Khuisiin 8 nuur

Khuisiin 8 nuur Хүйсийн найман нуурын эко аялал

Найман нуурын дурсгалт газар
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн XXII зүйлд зааснаар: "Байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын ул мөрийг хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дурсгалт газар гэнэ”гэжээ. XXIII зүйл. Дурсгалт газрын төрөл.
1.Байгалийн дурсгалт газар
2.Түүх соёлын дурсгалт газар
Байгалийн дурсгалт газарт өвө

рмөц тогтоц илэрц бүхий газар, хүрхрээ хясаа, хавцал, агуй, хад цохио, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солир, солирын цав, өрх, галт уулын тогоо зэргийг хамааруулж болно.
Найман нуур нь байгалийн дурсгалт газар юм.
Найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээрээс 116 км,
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165 м өргөгдсөн уулсын дунд галт уулын дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын, Шанага нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой нуурууд юм. Шанага нуур нь их жижиг тул найман нуур гэж хэлж заншжээ.
Хангайн арын Ханбаян гэдэг галт уул дэлбэрч гарсан халуун хайлмал бодис нь царцаад Цагаан –Азарга голын урсгалыг хаахад бий болсон байгалийн усан сан юм. Хүрээлэн байгаа уулс нь нуурын мандлаас 300-400 орчим м өндөр. Уулс нь дээшлэх тусмаа ой модгүй таг болж нүцгэрэн байгалийн босоо бүслүүрийг үүсгэснээс орчны төрх байдлыг улам сүртэй харагдуулна. Цас бударч үүл сэмэрч байх нь түгээмэл. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Хангайн гол нурууны хэсэг болох Шурангыг, Хятрууны, Битүүгийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэн дих ой хөвчит уулын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь байгалийн үзэсгэлэн болсон нутаг юм. Мөн ойролцоо Хятрууны нуруунд хүний бүх төрлийн өвчнийг анагаах рашаан байдаг ба гадаадын жуулчид болон бусад аймгийн хүмүүс биеэ амрааж алжаалаа тайлахын зэрэгцээ өөрөө өөртөө таарах рашаанд орон биеэ анагаадаг. Энэ рашаан нь Ар Хятруун, өвөр Хятруун гэж байдаг ба Ар Хятруунд хүйтэн рашаан байдаг. Энэ нь зүрх, уушиг, бөөр, зэрэг өвчинд тохиромжтой. Мөн өвөр Хятруун нь бүлээн рашаан байдаг. Мөн адил энд бөөр, нүд, цөс, элэгний өвчин анагаахад ашигладаг байна. Энэ рашаан нь өвөл зунгүй уур савсан харагдана.
Эргэн тойрон их тайга бүхий өндөр уулстай. Хүйсийн найман нуурын орчмын 3% буюу 7491,3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Тухайлбал буга, бор гөрөөс, аргаль, гахай, янгир, хүдэр зэрэг ховор ан амьтан байхаас гадна нугас, хойлог, хун, ангир зэрэг олон төрлийн жигүүртэн шувууд байдаг.
Байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт энэхүү нутаг нь байгалийн үнэт дурсгал юм. Хүйсийн найман нуурын ай савын нийт талбайн 3/5 орчим буюу 7491,3 га талбай нь ой, үлдэх хэсэг нь бэлчээр, хад асга нуранги юм. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд ойн 85% (469,4 га)-г шинэс, 34% (2547,0 га)-г хуш, 1% (75,9 га)-г улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг. Хангайн хөвдлөг ургамалтай ба нохойн хошуу, мэргэн тэвнэ, бамбай, юмдүүжин, сөд, цээний ягаан цэцэг, бажиг, арц, даль, сургар зэрэг эмийн ургамал, хад, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, аньс, (Эдгээр жимсний гайхамшигт амт чанар нь гадаадын жуулчдын анхаарлыг ихэд татдаг.) самар, хөмүүл, мэхээр зэрэг жимс хүнсний ургамал элбэг ургадаг бөгөөд Ширээт, Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн нь өсч үржээд байна. Шанаа, Халиут, Бугат, Хүйс нуурууд нь жижиг горхиор холбогддог ба хур тунадас багатай жилд Хаяа, Шанаа, Дөрөө нуурын ус ширгэдэг буюу эдгээр нуурууд нь зөвхөн хур тунадасны усаар тэжээгддэг тул хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амархан бохирдох, усны нөөц нь хомсдох аюултай. Хүйсийн найман нуурын ай савд, аялал жуулчлалыг зохион байгуулалтгүй явуулж ирсэнээс хэд хэдэн удаа хэсэгчилсэн түймэр гарч байсан ба нуурын эрэг орчмоор хог хаягдал хаяж, ус бохирдуулах, амьтан ургамалыг зүй бусаар ашиглах зэргээр байгалийн төрхийг алдагдуулж байна. Найман нуурын орчинд морин аялал, явган аялал явуулахад тохиромжтой.

Photo by Boldbaatar
03/11/2023

Photo by Boldbaatar

26/10/2023
Ойрын өдрүүдийн аялалд нэгдэх 2 хүн байна уу? Утас 99843168
19/08/2023

Ойрын өдрүүдийн аялалд нэгдэх 2 хүн байна уу?
Утас 99843168

Энэ зуны сүүлийн аялалуудаа захиалга авна. 99843168
13/08/2023

Энэ зуны сүүлийн аялалуудаа захиалга авна. 99843168

Нуурлуу маань авто машинаар нэвтэрэхийг хориглож өгвөл олон жил онгон дагшинаараа оршино доо
02/08/2023

Нуурлуу маань авто машинаар нэвтэрэхийг хориглож өгвөл олон жил онгон дагшинаараа оршино доо

Ид ачааллын үе өнгөрч бороо хур татарч одоо л сайхан болж байна.
22/07/2023

Ид ачааллын үе өнгөрч бороо хур татарч одоо л сайхан болж байна.

7 сарын 19 нөөс хойш free болно. Хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө баг бүрдүүлээд холбогдоорой. Утас 88783168, 99843168
16/07/2023

7 сарын 19 нөөс хойш free болно. Хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө баг бүрдүүлээд холбогдоорой. Утас 88783168, 99843168

Хүйсийн найман нуур болон бусад газарлуу аялал зугаалганд явж байгаа зорчигчдийн анхааралд гол ус эргээ хальж үерлэж, ма...
13/07/2023

Хүйсийн найман нуур болон бусад газарлуу аялал зугаалганд явж байгаа зорчигчдийн анхааралд гол ус эргээ хальж үерлэж, машин техник явах боломжгүй болсон тул иргэд та бүхэн дор бүрнээ байгаа газартаа байж гол ус татрахыг хүлээнэ үү!!!

Address

Arvayheer
97699843168

Alerts

Be the first to know and let us send you an email when Khuisiin 8 nuur posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Khuisiin 8 nuur:

Share