Хүнс хөдөө аж ахуйн газар

Хүнс хөдөө аж ахуйн газар Өвөрхангай аймгийн🌾Хүнс, хөдөө аж ахуйн газар

17/08/2026

🌿ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ “MON-SHEP” ТӨСЛИЙН ТАЛБАЙН ӨДӨРЛӨГ🌿2026.08.10

Арвайхээр сумын тариаланч Д.Батцэнгэл өрхийн хэрэгцээний хүлэмжийн үйл ажиллагаагаа танилцуулж, хүнсний ногооны таналт, тайралтын талаар мэлээлэл, зөвлөгөө өглөө.

17/08/2026

🌿ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ “MON-SHEP” ТӨСЛИЙН ТАЛБАЙН ӨДӨРЛӨГ🌿 2026.08.10

🌿Хөтөлбөрийн дагуу тариаланчдын туршлага солилцох хэлэлцүүлэг болон өвчин хортонтой тэмцэх ургамал хамгааллын цогц арга хэмжээний талаар:⤵️

17/08/2026

🌿ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ “MON-SHEP” ТӨСЛИЙН ТАЛБАЙН ӨДӨРЛӨГ🌿 2026.08.10

Тариаланчид өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу
🌿Арвайхээр сумын тариаланч З.Баярсайханы хүлэмжийн үйл ажиллагаатай танилцав.⤵️ Үүнд:
🍉Тарвас
🍋‍🟩Амтат гуа
🍅Үрлэн улаан лооль
🧅Үрслэгээр бөөрөнхий сонгино тариалах технологи

17/08/2026

🌿ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ “MON-SHEP” ТӨСЛИЙН ТАЛБАЙН ӨДӨРЛӨГ🌿2026.08.10

🌿🌲"НОГООН ХЭРЭМ"🪴🌱төслийн Арвайхээр сум дахь "АРВАЙ" мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж байгаа нь:⤵️

17/08/2026

🌿ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ “MON-SHEP” ТӨСЛИЙН ТАЛБАЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.🌿2026.08.10

Тус төслийн багтай хамтран талбайн өдөрлөгийг 8 дугаар сарын 10-ны өдөр аймгийн төвд зохион байгуулж, өдөрлөгт Арвайхээр, Хархорин сумдын төсөлд хамрагдсан 27 иргэд, тариаланчид болон холбогдох албаны мэргэжилтэн, төслийн багийн гишүүд нийт 30 хүн оролцлоо.

🌿Өдөрлөгийн үеэр төслийн мэргэжилтнүүд тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн орчин үеийн хөдөө аж ахуйн технологи, зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан тариалалтын төлөвлөлт, хүлэмжийн аж ахуйн дэвшилтэт арга технологи, хөрсний чийг хадгалах хучлага ашиглах аргачлал, ургамал хамгааллын цогц менежментийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэд, тариаланчид мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, харилцан туршлага солилцлоо.

🇲🇳🇯🇵“Mon-SHEP” төсөл нь 2024 оны 11 дүгээр сарын сүүлээс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд нийт 4 жилийн хугацаатай хэрэгжих юм. Тус төсөл нь ХАА хариуцсан мэргэжилтнийг нэвтрүүлэх ажлын нэг хэлбэр болох SHEP аргачлалд сургаж, чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

🌿Орон нутагт тариаланчдыг хариуцаж ажилладаг мэргэжилтнүүдийг SHEP аргачлалд тулгуурлан тариаланчдын аж ахуй эрхлэх чадавхыг сайжруулж, тариалалтыг бизнес болгож хөгжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэхэд чиглэсэн “Зарахын тулд тариалдаг” хандлага, арга барилд сургаж, удирдан чиглүүлэх юм.

🌿Ийнхүү төсөлд хамрагдсан иргэд тариаланчидтайгаа хамтран ажилласанаар хүнсний ногоогоо борлуулах зах зээлээ өөрсдөө судалж, эрэлт хэрэгцээ ихтэй хүнсний ногооны төрөл, сортыг шинээр тариалах зэрэг тэдний сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт гарч байна.

💁‍♀️🇲🇳🇯🇵MON-SHEP төсөл нь цаашид ч тариаланчдын хэрэгцээнд нийцсэн технологийг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно.

💁‍♀️АРВАЙХЭЭР СУМ ДАХЬ ХҮЛЭМЖИЙН ЦОГЦОЛБОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
🥒Өргөст хэмх
🍅Улаан лооль
🫑Амтат чинжүү тариалах хүлэмжийн технологи

💁‍♀️ДУСЛЫН УСАЛГААТАЙ ИЛ ТАЛБАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ:
🛘Компост бэлтгэх арга

💁‍♀️MON-SHEP ТӨСЛИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
🛘Компостын бордоо
💦Чииг хадгалах технологи

13/07/2026

Өлзийт суманд бог будаа тариалах туршилт судалгааны ажлыг эхлүүллээ. 2026.07.07

12/07/2026

🌱🌱Өлзийт суманд "Бог будаа" тариалж, хөрсний үржил шимийг сайжруулах төслийн туршилтын ажлыг эхлүүлж, тариалалтыг хийлээ. 2026.07.07

12/07/2026

🌿🌿Өлзийт суманд бог будаа тариалж турших ажлыг эхлүүллээ.🌿🌿2026.07.07

СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ, СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗО...
06/07/2026

СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ, СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Архидалт, мансуурлын эсрэг ассоциаци ТББ болон Бат-Өлзий, Хархорин сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран 2026 оны 07 дугаар сарын 02–03-ны өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аялал жуулчлалын болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах, сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сургалтаар:
• Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох журам;
• Согтууруулах ундааны зохистой хэрэглээ, хор уршиг;
• Галын аюулгүй байдлыг хангах шаардлага;
• Тусгай зөвшөөрөл авах, сунгахтай холбоотой бүрдүүлэх материалын талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэлээ.
Мөн Архидалт, мансуурлын эсрэг ассоциаци ТББ-аас оролцогчдод "Хариуцлагатай үйлчилгээ" сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд сертификат гардууллаа.
Энэхүү арга хэмжээ нь согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлчилгээний байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй ажил боллоо.
#Өвөрхангай #ХүнсХөдөөАжАхуйнГазар #ХариуцлагатайҮйлчилгээ #Сургалт #СогтууруулахУндаа #ХуульТогтоомж

Address

Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 5-р баг Гэндэнгийн гудамж, Нутгийн удирдлагын ордон
Arvayheer
62160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

70322267

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүнс хөдөө аж ахуйн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хүнс хөдөө аж ахуйн газар:

Shortcuts

Share