Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

  • Home
  • Mongolia
  • Bayanhongor
  • Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ГАЗАР

Эрхэм зорилго
Гэр бүл, хүүхэд, залуучуудад ээлтэй бодлого хэрэгжүүлж тэднийг хөгжих таатай орчин бий болгоход оршино.

04/08/2026

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног” Эхийн сүүгээр хооллолт-Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье.
ХҮҮХДЭЭ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖДЭГ #ААВУУД ТУРШЛАГАА ХУВААЛЦАЖ БАЙНА.

06/07/2026

3-р ээлжийн Тэмүүлэл бүлэгт амарсан хүүхэд орхисон байна Гэрлэх ёслолын ордонд ирээд аваарай.

03/07/2026
01/07/2026
29/06/2026

Хүүхдийн "Өвгөнжаргалант" зуслангийн"Инээд ба аялгуу" ээлжийн амрагч Д.Тэмүүлэнгийн амралтын влогыг та бүхэндээ хүргэж байна

👉СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА” ХӨДӨЛГӨӨНТ СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА👏👏👏📌Хүүхэд, гэр бүлийг дэмжих, гэр бүлийн боловсро...
26/06/2026

👉СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА” ХӨДӨЛГӨӨНТ СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА👏👏👏
📌Хүүхэд, гэр бүлийг дэмжих, гэр бүлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Сэтгэл зүйчдийн клуб хамтран “Сэтгэл зүйн дархлаа” хөдөлгөөнт сэтгэл зүйн өдөрлөгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.👍
📌Өдөрлөгийн хүрээнд цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн албан хаагчдад “Эх оронч залуу”, “Сэтгэл зүйн удирдлага” сэдвээр сургалт мэдээлэл өгч, сэтгэл зүйн дархлааг бэхжүүлэх дасгал ажиллууллаа.👍
📣📣📣Тус ангид “Сайн аав” хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн боловсрол олгох 8 модуль сургалт, хувь хүний хөгжил, эцэг эхийн үүрэг хариуцлага, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тогтмол сургалт, үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.👍
Энэхүү өдөрлөг нь алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг төлөвшүүлэх, эерэг харилцааг бэхжүүлэх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.👏👏👏

🌞 МӨРӨӨДӨЛ, НӨХӨРЛӨЛ, МЭДЛЭГ ДҮҮРЭН 1-Р ЭЭЛЖИЙНХЭНДЭЭ БАЯРЛАЛАА! 💙🏡🌄Хүүхдийн "Өвгөнжаргалант" зуслангийн 1-р ээлж амжилт...
23/06/2026

🌞 МӨРӨӨДӨЛ, НӨХӨРЛӨЛ, МЭДЛЭГ ДҮҮРЭН 1-Р ЭЭЛЖИЙНХЭНДЭЭ БАЯРЛАЛАА! 💙
🏡🌄Хүүхдийн "Өвгөнжаргалант" зуслангийн 1-р ээлж амжилттай өндөрлөж, бид хүүхэд бүрийн инээмсэглэл, нөхөрлөл, дурсамжаар дүүрэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүллээ.
📚 🌟⚡️Энэ ээлжийн онцлог нь хүүхдүүд маань өдөр тутмын сонирхолтой хөгжлийн хөтөлбөрүүдэд оролцохын зэрэгцээ англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, шинэ үг хэллэг сурч, харилцах чадвараа хөгжүүлэн, дэлхийтэй холбогдох шинэ боломжуудыг нээсэн явдал байлаа.
⚽🎤🎨🏕️Спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, авьяас чадвараа нээсэн олон арга хэмжээнүүдэд оролцож анги хамт олон, найз нөхөдтэйгөө мартагдашгүй дурсамжийг бүтээж чадлаа.
🤹‍♀️👯‍♀️Та бүхний цангинасан инээд, чин сэтгэлийн нөхөрлөл, суралцах хүсэл эрмэлзэл зуслангийн өдрүүдийг улам гэрэлтэй, аз жаргалтай болголоо.
💁‍♀️💁🙋‍♀️🙋Бидний хамт бүтээсэн сайхан дурсамж бүхэн зүрхэнд тань үргэлж хадгалагдан үлдэх болтугай. 💙
🌈✨Баяртай биш, дараа дахин уулзацгаая!




Хүүхдийн "Өвгөнжаргалант" зусланд дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна.
17/06/2026

Хүүхдийн "Өвгөнжаргалант" зусланд дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна.

15/06/2026

🔎 “Хүүхэд, гэр бүлийн виртуал зөвлөх” тун удахгүй танайд…🤗🤗🤗
🔎 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас санаачилан нэвтрүүлж буй хүүхэд, гэр бүлийн гишүүн бүрийг мэдлэг, мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилготой зөвлөмж, мэдээллийн виртуал зөвлөхийг ажиллуулахад бэлэн боллоо. 👏🏻👏🏻👏🏻
🔎 Та бүхэн “AR Mongolia” аппликейшнийг ухаалаг утсандаа татаж гэр бүлийнхээ хөгжил, эрүүл мэнд, ойлголцол, аюулгүй байдал, аз жаргалын төлөө бидэнтэй нэгдээрэй. ✅🧑‍🧑‍🧒‍🧒

Address

Bayanhongor

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар:

Shortcuts

Share