18/06/2026
🚨 Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 2026 оны 3 дугаар тушаалаар батлагдсан Нэгдсэн удирдамж, Биндэр сумын Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/94 дүгээр захирамжийн хүрээнд зохион байгуулагдсан үзлэг, хяналт-шалгалтаар таны эзэмшил, ашиглалт, хариуцлагад хамаарах объект, барилга байгууламж, орчин нөхцөлд хяналт шалгалт хийж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй дараах зөрчил, дутагдлыг илрүүлэн тогтоов:
📌 Ажлын хэсэг байгуулан зохион байгуулсан үзлэг, хяналт-шалгалтаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй 18 өндөр эрсдэлтэй зөрчил илрүүллээ.
📌 Холбогдох иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
🔧 Зөрчлүүдийг эхнээс нь засварлан арилгаж эхэлсэн бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна.
Ажлын хэсгийн ахлагч: Засаг даргын орлогч М.Отгонбаяр
🤝 Аюулгүй орчны төлөө хамтдаа хариуцлагатай байцгаая!
#БиндэрСум #ЗДТГ #АюулгүйОрчин #ЭрсдэлгүйБиндэр