04/08/2026
📢 “БИДНИЙ ДУУ ХООЛОЙ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ”
Булган аймгийн Хүүхдийн зөвлөлийн нэгдсэн чуулган
🎯 Хүүхэд, өсвөр үеийнхний эвлэлдэн нэгдэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох, мэдлэг, мэдээллээр хангах зорилготойгоор Хүүхдийн зөвлөлийн нэгдсэн чуулган зохион байгуулагдах гэж байна.
👥 Хамрах хүрээ
Булган аймгийн 16 сум, 1 тосгоны Хүүхдийн зөвлөлийн 5 ба түүнээс дээш гишүүд оролцоно.
⚠️ Анхаарах зүйлс:
• Төгсөх ангийн сурагчдыг оролцуулахгүй.
9 жилийн сургууль – 9 дүгээр анги төгссөн;
12 жилийн сургууль – 12 дугаар анги төгссөн сурагчдыг оролцуулахгүй.
• Хүүхдийн зөвлөл өөрсдийн жигдэрдэг хувцас, бэлгэдэлтэй бол авч ирэх.
• Асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас болон эрүүл мэндийн хуудсаа авч ирэх.
📚 Хөтөлбөр:
• Хүүхдийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт, зөвлөгөөн
• Хөгжлийн хөтөлбөр
• Амьд хөгжмийн хөтөлбөр
📅 Хугацаа:
2026 оны 08 дугаар сарын 08–13-ны өдрүүдэд
📍 “Жаргалант” хүүхдийн зуслан
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл
Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн
Б.Бат-Эрдэнэ – 9579 6018
Сэтгэл зүйч
Б.Долгор – 9610 0108