Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар

Хавдрын аяны үзлэг хийгдэх газрууд
06/08/2026

Хавдрын аяны үзлэг хийгдэх газрууд

06/08/2026

🇲🇳Монгол Улсын Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталлаа.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Энэ нь иргэдийг чанаргүй, хуурамч эмийн эрсдэлээс хамгаалж, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрлэгчдийн өндөр чанартай эмийг өртөг багатайгаар нийлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Мөн нэгтгэсэн худалдан авалтаар бөөний үнийн хөнгөлөлт эдэлж, улсын төсвийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмийг тогтвортой, хүртээмжтэй нийлүүлэх боломж бүрдэнэ.
https://moh.gov.mn/news/7592

Эхийн сүү нь хүүхдийн хэрэгцээнд тохирсон байдаг. Энэ нь өдрийн турш, улирлын өөрчлөлттэй хамт, хүүхэд өсөж хөгжихийн хэ...
06/08/2026

Эхийн сүү нь хүүхдийн хэрэгцээнд тохирсон байдаг. Энэ нь өдрийн турш, улирлын өөрчлөлттэй хамт, хүүхэд өсөж хөгжихийн хэрээр өөрчлөгдөж, өвчнөөс хамгаалахад нь тусалдаг.
Хөхөөр хооллох нь дараах ач тустай:
· Хүүхдэд унтах цаг болсныг мэдрүүлэх дохио өгдөг
· Халуун үед нэмэлт шингэнээр хангадаг
· Эх эсвэл хүүхэд өвдсөн үед тохирсон тусгай эсрэг биетүүдээр хангадаг
· Хүүхэд өсөхийн хэрээр өөх тос болон шим тэжээлийн найрлага нь тохирон өөрчлөгддөг

#дэлхийнэхийнсүүгээрхооллолтыгдэмжихдолоохоног

06/08/2026
Яагаад зөв сааж хадгалах чухал вэ?
06/08/2026

Яагаад зөв сааж хадгалах чухал вэ?

2026-2027 онд зохион байгуулагдах Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын бүртгэл, ...
06/08/2026

2026-2027 онд зохион байгуулагдах Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын бүртгэл, шалгалт авах хуваарь.
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт 2026 онд улиралд нэг удаа, 2027 оноос эхлэн хагас жилд 1 удаа зохион байгуулагдана.
Иймд эмч, эмнэлгийн мэргэжилтэн ТА мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тасралтгүй байдлаа хангаж боломжит хугацааг сонгож шалгалтандаа бүртгүүлж, амжилттай хамрагдана уу.

БОЭТ-ийн хашаанд байрлах "Сувд" эмийн сан 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллана.
06/08/2026

БОЭТ-ийн хашаанд байрлах "Сувд" эмийн сан 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллана.

⚠️ ГАЗЫН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ!Ахуйн хэрэглээний хийн баллоныг аюулгүй ашиглахын тулд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.• Баллон...
04/08/2026

⚠️ ГАЗЫН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ!

Ахуйн хэрэглээний хийн баллоныг аюулгүй ашиглахын тулд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
• Баллоныг гадаргуутай нэг тэгш хэмд байрлуулна.
• Ил зуух болон цахилгаан зуух, халаагуураас доод тал нь 1.5 метрийн зайд байрлуулна.
• Хийн баллоны холболт болон цэнэглэлтийг ил гал, цахилгаан хэрэгслийн хажууд хийж болохгүй.
• Жил бүр дор хаяж нэг удаа баллоныг үзлэг, хяналтад хамруулна.
• Ахуйн хэрэглээний хийг зөвхөн албан ёсны зөвшөөрөл бүхий байгууллагаар цэнэглүүлнэ.
• Баллоныг гэмтээхгүй, аюулгүй ашиглана.
• Баллоныг савных нь багтаамжийн 85 хувиас хэтрүүлэн цэнэглэхгүй байх шаардлагатай.

✅ Эрсдэлээс урьдчилан сэргийлж, хийн баллоныг аюулгүй хэрэглэцгээе. Хураах

☀️ Хурц нартай, халуун өдрүүдэд даралтын эмээ тогтмол уугаарай.Артерийн даралт ихсэлттэй хүмүүс эмчийн зааврын дагуу эмэ...
04/08/2026

☀️ Хурц нартай, халуун өдрүүдэд даралтын эмээ тогтмол уугаарай.
Артерийн даралт ихсэлттэй хүмүүс эмчийн зааврын дагуу эмээ тогтмол хэрэглэж, даралтаа хянаж хэвших нь хүндрэлээс сэргийлэх чухал алхам юм.
✅ Эмээ зөв хэрэглэж, зүрх судасны өвчний эрсдэлээс сэргийлье.

Address

Choibalsan

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

70583355

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар:

Shortcuts

Share