29/12/2025
🇲🇳 “МӨНХ МОНГОЛ” - 18 дахь жилийн цомын эзэн тодорлоо 🇲🇳
Сүхбаатар аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос уламжлал болгон 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Мөнх Монгол” шинэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний 🏆 2026 оны “МӨНХ МОНГОЛ” цомын эзнээр Энхжаргалын МЯГМАРДОРЖ тодорлоо.
Тэрээр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, төр нийгмийн салбарт хийж буй бодит ажил, манлайллаараа залуучуудаа төлөөлөн ийнхүү үнэлэгдлээ.
🎓 Боловсрол:
▪️ 2009–2014 онд: Монгол Улсын Их Сургууль
▪️ 2019 онд: Шинэ Цагийн Удирдлагын Академи
▪️ 2019–2021 онд: Үндэсний Техникийн Их Сургууль
▪️ 2022–2024 онд: Олон Улс Судлалын Дээд Сургууль
📚 Эзэмшсэн мэргэжил:
▪️ Ойн инженер
▪️ Төрийн удирдлагын менежер
▪️ Байгаль орчин, аялал жуулчлалын менежер
▪️ Эрх зүйч
💼 Ажилласан байдал:
▪️ 2016–2017 онд: Дөрвөлж ОНӨҮГ, түлш дамжуулах мастер
▪️ 2017–2019 онд: Баруун-Урт сумын ИТХ-д Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан ажилтан
▪️ 2019–2022 онд: Сүхбаатар аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын улс төрийн ажилтан
▪️ 2022 оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга
▪️ 2024 оноос “Сүхбаатар хот байгуулалт, орон сууц, барилга захиалагч” ОНӨААТҮГ-ын захирал
✨ Залуу үеэ манлайлан, мэдлэг туршлага, хариуцлагатай үйл ажиллагаагаараа үнэлэгдсэн Э.Мягмардоржид халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!