Дорнод аймгийн - Ардчилсан нам

Дорнод аймгийн - Ардчилсан нам Дорнод аймгийн - Ардчилсан нам (Албан ёсны хуудас)

Дорнод аймгийн Ардчилсан намын харьяа Ардчилсан Залуучуудын холбооны хурал өнөөдөр буюу 2026.08.09-ны өдөр амжилттай бол...
09/08/2026

Дорнод аймгийн Ардчилсан намын харьяа Ардчилсан Залуучуудын холбооны хурал өнөөдөр буюу 2026.08.09-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Залуучуудын дуу хоолой болж, хүсэл мөрөөдлийг нь бодит үйл хэрэг болгохыг хүсэн ерөөж Ардчилсан Залуучуудын холбооны Тэргүүнээр Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч
Буян-Итгэлийн Бат-эрдэнийг 93%-ийн саналаар сонгож, батламжиллаа.

Дорнод аймгийн АЗХ-ын шинэ бүтэц бүрэлдэхүүнд амжилт хүсье 💙

01/08/2026

Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн ЗОРИГ агсны хөшөөг Монголын ард түмний хандиваар эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийн төлөөх үйл хэргийг нь хүндэтгэн босгосон түүхтэй. Хөшөөг дур мэдэн аль нэг дарга шилжүүлж болохгүй. Түүний хөшөө байх ёстой газраа үлдэх ёстой. Яаралтай буцаан, анхны байршилд нь сэргээн байршуулахыг шаардаж байна.

Дорнод аймгийн Ардчилсан нам

28/07/2026
Тулгар төрийн түүх, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн Монгол түмэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!Хурдан...
11/07/2026

Тулгар төрийн түүх, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн Монгол түмэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

Хурдан хүлэг нь цойлж,
Хүчит бөх нь давж,
Мэргэн харваачийн сум нь цэц мэргэн байж,
Хотол олноороо аз жаргал, эв нэгдэл дүүрэн сайхан наадаарай.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байж, Монгол наадмын баяр цэнгэл тань мөнхөд дэлгэрэх болтугай!

ДОРНОД АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний их эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуу...
10/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний их эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Үндэсний их баяр наадам, Дорнод аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж өндөрллөө.

Энэхүү түүхэн баярын өдрүүдэд Дорнод аймгийн Ардчилсан нам Хүндэтгэлийн гэртээ намынхаа үе үеийн удирдлага, ахмад гишүүд, дэмжигчид, нийт хүрэлцэн ирсэн зочдоо хүлээн авч, эв нэгдэл, нөхөрлөлийн уур амьсгал дор сайхан баярлалаа.

Бидний урилгыг хүлээн авч, баярын хүндэтгэлийг хамтдаа хуваалцсан нийт гишүүд, дэмжигчид, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, үндэсний их баяр наадмын мэндийг дахин өргөн дэвшүүлье.

Монгол түмэн минь мөнхөд мандан бадарч, Дорнод нутаг маань хөгжин дэвжих болтугай💙

Ардчилсан хувьсгалын 36 жил, Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Дорнод...
08/07/2026

Ардчилсан хувьсгалын 36 жил, Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна.

Дорнод аймгийн Ардчилсан намын “Хүндэтгэлийн гэр”-т ирж амар мэндээ мэдэлцэж буй гишүүд, дэмжигчиддээ талархал илэрхийлье 🇲🇳🇲🇳

Эрхэм хүндэт Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил,...
07/07/2026

Эрхэм хүндэт Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний их эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 115 жил, Ардын Хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Дорнод аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье.

24/06/2026
💙💙
23/06/2026

💙💙

БАЯТҮМЭН СУМДорнод аймгийн Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр буюу 2026.06.21-ны өдөр Баянтүмэн суманд ажиллалаа. “Дорн...
21/06/2026

БАЯТҮМЭН СУМ

Дорнод аймгийн Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр буюу 2026.06.21-ны өдөр Баянтүмэн суманд ажиллалаа.

“Дорнод 100” хөгжлийн хөтөлбөрийн санал болон “Ардчилалын Гэрэгэ” гардуулав.



Address

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг Ардчилсан намын байр
Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн - Ардчилсан нам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share