Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар

Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар Төрийн хяналтын дээд байгууллага

2026 оны зорилт: “Аудитын нөлөөллийг тооцох, үнэлэх тогтолцоог төлөвшүүлэх”

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ө.Сийл...
08/07/2026

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.

Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ө.Сийлэгмаа өнөөдөр Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн тангараг өргөж, төрийн албаны нэр хүнд, ёс зүй, шударга ёс, хариуцлагыг эрхэмлэн ажиллах эрхэм үүргээ бататгалаа.

Тангараг өргөх ёслол нь зөвхөн үг хэлэх төдий бус, ард иргэдийн итгэлийг эрхэмлэн, хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаа явуулж, төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар хариуцлагатай биелүүлэхээ тангараглаж буй чухал мөч юм.

Ахлах аудитор Ө.Сийлэгмаадаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, төрийн аудитын байгууллагын үнэт зүйлсийг эрхэмлэн, шударга, хараат бус, хариуцлагатай ажиллах үйлсэд нь амжилт хүсье.
Siilegmaa Uglugch

📌Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны аудитын шийдвэрийн эхний хагас жилийн байдлаарх биелэлтийн инфографик ...
03/07/2026

📌Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны аудитын шийдвэрийн эхний хагас жилийн байдлаарх биелэлтийн инфографик байдлаар танилцуулж байна.

24/06/2026

Шинэ хоршоо хөдөлгөөнд олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, үр дүн сэдэвт гүйцэтгэлийн аудитын дүнгийн хэлэлцүүлгийн зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт шалгагдагч талаас аймгийн Засаг дарга, Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон Монголбанк, арилжааны банкуудын төлөөллүүд оролцлоо.

"Эрүүл иргэн - Цэвэр орчин - Зөв дадал" нь бидний хамтын оролцооноос эхэлдэг.Манай хамт олон энэ өглөөг эрүүл мэнд, идэв...
24/06/2026

"Эрүүл иргэн - Цэвэр орчин - Зөв дадал" нь бидний хамтын оролцооноос эхэлдэг.

Манай хамт олон энэ өглөөг эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор soft tennis-ийн сургалтад хамрагдан үр бүтээлтэй өнгөрүүллээ. Спортоор хичээллэн бие бялдраа хөгжүүлэхийн зэрэгцээ хамтын ажиллагаа, эерэг хандлагыг түгээсэн сайхан өглөө байлаа.

Үүний дараа байгууллагын ажилтнууд гадна спорт талбай орчмын хог хаягдлыг цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбайн цэвэр цэмцгэр байдлыг хангах ажилд идэвхтэй оролцлоо.

Иргэд, байгууллага, хамт олноо эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, нийтийн эзэмшлийн талбайгаа хайрлан хамгаалж, орчноо цэвэр байлгахад идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна.

#ЭрүүлАмьдралынХэвМаяг
#ЦэвэрОрчин
#ХамтынОролцоо
#ЗөвДадал
@дагагч
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар

✅“АВЛИГААС АНГИД БАЙХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААПрокурорын байгууллагаас хийсэн мэдээлэлд: Авлига, албан ту...
24/06/2026

✅“АВЛИГААС АНГИД БАЙХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Прокурорын байгууллагаас хийсэн мэдээлэлд:
Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар байгууллага, иргэдээс гаргасан нийт гомдол, мэдээллийн 27.8 хувийг, нийт шийдвэрлэсэн хэргийн 30 хувийг Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас шилжүүлсэн асуудал эзэлж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, аймгийн Прокурорын газар хамтран “Авлигаас ангид байх нь” сэдэвт сургалтад Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас оролцлоо.

20/06/2026

Address

ЗДТГазрын Б байр Governor's Office B Corp
Choibalsan

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар:

Shortcuts

Share