02/01/2025
See below translation.
Залуучууд сургах хөтөлбөр нь "Эрүүл, баяр жаргалтай, амьдрах хүсэл эрмэлзэлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх залуусыг бэлтгэх" зорилготой хөтөлбөр.
Анх 2002 онд "Жэй Си Эс" ОУБ-ийн залуучуудын төслөөр төсөл санаачлагчидын хүсэл тэмүүллээр уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 12 удаагийн урт хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй.
Орон нутагт тэр дундаа хөдөө суманд анх удаа хэрэгжиж байгаа уг хөтөлбөрт хамрагдсан бүх залуустаа баярлалаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин хамтарч буй бүх эцэг эхчүүддээ талархал илэрхийлж буйг хүлээн авна уу.
Хөтөлбөрийн дагуу "Эх орноороо аялан танилцъя" уриатайгаар оролцогч залуустайгаа Монгол орны минь төдийгүй дэлхийд алдартай "Хөвсгөл нуур"-ыг зорин очиж танилцлаа.
Аялал маань 2 шөнө, 3 өдрийн хөтөлбөртэйгээр явагдсан бөгөөд явган аялал, морин аялал, завьтай аялал зэрэг адал явдал инээд хөөрөөр дүүрэн болж өндөрлөлөө.
Хэдийгээр санаачлагч зохион байгуулагч нь " Бялхам Үндэс ТББ" боловч оролцогч бүх залуусын оролцоо, санаачлагыг дэмжих үүднээс бүхий л үйл ажиллагаа, төлөвлөлтөнд залуус маань үүрэг хариуцлагатай оролцсонд талархаж байна.
Энэ бол эхлэл!
Бид ирээдүйн эерэг бүхнийг эдгээр залуусаас эхлэнэ гэдэгт итгэж байна.
Залуучууд сургах зуны хөтөлбөр үргэлжилсээр ...
#булганхутагөндөр
#БялхамҮндэсТББ
The Abundant Roots youth program, “Encouraging the youth to pursue a healthy, joyful, and socially beneficial life and influence those around them.”
J.C.S. first began working to develop youth programs in 2002, and they have continued to successfully work with the youth up until today, twelve years later.
We would like to extend our gratitude and appreciation to all of the young people who participated in the first youth program here in our rural community.
We would also like to thank the parents for their support and collaboration.
This group of young people was able to visit and explore Mongolia’s Khuvsgal Lake. We spent two nights, and three days, at the lake exploring on foot and on horseback, thoroughly enjoying the experience.
Thank you to all those who participated in this adventure, Abundant Roots for the support and organization, and the young people who made it possible.
This is the beginning!
A bright future is possible, and the young people hold the key.
Let us continue building into the lives of this new generation.