Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

  • Home
  • Mongolia
  • Baruun-Urt
  • Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Энэхүү хуудас нь иргэд, захиргааны байгууллагад захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргас...
21/02/2025

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв 🎯

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар шинээр нотлох байримт бүрдүүлэх...
21/02/2025

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар шинээр нотлох байримт бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулав ⏳

18/02/2025

НАМЫН ГИШҮҮНЭЭС ГАРАХ ӨРГӨДӨЛ ГАРГААГҮЙ БОЛ НАМААС ГАРСАНД ТООЦОХГҮЙ

📍Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.

🖇️ Хэргийн тухай товч:
Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын Ардчилсан Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.М, З.Ц нарыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэжээ.

Үргэлжлэлийг доорх линкээр орж уншина уу👇

https://admincourt2.gov.mn/site/single/4133

18/02/2025

⚖️Нийт шүүгчийн хуралдааны шийдвэр⚖️

Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байдаг.

Дэлгэрэнгүйг дараах холбоос дээр дарж уншина уу.
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=3475&pr=14&tp=list&h=0

Маргааш буюу 2025 оны 02 сарын 19-ний өдөр 10:00, 14:00 цагуудад дараах шүүх  хуралдаанууд зарлагдлаа⏳
18/02/2025

Маргааш буюу 2025 оны 02 сарын 19-ний өдөр 10:00, 14:00 цагуудад дараах шүүх хуралдаанууд зарлагдлаа⏳

27/01/2025
27/01/2025

⚖️ МЭДЭГДЭЛ

🔹 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

🔹 Захиргааны хэргийн шүүх “газар олгох” эрх мэдэл хэрэгжүүлдэггүй талаар:

🔹 Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад “өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй газар олгосноос ногоон байгууламжгүй болсон”, “Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар /отоглох/ газар олгож байшин хороолол барьсан”, “Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд байшин хороолол барьсан” гэх зэрэг асуудал яригдаж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “... захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхөдүүд бүгд шүүгч нар байгаа, шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан” гэх зэргээр мэдэгдэл хийлээ.

🔹 Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эсэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргадаггүй бөгөөд өнгөрсөн бүх цаг хугацаанд Улаанбаатар хотод, Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан болон тийм шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд нь дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс /Зайсан, Их Тэнгэр зэрэг бүх амууд/-д газар олгох эрх мэдлийг Байгаль орчин аялал жуулчлал /одоогийн нэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ын сайд дангаараа хэрэгжүүлсээр иржээ.

🔹 Улаанбаатар хот болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын олгосон газар дээр барилга байгууламжууд, байшин хороолол барих зураг төслийг нийслэлийн Ерөнхий архитектор баталж, холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газрын харьяа агентлаг, яамны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд олгодог юм.

Үргэлжлэлийг доорх линкээр орж уншина уу👇

https://admincourt2.gov.mn/site/single/4103

Тус шүүх хуралдаанаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэ...
17/01/2025

Тус шүүх хуралдаанаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов 👩‍🎓

“Чин берри” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааны тов 🕑

Уулбаян сумын МАН-ын хороо, төлөөлөгч Б.Эрдэнэтуяа нарын "Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дү...
17/01/2025

Уулбаян сумын МАН-ын хороо, төлөөлөгч Б.Эрдэнэтуяа нарын "Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3, 4, 5, 6 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов 🧐

Address

Sukhbaatar Province
Baruun-Urt
22079

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category