BestNews.info

BestNews.info News

🌨️Цас орж, явган шуурга шуурна💨
03/01/2026

🌨️Цас орж, явган шуурга шуурна💨

22/12/2025
18/12/2025

ЭМГЭНЭЛ
Сайханых овогт Доржсүрэнгийн Бямбасүрэн
/1945-2025/

08/12/2025

Мьянмар Улсын үнэт чулууны уурхайн чулуу гэх нэртэй лайв, бичлэгүүд бүгд залилан!!!

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, ослоо...
10/11/2025

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт, бэлтгэл хангалтын байдалтай танилцлаа.
Уулзалтын үеэр Даланзадгад хотод Онцгой байдлын анги байгуулах, мөн аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал солилцов.

Иргэдийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах нь Өмнөговь аймгийн хөгжлийн бодлогын салшгүй хэсэг юм.

Өмнөговь аймгийн ИТХ. 🔵Фото
10/11/2025

Өмнөговь аймгийн ИТХ.
🔵Фото

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ АХМАДУУДДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ2025 онд НҮБ-аас олон улсын ахмад настны ө...
01/10/2025

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ АХМАДУУДДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2025 онд НҮБ-аас олон улсын ахмад настны өдрийг “Орон нутгийн болон дэлхийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж буй ахмад настнууд: Бидний хүсэл эрмэлзэл, бидний сайн сайхан байдал, бидний эрх” уриан дор тэмдэглэж байгаа нь ахмад настнууд уян хатан, эрх тэгш нийгмийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат аймгийн арслан Болдбаатарын Баянсүхийн цолны мялаалга наадам 2025.10.05 өдөр Гу...
24/09/2025

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат аймгийн арслан Болдбаатарын Баянсүхийн цолны мялаалга наадам 2025.10.05 өдөр Гурвантэс суманд зохион байгуулагдана.

2025 ОНЫ 10-12 ДУГААР САРУУДЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:АРАВДУГААР САРД:Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Х...
23/09/2025

2025 ОНЫ 10-12 ДУГААР САРУУДЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

АРАВДУГААР САРД:
Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

АРВАННЭГДҮГЭЭР САРД:
Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

АРВАНХОЁРДУГААР САРД:
Агаарын дундаж температур Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг болон Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ:
10 дугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна. Харин 11 болон 12 дугаар саруудад зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байна.
Өвлийн саруудын хувьд зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн зуны хугацаанд хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай зэргийг харгалзан үзэж малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.

ТЦА: Осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж буй тул стандартаас давсан хэт хурц гэрэлтүүлэгтэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй...
11/09/2025

ТЦА: Осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж буй тул стандартаас давсан хэт хурц гэрэлтүүлэгтэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Автомашины гэрэл, гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна

"Гурвантэсд үйлдвэрлэв" Хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа. ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН төрөлд1. Ур...
11/09/2025

"Гурвантэсд үйлдвэрлэв" Хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа. ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН төрөлд
1. Урт багийн иргэн Ж.Өлзийцэрэн
2. Гоёот багийн иргэн Т.Янжинцэвэл
3. Баясах багийн иргэн Н.Шүрхүү нар шагналт байранд шалгарсанд баяр хүргэе.

Жил бүр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, дурсгалыг мөнхжүүлэх өдрийг 09 дүгээр сарын 10-ны өдө...
09/09/2025

Жил бүр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, дурсгалыг мөнхжүүлэх өдрийг 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлдэг ба энэ жил 2025 онд 30 дахь өдөрт зориулж улс орон даяар тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ, иргэдийг хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Address

Dalan-Zadagad

Telephone

+97680053004

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BestNews.info posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to BestNews.info:

Share