Дорнод аймгийн Автотээврийн төв

Дорнод аймгийн Автотээврийн төв Автотээврийн үйлчилгээ

02/07/2026

⚠️ БИЧИЛ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ХУУЛИЙН ДАГУУ, АЮУЛГҮЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИЦГЭЭЕ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд суррон, цахилгаан скүүтер, мопед зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотойгоор нийт 4201 хүн осол, гэмтэлд өртсөнөөс:
▪️ Мопед – 2028 хүн
▪️ Цахилгаан скүүтер – 1071 хүн
▪️ Суррон – 347 хүн
▪️ Цахилгаан дугуй – 324 хүн
▪️ Эдгээр тээврийн хэрэгсэлд явганаар өртсөн – 431 хүн тус тус гэмтжээ.

Бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.

✅ Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх
✅ Хамгаалах малгай тогтмол өмсөх
✅ Хурд хэтрүүлэхгүй байх
✅ Явган зорчигчийн аюулгүй байдлыг хүндэтгэх

#АюулгүйХэрэглээАмьдЯвахБаталгаа
#ЗамынХөдөлгөөнийАюулгүйБайдал
#ХамгаалахМалгай
#БичилЦахилгаанТээврийнХэрэгсэл

24/06/2026
17/06/2026
Тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэсэн VIP үйлчилгээгээр зорчигч та бүхэнд үйлчилж байна.Иргэл та бүхэн https://eticket.tra...
04/06/2026

Тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэсэн VIP үйлчилгээгээр зорчигч та бүхэнд үйлчилж байна.
Иргэл та бүхэн https://eticket.transdep.mn/ сайтаар тасалбараа захиална уу.
Лавлах утас:85661845

Дорнод аймаг Чойбалсан хот - БНХАУ-ын Манжуур хот чиглэлийн улс хоорондын зорчигчдийн тогтмол тээвэрлэлтийн цагийн хуваа...
29/05/2026

Дорнод аймаг Чойбалсан хот - БНХАУ-ын Манжуур хот чиглэлийн улс хоорондын зорчигчдийн тогтмол тээвэрлэлтийн цагийн хуваарьт өөрчлөлт орж 2026.06.08-ны долоо хоногийн Даваа гараг бүрийн 11:00 цагаас явж эхлэх болсон тул иргэд, зорчигчид та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.

15/04/2026

Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө www.ezam.mn, Emongolia, ebarimt, Gerege Kiosk, Toki, Mostmoney, Socialpay, Autobox аппликейшнүүдээр төлөөрэй.

E-Mongolia
EBarimt
Toki
Most Money
SocialPay
Автотээврийн Үндэсний Төв

13/04/2026

"Хот хооронд явдаг альфард маркийн автомашинуудыг хориглож, жолооч нарыг нь торгоод явуулахгүй байна" гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар АТҮТ-ийн техники...

"Аюулгүй тээвэр - Сайн жолооч" хөтөлбөрийн хүрээнд тус төвийн даргын 2025.01.14-ний өдрийн баталсан удирдамжын дагуу Улс...
09/04/2026

"Аюулгүй тээвэр - Сайн жолооч" хөтөлбөрийн хүрээнд тус төвийн даргын 2025.01.14-ний өдрийн баталсан удирдамжын дагуу Улс, хот хооронд, хотын доторх нийтийн зорчигч тээврийн гэрээт аж ахуйн нэгжийн дунд зарласан техникийн саатлын зөрчилгүй, жолоочийн харилцаа хандлага ёс зүйг эрхэмлэсэн, үйлчилгээний соёл, цэвэр цэмцгэр байдлыг хангасан, хариуцлагатай, бусдад үлгэр жишээ болохуйц зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангуулах зорилгоор хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

“ШИЛДЭГ ЖОЛООЧ”-ийн шагналын эздийг дараах аж ахуйн нэгжийн жолооч нарыг тодруулж 2026.03, 04-р саруудад шагналыг гардуулж өглөө.

Үүнд:
1. Улс хооронд “Тал нутгийн хэрлэн” ХХК И.Бат-Эрдэнэ
2. Улс хооронд “Хун Ен” ХХК Н.Алтанбагана
3. Хот хооронд “АйСВН” ХХК Г.Энхзориг
4. Хот хоорнод “Атибус” ХХК Ө.Баярсайхан
5. Хот хооронд “Автобус-5” ХХК П.Энх-Амгалан
6. Хот хооронд “Ажмянган” ХХК Д.Батзориг
7. Хотын доторх “Хүрэл заан” ББН А.Амарбаяр
Дээрх аж ахуйн нэгжүүдийн шилдэг жолоочоор шалгарсан нийт жолооч нартаа болон хамт олонд нь ажлын амжилтыг хүсэн ерөөе. 🇲🇳

Address

Дорнод аймаг, Хэрлэн сум, 6-р баг, Хэрлэн сумын ЗДТГ-ын баруун талд
Choibalsan
21000

Opening Hours

Monday 07:00 - 19:00
Tuesday 07:00 - 19:00
Wednesday 07:00 - 19:00
Thursday 07:00 - 19:00
Friday 07:00 - 19:00
Saturday 07:00 - 19:00
Sunday 07:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн Автотээврийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share