Баянхонгор хот мэдээлэл

Баянхонгор хот мэдээлэл Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын албан ёсны пэйж хуудас

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ХАШААНУУДЫГ БУУЛГАЖ, ИРГЭДИЙН ӨМЧИЙН ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ БАЙНАМонгол Улсын Газрын тухай хууль, Хот байг...
03/08/2026

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ХАШААНУУДЫГ БУУЛГАЖ, ИРГЭДИЙН ӨМЧИЙН ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ БАЙНА

Монгол Улсын Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох журам, эрх зүйн актын хүрээнд зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, хашаа барьсан зөрчлийг арилгах, иргэдийн өмчийн талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Энэхүү ажлын хүрээнд Баянхонгор сумын Засаг даргын орлогч Б.Гантөмөрөөр ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр Эрдэнэмандал 2-р багт ажиллалаа. Тэд зөвшөөрөлгүй хашаа барьсан байршлуудыг газар дээр нь шалгаж, холбогдох иргэдэд хууль тогтоомжийн дагуу хашааг буулгах шаардлага тавин, чөлөөлөхөөр боллоо.

30/07/2026
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭБоловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдри...
28/07/2026

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.
Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг, хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталсан.

Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоор оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлсэн.
Үүний 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлсөн. Үүнд:
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаа;
- Бусад улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа;
- Монгол орны цаг уур, байгалийн нөхцөл байдал;
- Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж;
- Нийслэлийн агаарын бохирдол болон ханиад, томуугийн дэгдэлтийн үе;
- Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой хийсэн судалгаа, санал, бодлогын зөвлөмж;
- Багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, сургамж;
- Хөдөө орон нутгийн хувьд мал төллөх хугацаа зэргийг харгалзан үзсэн болно.

24/07/2026

📢СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн үед цахим орчинд Хаан банкны 35 жилийн ойн нэрийг барьж иргэдийг залилах тохиолдол нэмэгдэж байна.
⚠️ Иймд иргэд та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж сошиал платформ буюу фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

24/07/2026

Та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж сайхан наадаарай.

24/07/2026

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн түүхт 50 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын ажиллагаанаас

⚠️ АНХААРУУЛГАГолын ай сав, ногоон ширэг бүхий хамгаалалтын бүсэд тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй нэвтрэх нь байгаль ор...
23/07/2026

⚠️ АНХААРУУЛГА

Голын ай сав, ногоон ширэг бүхий хамгаалалтын бүсэд тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй нэвтрэх нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хөрс, ургамлын бүрхэвчийг сүйтгэдэг.

Иймд хаалттай хэсгээр дур мэдэн нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зургийг цаашид олон нийтэд мэдээлж, холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллах болно.

Гол ус, ногоон ширэг, байгалиа хамтдаа хайрлаж, тогтоосон журам, хаалтыг хүндэтгэн мөрдөнө үү.

“ГОЛ УС, НОГООН ШИРГЭЭ ХАЙРЛАЯ – ХААЛТТАЙ ХЭСГЭЭР БҮҮ НЭВТЭР!”

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 16 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ👏
23/07/2026

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 16 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ👏

Address

Баянхонгор аймаг
Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор хот мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Баянхонгор хот мэдээлэл:

Shortcuts

Share