12/03/2026
ӨЛЗИЙТ СУМЫНХАН “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
МАН-ын 105 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан Өлзийт сумын МАН-ын хорооноос олон нийтийг хамруулсан тэмцээн уралдаан, арга хэмжээг зохион байгуулсан ба тэдгээрээс дурдвал ахмад гишүүд дэмжигчдийн дунд дартс, ЕБС-ын сурагчдын дунд болон насанд хүрэгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, “Оюунлаг эмэгтэй 300” асуулт хариултын тэмцээн зэрэг олон төрөлт тэмцээн уралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа.
Баярын хуралд аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, ЗДОрлогч, МАН-ын БХГишүүн М.Батзориг, МАН-ын Бага Хурлын гишүүн Ш.Далхаасүрэн, МАН-ын Бага хурлын гишүүн Р.Цэвэлмаа нар оролцон Өлзийт сумынхан, ахмадуудад гарын бэлгийг гардуулан өгсөн ба сумын МАН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид тус арга хэмжээнд өргөнөөр оролцож, шилдэг тэргүүний хүмүүстээ намын шагнал гардууллаа.