26/09/2024
ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛД ХАВСАРГАХ БАРИМТ БИЧИГ :
1. Зээлийн өргөдөл
2. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/;
3. Хуулийн этгээдийн улсын бүтгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,
Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
4. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
5. Зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
6.Сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан, 2 жилийн дотор байгуулагдсан бол байгууллагдсанаас хойших тайлан баланс, шинээр байгууллагдсан бол эхлэлтийн баланс;
7. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/;
8. Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж буй шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй талаарх тодорхойлолт,
9. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
10. Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
11. Хэрэгжүүлэх төслийнхөө нийт хөрөнгө оруулалтын 30 хувиас доошгүйг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх хөрөнгийг баталсан нотолгоо, баримт;
12. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл;