Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар

  • Home
  • Mongolia
  • Choibalsan
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар, Choibalsan.

22/08/2026

“ХОГОО АНГИЛЪЯ – ДАХИН АШИГЛАЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Чойбалсан хотын Захирагчийн ажлын албанаас “Урбан Солид Вэйст Менежмент” ХХК-тай хамтран өнөөдөр иргэд, олон нийт, хүүхэд багачуудын дунд хогоо хэрхэн ангилан ялгах, хог хаягдлыг бууруулах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор "Хогоо ангилцгаая" өдөрлөгийг 19 дүгээр байрны хөлбөмбөгийн талбайд 11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд:
• Хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тоглоом
• Хуучин хувцас, эд зүйлс хүлээн авах үйл ажиллагаа
• Дахивар материал худалдан авах үйл ажиллагаа
• Байр, орон сууцнаас гарч буй хог хаягдлыг хэрхэн ангилан ялгахыг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Иймд иргэд та бүхнийг идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

22/08/2026

“ХОГОО АНГИЛЪЯ – ДАХИН АШИГЛАЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Чойбалсан хотын Захирагчийн ажлын албанаас хотын хог хаягдлын менежентийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тухайн чиглэлийн байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулсан.

Өнөөдөр иргэд, олон нийт, хүүхэд багачуудын дунд хогоо хэрхэн ангилан ялгах, хог хаягдлыг бууруулах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор "Хогоо ангилцгаая" өдөрлөгийг 19 дүгээр байрны хөлбөмбөгийн талбайд 11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд:
• Хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тоглоом
• Хуучин хувцас, эд зүйлс хүлээн авах үйл ажиллагаа
• Дахивар материал худалдан авах үйл ажиллагаа
• Байр, орон сууцнаас гарч буй хог хаягдлыг хэрхэн ангилан ялгахыг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Иймд иргэд та бүхнийг идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

21/08/2026

ИРГЭДИЙН УХАМСАРГҮЙ ҮЙЛДЛЭЭС ШАЛТГААЛАН ЭРЭЭН ТОЛГОЙН ХОЙД ХЭСЭГТ ДАХИН ШИНЭЭР ХУР ХОГ ҮҮССЭН БАЙНА

Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас 2026 оны 5 дугаар сард Хэрлэн сумаас бусад сум руу орох, гарах авто зам дагуу 16 байршилд хуримтлагдсан хур хог, хаягдлыг татан зайлуулах ажлыг зохион байгуулсан.

Хур хог цэвэрлэгээний ажилд “Хэрлэн тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Чойбалсан хотын соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын нийт 17 машин механизм, 820 м3 хог хаягдлыг цэвэрлэж, хогийн төвлөрсөн цэгт татан зайлуулсан юм.

Байгаль орчинд хог хаягдлаа хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байх нь иргэн бүрийн үүрэг юм. Ирээдүй хойч үедээ сайхан нийгмийг бүтээхийн төлөө ногоон байгальдаа ээлтэй байж, хогоо ил задгай хаяхгүй, хотын соёлыг түгээхийг уриалж байна.

21/08/2026

Монгол улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд бүрийг боловсролд тэгш, хүртээмжтэй хамруулах, хүүхдүүдийн сурч боловсрох нөхцлийг дэмжих зорилгоор өнөөдөр Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас шинэ хичээлийн жилийг угтан Хэрлэн сумын 11 багийн нийт 110 хүүхдэд хичээлийн хэрэгслийн иж бүрдлийг гардуулан өглөө.

Нийт суралцагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

21/08/2026

Хэрлэн сумын төсвийн хөрөнгөөр энэ онд 26 байршилд Гэр хорооллын эгнээ, гудамжны дундах шороон замыг сайжруулах ажил хийгдэж байна. Дээрхи ажилтай Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д. Ганбаяр газар дээр нь танилцлаа.

“ДОРНОДЫН БОЛОВСРОЛ-2026” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭНЭ САРЫН 24, 25-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНОХичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах,...
21/08/2026

“ДОРНОДЫН БОЛОВСРОЛ-2026” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭНЭ САРЫН 24, 25-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, хамгаалал болон холбогдох бусад үйлчилгээ, мэдээ, мэдээллийг нэг цэгээс хүргэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Дорнодын боловсрол-2026” нээлттэй өдөрлөгийг 2026 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.
ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД:
• Боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрөөс болон орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулах;
• Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх;
• Үрэгдүүлсэн болон гэмтээсэн боловсролын баримт бичгийг нөхөн авахтай холбоотой зөвлөмж, мэдээлэл хүргэх;
• Эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл хүргэх;
• Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй Pearson, Eduten олон улсын хөтөлбөрийн талаар мэдээлэл, танилцуулга хийх;
• Мэргэжлийн болон техникийн боловсрол, их, дээд сургуулийн элсэлт, сургалтын талаар мэдээлэл хүргэх;
• Сургуулийн орчны бүсийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөх;
• Дүрэмт болон биеийн тамирын хувцас, хичээлийн хэрэглэл, ном, сурах бичиг, гар утас, компьютер зэрэг хичээлийн шинэ жилийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах;
• Боловсролын салбартай хамтран ажилладаг төрийн болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг олон нийтэд танилцуулах юм.
Иймд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургуулийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид, нийт иргэдийг “Дорнодын боловсрол-2026” нээлттэй өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.

Сумын Засаг даргын 2026 оны А/100 дугаар захирамжийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт “Бүх нийтийн и...
21/08/2026

Сумын Засаг даргын 2026 оны А/100 дугаар захирамжийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г тогтмол зохион байгуулж байна.

Энэ сарын бүх нийтийн их цэвэрлэгээг хичээлийн шинэ жилийг угтан 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулна.
Иймд байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд, оршин суугчид та бүхэн өөрийн эзэмшлийн болон хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орчин, хашаа, хороогоо цэвэрлэн, өнгө үзэмжийг сайжруулж, цэвэр орчныг бүрдүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Жич: Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дараах байдлаар 2 ангилан ялгаж, тусад нь байршуулахыг анхаарна уу.
1. Энгийн хог хаягдал
2. Шарилж, ургамал болон овор хэмжээ ихтэй модны хог хаягдал

Ангилан ялгалт хийгдээгүй хог хаягдлыг ачихгүй болохыг анхааруулж байна.

Чойбалсан хотын Захирагчийн ажлын алба

"ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАХөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг 2026 оны 09 дүгээр сарын 25-...
20/08/2026

"ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах тул оролцох хүсэлтэй ажил олгогч аж ахуйн нэгж, хөдөлмөр зуучлалын байгууллагуудыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7058-4740 дугаараас лавлана уу.

Ажил олгогч Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас Чойбалсан хотын цэвэр, тохилог байдлын төлөө ажилладаг "Хэрлэн тохижилт үйлчилг...
20/08/2026

Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас Чойбалсан хотын цэвэр, тохилог байдлын төлөө ажилладаг "Хэрлэн тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ, "Чойбалсан хотын соёл, амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд ДЭЗЭРЭТ ОУ-ын энэрлийн байгууллагаас хандивласан цүнх болон хичээлийн бүрэн хэрэгслийг хүлээлгэн өглөө.

ЧОЙБАЛСАН ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХэрлэн сумын Засаг даргын ...
20/08/2026

ЧОЙБАЛСАН ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас 2026 онд Чойбалсан хотын хог хаягдлын менежментийг сайжруулах , зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх тендер зарласан.
Энэхүү ажилд “Урбан Солид Вэйст Менежмент” ХХК шалгарч, хог хаягдлын менежментэд оролцогч талуудад хог хаягдлын менежментийн талаар нэгдсэн мэдлэг, ойлголт өгөх, Чойбалсан хотын хог хаягдлын менежментэд тулгамдаж байгаа асуудал, шийдлийг хэлэлцүүлэх, санал авах зорилготой уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Address

Choibalsan

Telephone

+97670584740

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share