүрэл медаль хүртлээ.
Тусгай олимпын хөдөлгөөн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын бие бялдар, нийгмийн оролцоо, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүн бүр тэгш боломжтой, авьяас чадвараа хөгжүүлэх эрхтэй гэсэн үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлдэг онцгой ач холбогдолтой юм. Мөн ялгаатай байдлыг хүндэтгэх, хүртээмжтэй нийгмийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулдгаараа онцлогтой.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчид, багш дасгалжуулагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилласан байгууллага, дэмжигч, сайн дурын ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.