24/08/2026
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛ”
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт мэдлэг арга ухаан, мал маллах арга ухаан, аж төрөх уламжлалт арга ухааныг сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан долоон ай савын 362 төрөл зүйл, эдгээр өвийг өвлөн эзэмшсэн аймаг, нийслэлийн 990 өвлөн уламжлагч, суралцагчид соёлын өвөө сурталчлан, шилдгүүдээ шалгарууллаа.
- “Нүүдэлчин” фестивальд Соёлын биет бус өвийн “Уламжлалт арга ухаан” ай савд хамаарах “Дорлигтой дархан” төрөлд оролцож, Шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан Готовын Гүржав
- “Нүүдэлчин” фестивальд Соёлын биет бус өвийн “Байгаль, сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл” ай савд хамаарах “Уламжлалт аргаар цаг агаар шинжих” төрөлд оролцож, Шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан Гурванзагал сумын харьяат Очирын Бат-Эрдэнэ
- “Нүүдэлчин” фестивальд Соёлын биет бус өвийн “Уламжлалт арга ухаан” ай савд хамаарах “Цагаан идээ боловсруулах арга ухаан” төрөлд амжилттай оролцож, “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсан Гүндэгмаагийн Ариунгэрэл,
- “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Адуучин” тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн, Дорнод аймгийн Булган сумын харьяат Э.Урантогтохтөр
ӨВ СОЁЛОО ӨВЛӨН УЛАМЖИЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЖ БУЙ ЭРХЭМ ҮЙЛСЭД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!