09/07/2026
📌САЛБАРЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
🇲🇳Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг салбарын болон орон нутгийн шагналаар шагналаа.
📌Салбарын болон орон нутгийн шагналыг Баянхонгор аймгийн
⚖️Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг,
⚖️Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл,
⚖️ Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа,
⚖️Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа,
⚖️Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч Ц.Баярмаа нар 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн танхимд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
📌“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цэдэвийн Сувдмаа;
📌Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Галбадрахын Мөнгөнцэцэг;
📌Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шүүгчийн туслах Вандангийн Ундрах-Оргил;
📌Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Соёрхол” одонгоор бичиг хэргийн эрхлэгч Лэгцэгийн Олонжаргал, үйлчлэгч Бэгзжавын Гандолгор нар;
📌Баянхонгор аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шүүгчийн туслах Энхтайвангийн Должинсүрэн, Равжавын Цогдэлгэр, Вандангийн Ундрах-Оргил нарыг тус тус шагналаа.
Салбарын болон орон нутгийн шагналаар шагнуулсан эрхмүүддээ баяр хүргэж, цаашдын их үйлст нь амжилтын дээдийг хүсье.
📍БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
🌐https://www.bayankhongor.court.gov.mn/