29/07/2026
“Мөнххаан сумын төвлөрсөн цэвэр ус, дулааны шугам сүлжээ, түүний барилга байгууламж барих” төсөлд Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтын зар
Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай” 01 дугаар тогтоолоор баталсан “Мөнххаан сумын төвлөрсөн цэвэр ус, дулааны шугам сүлжээ, түүний барилга байгууламж барих” төсөл, арга хэмжээг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөлд хувийн хэвшлийн түншлэгчийг хамтран ажиллахыг урьж байна.
Энэхүү төсөл нь Мөнххаан сумын төвийн төр байгууллагууд, хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын, нийтийн болон амины орон сууцуудыг төвлөрсөн ус, дулаан, хангамж, бохир ус татан зайлуулах системээр хангах цогц төсөл юм.
Уг төсөл нь сумын төвийн Хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлтийн 558 га талбайд боловсруулагдсан ажлын зураг төсөвтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээний зорилго, зорилтын хүрээнд байгуулахаар төлөвлөж байна. Иймд хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн санал, шийдлийг боловсруулан оролцох бүрэн нээлттэй.
Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2026 оны 404 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу уралдаант шалгаруулалтыг зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18, 27 дугаар зүйлд заасан шаардлага болон Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан тусгайлсан шаардлагыг хангасан байна.
Төслийн саналыг бичгээр болон цахимаар 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.
Хаана: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс
Хаяг: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, Нутгийн удирдлагын ордон, 210 тоот
Утас: 976 70510447 | 976 88840506
Цахим шуудан: [email protected]
Хүлээн авах хэлбэр: Бичгээр болон цахимаар
Төсөлтэй холбоотой материал: https://drive.google.com/drive/folders/1Dd6GhBMDi82IM7nUAetgUrhbL4_TkIPd?usp=sharing