Сүхбаатар аймаг дахь ШШГГ

Сүхбаатар аймаг дахь ШШГГ Сүхбаатар аймаг дахь ШШГГ

Холбогдох дугаар 89338011
28/07/2026

Холбогдох дугаар 89338011

28/07/2026
28/07/2026
28/07/2026

✅ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллаж байна

Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн \2026.07.27\ “ЯВУУЛЫН ОФФИС” ыг ажиллуулж эхэллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг хүлээн авах, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл, Эрх зүйн зөвлөгөө өгөх, Дан систем, гэрэгэ системээс иргэдэд 60 төрлийн лавлагаа, мэдээлэл гарган өгч ажиллаж байна.

Тус явуулын оффис Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Шар хадны эцэст \14:00-16:00\ ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

28/07/2026
22/07/2026

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчид, үе үеийн ахмадууд аа!

Та бүхэндээ "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Хууль сахиулах байгууллагын бодлого, ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа бол Монгол Улсын Засгийн газрын иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Шүүхийн аливаа шийдвэр цаасан дээр үлдэх бус, бодитоор биелэгдэж, иргэдийн зөрчигдсөн эрх сэргэх, хууль засаглах зарчим хэлбэрэлтгүй хэрэгждэг байх учиртай. Эд хөрөнгийн болон биечлэн гүйцэтгэх шийдвэрийг хэрэгжүүлэхээс эхлээд ял эдлүүлэх ажиллагааг хуулийн дагуу, хүний эрхийг чанд дээдлэн зохион байгуулах нь хариуцлагатай бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэлийн хат шаардсан ажил юм.

Шүүхийн шийдвэр бодитоор биелэх нь шүүх засаглалын нэр хүнд, төрд хүлээлгэх иргэдийн итгэлийн шууд хэмжүүр болдог. Хууль хүн бүрт адил тэгш хэрэгждэг байх хүлээлтийг хангахын тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ"-ыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Энэхүү реформын гол зорилго нь хууль засаглах үйл явц бүрийг иргэнд чирэгдэлгүй, нээлттэй, шуурхай байх зарчимд нийцүүлэхэд оршино. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулах, шат дамжлагыг багасгах, иргэдийн өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх ажлууд хийгдэж байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлж, технологийн боломжийг бүрэн ашиглах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд салбарын яамны зүгээс онцгой анхаарч, бодит дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Хууль дээдлэх, шударга ёсыг тогтоох үйлсэд мэдлэг чадвар, зүтгэл сэтгэлээ зориулж яваа нийт алба хаагчдадаа болон та бүхний ар тал болж үргэлж дэмждэг гэр бүлийнхэнд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Төрийн хууль тунгалаг, үйл ажиллагаа тань ямагт бүтэмжтэй байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН

22/07/2026
22/07/2026

🇲🇳 ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Address

Сүхбаатар аймаг
Baruun-Urt

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар аймаг дахь ШШГГ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share