09/06/2025
#ТАЛАРХАЛ Ширүүн бороо ба Сэтгэлтэй цагдаа н.Мягмардорж 👮👮👮
Чин сэтгэлийн талархал
Өчигдөр шөнө нутаг руу зорих замд машины дугуй хагарчихлаа. 🚗🌄
Ширүүн бороо орж байсан тул ШТС-ийн ажилтнууд, замд өнгөрсөн жолооч нар туслахыг хүссэнгүй...
Эмэгтэй жолооч, хүүхэдтэй усан бороонд шөнийн 12 цаг өнгөрчихсөн бас л урт шөнө болохоор шинжтэй болоод явчихлаа. 😅😳😓
Дашинчилэн сумын зар дээрээс дугуй засвар, огт танихгүй жолооч нарын утсыг аваад тусламж гуйсан ч амжилт олсонгүй (зарим нь хөдөө, зарим нь амарчихсан байв). 😓😔😰
Бороонд 3 мин тусламж хайж гарахад л өвлийн зузаан куртка шалба норчихоод байсан тул найз нөхөд дүү нараасаа тус суманд тусалж болох хэн байгааг лавлаад бас л арга мухардлаа 😟😬
Гэтэл сумын цагдаа нар ирж, хар шөнөөр олон хүн рүү ярьж байж запас дугуй олж өгөөд, өргөгч, дорцов байхгүй тул дахин явж авч ирээд бүр сольж өгч биднийг аварлаа 🙏🙏🙏
Зүгээр нэг ёс төдий биш өөрийнх нь машины дугуй мэт сэтгэл гарган усан бороонд норон байж тусалж байгаад нь үнэхээр баярлаад хэлэх үг олдохгүй басан 😇😇😇
Хэн ч туслахгүй үед бидний төлөө усан бороонд ч чин сэтгэл гарган туслах сайхан сэтгэлтэй, албандаа хариуцлагатай алба хаагчид байдгийг харуулсанд Дашинчилэн сумын цагдаа:
🌟🌟🌟 дэд ахлагч н.Мягмардорж болон түүний хамтран зүтгэгчид дэд ахлагч н.Жадамба, ахлагч н.Баярхүү нарт чин сэтгэлээсээ талархаж байна. Таньдаг хүмүүс нь mention хийж өгөөрэй 😊😊😊
Бид хэний ч өмнөөс амьдраагүй тул надад тусласангүй гэж хэнд ч гомдох шаардлагагүй. Гэхдээ бидний хүн чанар, мөн чанар маань бидэнтэй хэр ойр байгаа юм бол гэж бодоход хүргэсэн мөн "запастай" амьдрах ёстойг ойлгуулсан ширүүн бороотой шөнөд баярлалаа 😇😇😇
2022.06.07
Д.Мөнхдэлгэр, хүү Д.Цэлмэг