Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар

  • Home
  • Mongolia
  • Choïr
  • Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар

Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар uhaag.gs.gov.mn

21/08/2026
21/08/2026

“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УРЬЖ БАЙНА
Монгол үндэстэн, угсаатны бүлгийн соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцаж, эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйл, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэр, соёлын өвийн гайхамшгийг нэг дороос мэдрээрэй.
🗓 2026 оны 08 дугаар сарын 21-23
📍 Налайх дүүргийн Тайж хайрханы бэл
WE INVITE YOU TO THE "NOMADS" WORLD CULTURAL FESTIVAL
Experience the rich traditions of intangible cultural heritage of Mongolia's ethnic groups and nationalities, and witness the rituals, folk art performances, and wonders of cultural heritage brought together in one place by the top heritage-bearers from every corner of the country.
🗓 August 21-23, 2026
📍 Foot of "Taij Khairkhan”, Nalaikh District

21/08/2026

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД УРЬЖ БАЙНА
📍 Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд 2026 оны 08 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд
EXPLORE THE PROGRAM OF THE "NOMADS" WORLD CULTURAL FESTIVAL
📍 Foot of "Taij Khairkhan", Nalaikh District August 21-23, 2026
#Нүүдэлчин2026

#нүүдэлчиндэлхийнсоёлынфестиваль

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН БАГА ТАЙЗНЫ ТОГЛОЛТ БОЛЛОО🇲🇳 “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Төвийн бүсийн аймгуу...
21/08/2026

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН БАГА ТАЙЗНЫ ТОГЛОЛТ БОЛЛОО
🇲🇳 “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Төвийн бүсийн аймгуудын бага тайзны тоглолт зохион байгуулагдлаа.
Тоглолтоор Төвийн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт уламжлагдан ирсэн язгуур урлаг, зан заншил, ёс уламжлал, соёлын биет бус өвийн онцлогийг нүүдэлчин түмэнд толилууллаа.
🎶 Өв соёлоо дээдлэн хадгалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй өвлөн уламжлагчид, уран бүтээлчдийн авьяас чадвар, бүтээл туурвилыг олон нийтэд хүргэсэн онцлог үйл ажиллагаа боллоо.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг сурталчлан таниулах, өвлөн уламжлагчдыг дэмжих, уламжлалт мэдлэг, арга ухааныг хойч үед өвлүүлэх зорилготой юм.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

"УГИЙН БИЧГИЙН ӨРГӨӨ"-НД ЗОЧЛОХЫГ УРЬЖ БАЙНА✅“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн Соёлын өвийн хүрээнд байрлах "Угийн ...
21/08/2026

"УГИЙН БИЧГИЙН ӨРГӨӨ"-НД ЗОЧЛОХЫГ УРЬЖ БАЙНА

✅“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн Соёлын өвийн хүрээнд байрлах "Угийн бичгийн өргөө"-г зорин өвөг дээдсийнхээ суу ухаан, ураг удмын түүхэн хэлхээ болон угийн бичиг хөтлөх уламжлалт өв соёлтой танилцаарай.

🔸Тус өргөө нь монголчуудын удам угсаа, өв соёлоо дээдлэн хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулж байна.

#Нүүдэлчин2026

#нүүдэлчиндэлхийнсоёлынфестиваль

🌏”НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН 8 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА🗓 2026 оны 08 дугаар са...
21/08/2026

🌏”НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН 8 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
🗓 2026 оны 08 дугаар сарын 21-23
📍Налайх дүүргийн Тайж хайрханы бэл
✨Бүтэн хөтөлбөр харах: https://www.facebook.com/share/p/19Tm8YgFHN/
Эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцахыг урьж байна.
🌏 PRESENTING THE PROGRAM FOR AUGUST 21st OF THE "NOMADS" WORLD CULTURAL FESTIVAL
🗓 August 21-23rd, 2026
📍 Foot of "Taij Khairkhan", Nalaikh District
✨ We warmly invite you all to come and experience the rich traditions of intangible cultural heritages.
#Нүүдэлчин2026

#нүүдэлчиндэлхийнсоёлынфестиваль

20/08/2026

Аймгийн ХХААГ-аас 2026 оны ургацын урьдчилсан балансыг тооцох ажлыг 8 дугаар сарын 10-аас эхлэн гүйцэтгэв. Аймгийн дүнгээр нийт 27.06 га талбайд төмс тариалснаас хураах талбай 27.06 га, урьдчилсан ургац 202.5 тн, хүнсний ногоо 39.8 га талбайд тариалснаас хураах талбай 39.8 га, урьдчилсан ургац 303.7 тн байна. Харин малын тэжээлийг шинээр эргэлтэнд оруулсан нийт 150.8 га-д, Төв аймгийн Архуст сумаас түрээслэсэн 300 га , нийт 751.3 га талбайд тариалснаас ургац алдсан талбай 100 га, хураах талбай 351.3 га байна. Урьдчилсан ургац 1124.4 тн байна.

“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛНОМонголын үндэстэн, угсаатны өвөрмөц зан заншил, язгуур урлаг, соёлын өвийн гай...
17/08/2026

“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО

Монголын үндэстэн, угсаатны өвөрмөц зан заншил, язгуур урлаг, соёлын өвийн гайхамшгийг нэг дороос мэдрэх “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 08 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд Налайх дүүргийн "Тайж хайрхан"-ы бэлд болно.
Соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын олон төрөлт уралдаан тэмцээн зэрэг олон талт хөтөлбөрт арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

"NOMADS" WORLD CULTURAL FESTIVAL IS COMING!
Experience the wonders of Mongolia's ethnic traditions, folk arts, and cultural heritage all in one place at the "NOMADS" World Cultural Festival, happening August 21-23 at the foot of Taij Khairkhan in Nalaikh District.
Covering 362 elements across 7 domains of intangible cultural heritage, this multifaceted program will feature performances and demonstrations by master tradition-bearers, exhibition-sales, and a wide range of national sports competitions. We warmly invite you all to attend.

Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority

ДЭЛХИЙН МАЛЧИД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОЧЛОН, ТУРШЛАГА СОЛИЛЦЛООНҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилгаар 2026 о...
17/08/2026

ДЭЛХИЙН МАЛЧИД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОЧЛОН, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил” болгон зарласан билээ. Энэхүү ажлын хүрээнд “Дэлхийн малчдын чуулга” уулзалтыг 2026 оны 8 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгууллаа.

Чуулганы үеэр олон улсын болон дотоодын төлөөлөгчид Говьсүмбэр аймагт зочилж, орон нутгийн малчидтай уулзан нүүдлийн мал аж ахуйн уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлага, салбарт тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал бодол, туршлагаа солилцсон юм. Тус үйл ажиллагаанд олон улсын 18 улсын 26 малчин, говийн бүсийн 4 аймгийн 35 малчин хамрагдлаа.

8 дугаар сарын 10: Төлөөлөгчид “Оорцог Элгэн” жуулчны баазад хүрэлцэн ирж, Монголын уламжлалт мал аж ахуй болон нүүдлийн соёл иргэншилтэй танилцав. Энэ үеэр “Оорцог Элгэн” хоршооны үйл ажиллагаа, адуу маллах, ямаа саах уламжлалт арга ухаан, бэлчээр ашиглалтын туршлагаас суралцлаа.

8 дугаар сарын 11: Аймгийн төв Чойр хотод хэлэлцүүлгүүд үргэлжиллээ. Оролцогчид “Эмэгтэй малчдын тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал” сэдвийн хүрээнд салбарын хөгжил, тулгамдаж буй сорилтууд болон залуус, эмэгтэйчүүдийн оролцооны талаар нээлттэй санал бодлоо солилцож, харилцан суралцав.

8 дугаар сарын 12: “Дэлхийн малчдын тунхаглал”-ын нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, зөвлөмжүүдийг нэгтгэн эцэслэв. Мөн “Эхэн сүвэйн баялаг” хоршоогоор зочилж, тэмээн сүргийн менежмент, маллагааны арга туршлагатай танилцлаа.

Үүнээс гадна төлөөлөгчид НҮБ-ын төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Мал аж ахуйн сургалтын бааз, орон нутгийн Цөм сүргийн үржлийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэдэнд бэлчээрийн мониторинг, малын үржил селекц, цахилгаан хайчаар хурга хяргах, ээмэгжүүлэх, мал жинлэх зэрэг орчин үеийн арга технологи болон байгаль орчинд ээлтэй мал аж ахуй эрхлэх практик туршлагуудыг танилцууллаа.

Энэхүү арга хэмжээний үр дүнд дотоод, гадаадын малчид бэлчээрийн зохистой ашиглалт, усны нөөц болон байгаль орчны хамгаалал, мал сүргийн менежмент, залуу ба эмэгтэй малчдын оролцоо зэрэг чухал сэдвүүдээр туршлага солилцож, нүүдлийн мал аж ахуйн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг нэгдмэл байдлаар тодорхойллоо.

Address

Choïr

Alerts

Be the first to know and let us send you an email when Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Говьсүмбэр аймаг, Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар:

Shortcuts

Share