Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

  • Home
  • Mongolia
  • Altay
  • Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

06/08/2026
🏔️ ТӨРИЙН ТАХИЛГАТ "СУТАЙ ХАЙРХАН" УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨРМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохи...
05/08/2026

🏔️ ТӨРИЙН ТАХИЛГАТ "СУТАЙ ХАЙРХАН" УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохион байгуулагдах "Сутай хайрхан" уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын хөтөлбөрийг хүргэж байна.
Та бүхнийг ёслолын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

🏔️ ТӨРИЙН ТАХИЛГАТ “СУТАЙ ХАЙРХАН” УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫН ХҮРЭЭНД БЭСРЭГ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАТөрийн тахилга...
31/07/2026

🏔️ ТӨРИЙН ТАХИЛГАТ “СУТАЙ ХАЙРХАН” УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫН ХҮРЭЭНД БЭСРЭГ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагт Бэсрэг наадам зохион байгуулагдана.

Бэсрэг наадам:
🤼‍♂️ Үндэсний бөхийн барилдаан
🏹 Сурын харваа

Бэсрэг наадамд оролцох бөхчүүд, харваачид та бүхэн урьдчилан бүртгүүлнэ үү.

📞 Лавлах утас: 80852299, 99869229

Та бүхнийг Монгол түмний төрт ёс, үндэсний өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол болон Бэсрэг наадамд идэвхтэй оролцохыг урьж байна.

22/07/2026

🔥 ЖАНГАР ФЕСТИВАЛЬ 5.0 – ТАНЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

🎤 Амьд тоглолт
🏐 Спортын тэмцээнүүд
🌅 Нар жаргах аялал
🎙 Open Mic
🔥 Галын шоу
🛥 Завиар аялах
🤝 Шинэ нөхөрлөл, мартагдашгүй дурсамж…

Энэ бол ердөө эхлэл. ✨

📍 Говь-Алтай аймаг, Хөхморьт сум, Дөргөн нуур
📅 2026.07.26–29

👇 Хамт явах найзаа меншин хийгээрэй!

#ЖангарФестиваль5 #ГовьАлтай

🔥 ЖАНГАР ФЕСТИВАЛЬ 5.0 – СПОРТЫН ТЭМЦЭЭНҮҮД 🔥🏐 Волейбол • 🪢 Олс таталт • 🤼 Барилдаан • 🏖️ Элсний сумо • 💦 Усны буухиа💪Ба...
22/07/2026

🔥 ЖАНГАР ФЕСТИВАЛЬ 5.0 – СПОРТЫН ТЭМЦЭЭНҮҮД 🔥

🏐 Волейбол • 🪢 Олс таталт • 🤼 Барилдаан • 🏖️ Элсний сумо • 💦 Усны буухиа

💪Багаа нэгтгэн, хүчээ сорьж, ялалтын төлөө өрсөлдөөрэй!

📅 2026.07.26–29
📍 Дөргөн нуур, Хөхморьт сум, Говь-Алтай

👇 Хамт оролцох найзаа меншин хийгээрэй!

#ЖангарФестиваль5 #Спорт #ГовьАлтай

22/07/2026
ЭМГЭНЭЛМОНГОЛ УЛСЫН НАЧИН ГАЛБАДРАХЫН ГАНСҮХ(1969-2026 он)Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын начин Гал...
12/07/2026

ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН НАЧИН ГАЛБАДРАХЫН ГАНСҮХ
(1969-2026 он)
Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын начин Галбадрахын Гансүх 2026 оны 07-р сарын 10-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Г.Гансүх нь 1985 онд Шарга сумын 8 жилийн сургууль, 1987 онд Алтай хотын 10 жилийн 1-р сургууль, 1991 онд Ховд аймгийн БТДС-ийг Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн.
1990 оноос Жү-До бөхийн улсын шигшээ багт тамирчнаар, Шарга суманд Биеийн тамирын багш, Говийн хөгжил компаны захирал, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар байгаль хамгаалагч, БТСГазарт дасгалжуулагч, даргаар ажиллаж байв.
1987 онд Сумын заан, 1989 онд Аймгийн заан, 2001 онд Улсын их баяр наадамд тав даван шөвгөрч, Монгол Улсын начин цол хүртсэн. Жүдо бөхийн ОУХМ цолтой,
Тэрбээр зүүн талтай, зүүн хонгодох, хавсрах, сугадах, тонгорох мэхийг даамай хийдэг байлаа.
Түүний биеийн тамир спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг бөхийн спортоор хичээллүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж, БТСын Тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон, Олимпын Алтан од шагналаар тус тус шагнандсан байна.
Талийгаачийн хүнлэг, даруу төлөв, нөхөрсөг зан чанар, бөхийн дэвжээнд үлдээсэн зам мөр нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

09/07/2026

🔴ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ 7-ЫН ДАВАА.

09/07/2026

🔴АРДЫН ХУВЬСГАЛЫН 105 ЖИЛ, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 103 ЖИЛИЙН ОЙ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ 2-ЫН ДАВАА.

Address

Altay

Alerts

Be the first to know and let us send you an email when Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

Shortcuts

Share