Эрүүл мэндийн газар / Сүхбаатар аймаг

Эрүүл мэндийн газар / Сүхбаатар аймаг АЛСЫН ХАРАА: "ЭРҮҮЛ - УРТ НАСЛАЛТ"

Наршилт хүндэрсэн тохиолдолд таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.Агаарын температур нэмэгдэж буйтай холбоотойгоор нарш...
05/08/2026

Наршилт хүндэрсэн тохиолдолд таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Агаарын температур нэмэгдэж буйтай холбоотойгоор наршилтад өртөх эрсдэл нэмэгдэж байна. Ялангуяа нярай болон бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс халуунд илүү эмзэг байдаг.

Халуун өдрүүдэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна:
Үүнд:
- Цангахыг хүлээлгүй ус, шингэнээ ойр ойрхон уух.
- Нарны хэт хурц тусгалтай 11:00-16:00 цагийн хооронд гадаа удаан байхгүй байх.
- Өргөн хүрээтэй малгай өмсөж, шүхэр хэрэглэх, нимгэн, сул, цайвар өнгийн хувцас сонгох.
- Нярай болон бага насны хүүхдийг нарны шууд тусгалд удаан байлгахгүй байх.
- Хүүхдийг халуун автомашин болон битүү орчинд ганцааранг нь орхихгүй байх.
- Өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, ухаан балартах, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах.

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног эхэллээ! 🤱💙Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай төгс шим тэжээлийг өгч, нас...
04/08/2026

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног эхэллээ! 🤱💙
Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай төгс шим тэжээлийг өгч, насан туршийн эрүүл мэндийн эхлэлийг тавьдаг. 👶💚
Дэлхий нийтийн зорилт нь 2030 он гэхэд эхийн сүүгээр хооллох түвшинг дор хаяж 60 хувьд хүргэх явдал юм. 🌍📈
Эх бүрт хөхөөр хооллоход нь шаардлагатай дэмжлэг авах боломжийг хамтдаа бүрдүүлцгээе! 🤝💙👩‍🍼

Хөхүүл хүүхэдтэй эхийг ажлын байранд дэмжих нь эх, хүүхдийн эрүүл мэндийгхамгаалах, эхийн сүүгээр хооллолтыг үргэлжлүүлэ...
04/08/2026

Хөхүүл хүүхэдтэй эхийг ажлын байранд дэмжих нь эх, хүүхдийн эрүүл мэндийг
хамгаалах, эхийн сүүгээр хооллолтыг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой.
#ЭхийнСүүгээрХооллолт
#ЭхийнСүүАмьдралынЭрүүлЭхлэл

🤱 Эхийн сүү нь хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эс...
04/08/2026

🤱 Эхийн сүү нь хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эсрэг биетүүдийг агуулдаг.

✅ Төрснөөс хойш 1 цагийн дотор хөхүүлж эхлээрэй
✅ Эхний 6 сарын турш зөвхөн эхийн сүүгээр хооллоорой
✅ Хүүхдийг наад зах нь 2 нас хүртэл нь, шим тэжээлтэй гэр бүлийн хоолтой хамт эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоорой.

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 📌Эн...
28/07/2026

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

📌Энэ жил “ГЕПАТИТ: СААД БЭРХШЭЭЛИЙГ ХАМТДАА АРИЛГАЖ, ШИЙДЬЕ” уриа дор тэмдэглэж байна. Вируст гепатитын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт, халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэг, хандлагыг сайжруулах, гепатитын тусламж, үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.

27/07/2026

🐍 Могойд хатгуулахаас сэргийлнэ үү!!!

Могой таарсан тохиолдолд түүнийг үргээх, барих, чулуу шидэх, өдөөн хатгах, алах гэж оролдохгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх могой хүн рүү санаатай дайрдаггүй бөгөөд зөвхөн өөрийгөө хамгаалах үедээ хаздаг.
Иймд могойтой таарвал тайван байж, огцом хөдөлгөөн хийхгүйгээр аажмаар ухарч, аюулгүй зайд холдох хэрэгтэй.

❗️❗️❗️Сэрэмжлүүлэг         ИНФОСАН-гийн мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунта...
27/07/2026

❗️❗️❗️Сэрэмжлүүлэг

ИНФОСАН-гийн мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж байна.

Уг эргүүлэн татагдсан Live it Up, Why Not Natural, Doctor's Pride, TNVitamins гэсэн 4 брэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг бөгөөд 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна.

Иймд иргэд та бүхэн онлайнаар эдгээр үйлдвэрлэгчийн, тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг захиалан авахгүй байхыг анхааруулж байна.

🌧️ Үер, усны аюулаас сэрэмжилье!Борооны үеэр гол, мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж, үерийн эрсдэл үүсэх боломжтой. Ийм...
27/07/2026

🌧️ Үер, усны аюулаас сэрэмжилье!

Борооны үеэр гол, мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж, үерийн эрсдэл үүсэх боломжтой. Иймд цаг агаарын мэдээ, онцгой байдлын байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол авч, аюулгүй байдлаа ханган, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалаарай.

✅ Сонор сэрэмжтэй байж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлье.

💧 Халуун өдрүүдэд шингэнээ зөв нөхөөрэй!Халуун цаг агаарт бие шингэнээ ихээр алддаг тул ус болон шингэний хэрэглээгээ нэ...
27/07/2026

💧 Халуун өдрүүдэд шингэнээ зөв нөхөөрэй!
Халуун цаг агаарт бие шингэнээ ихээр алддаг тул ус болон шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх нь шингэн алдалтаас сэргийлэх, биеийн хэвийн үйл ажиллагааг хадгалахад чухал ач холбогдолтой.
✅ Ус нь шингэн нөхөх хамгийн зөв сонголт.
✅ Өдөрт дунджаар 8–10 аяга ус уухыг зөвлөж байна.
✅ Усны агууламж өндөртэй жимс, хүнсний ногоо, шөлтэй хоол, ургамлын гаралтай цайг өдөр тутамдаа түлхүү хэрэглээрэй.

Address

Sukhbaatar
Baruun-Urt
22081

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийн газар / Сүхбаатар аймаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эрүүл мэндийн газар / Сүхбаатар аймаг:

Shortcuts

Share