Даланзадгадын Дулаан Хангамж ОНӨААТҮГазар

Даланзадгадын Дулаан Хангамж ОНӨААТҮГазар “Бидний халаалтын үйлчилгээ нь Даланзадгад хотын иргэдийн тав тухтай амьдралын баталгаа юм”

МЭНДЧИЛГЭЭӨмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхоо ард иргэд, айл өрхүүдийг амьдралын чухал хэрэгцээ болсон илч дулаана...
14/08/2026

МЭНДЧИЛГЭЭ
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхоо ард иргэд, айл өрхүүдийг амьдралын чухал хэрэгцээ болсон илч дулаанаар хангах хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэж яваа Даланзадгадын дулаан хангамжийн газрын нийт инженер техникийн ажилчид, албан хаагчид болон говь нутгийн эрчим хүчний системийг хамтдаа бүрдүүлж, мөр зэрэгцэн ажилладаг "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Даланзадгадын цахилгаан станц" ТӨХК-ийн нийт хамт олон, салбарын үе үеийн ахмадууд та бүхэндээ "Эрчим хүчний салбарт ажиллагсдын өдөр"-ийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Говийн хүйтэн өвөл, байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд айл бүрийн гал голомтыг дулаан байлгаж, хэрэглэгчдээ найдвартай дулааны эрчим хүчээр хангахын төлөө цаг наргүй, сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөдөг манай байгууллагын нийт ажилчдын үйлс хамгийн бахархам билээ. Та бүхний минь шургуу зүтгэл, мэргэжилдээ эзэн болсон ур чадварын үр дүнд хотын маань иргэд тав тухтай орчинд амьдарч байна.
Цахилгаан, дулаан хоёр бол нэгэн цул бөгөөд бидний ажлын амжилт салбарын байгууллагуудын нягт хамтын ажиллагаанаас шууд хамаардаг. Тиймээс тулгарсан бэрхшээл бүрийг хамтдаа даван туулж, аймгийнхаа үйлдвэрлэл, үйлчилгээ, айл өрх бүрийн амьдралыг гэрэлтэй, дулаан байлгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй салбарын нөхдөөрөө болон өөрийн байгууллагын хамт олноороо үргэлж бахархаж байдгаа энэ өдөр онцлон хэлэхэд таатай байна.
Эрчим хүчний салбарын ачааны хүндийг хамтдаа үүрэлцэж яваа нийт ажилтнууд, албан хаагчид та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт арвин их амжилт, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өмнөговь нутгийн маань гал голомт үүрд дулаан байж, өөдөө мандан бадрах болтугай!

ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б. МӨНХ-АМАР

МЭНДЧИЛГЭЭ​Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн хамт олон та бүх...
23/07/2026

МЭНДЧИЛГЭЭ

​Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн хамт олон та бүхэнд уурхай үүсгэн байгуулагдсаны түүхт
60 ЖИЛИЙН ОЙН
баярын мэндийг хүргэж, цаашдын их үйлсэд тань өндөр амжилт хүсье!
​ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛНООС
Tavantolgoi JSC - ТаванТолгой ХК

Эрхэм хүндэт та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн ...
06/07/2026

Эрхэм хүндэт та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амьдрал тань аз жаргал, элбэг дэлбэг байж, айл өрх бүрт инээд хөөр, эрүүл энх, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

Хүчит бөх нь хүчээ гайхуулж, хурдан морь нь хийморь сэргээж, мэргэн харваач нь цэцээ сорьсон сайхан наадам болохыг хүсэн ерөөе.

Сайхан наадаарай!

#ҮндэснийИхБаярНаадам #Наадам #Наадам2026 #МонголНаадам #Өмнөговь #Даланзадгад #ГовийнНаадам

19/06/2026

🚨 АНХААРУУЛГА: ХАЛААЛТЫН ТӨЛБӨРИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД 🚨

Хэрэглэгч та бүхэн халаалтын төлбөрийн үлдэгдлээ яаралтай төлж, ирэх жилийн халаалтын улирлыг өнөтэй давах бэлтгэл ажлыг хамтдаа бүтээцгээе.

⚠️ Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх талаар:
Халаалтын төлбөрөө 2 ба түүнээс дээш сарын хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хуулийн дагуу Монголбанкны Зээлийн мэдээллийн санд (чанаргүй/муу зээлийн түүхтэй) бүртгэгдэхийг анхаарна уу.

Хэрэглэгч та бүхэн хариуцлагатай байж, төлбөрөө хугацаандаа төлөхийг уриалж байна.

📞 Лавлах утас: 70533570
Даланзадгад дулаан хангамжийн газар ОНӨААТҮГ

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайл...
31/05/2026

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын мэндийг өнө эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсэд хүргэе! 🌟

Нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжлэх болтугай. 🕊️✨

🌸 Эх үрс элбэрэлтэй, өрх гэр аз жаргалтай байх болтугай!

08/05/2026
08/05/2026
07/05/2026

Address

Dalanzadgad
Dalandzadgad

Telephone

+97670533570

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Даланзадгадын Дулаан Хангамж ОНӨААТҮГазар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Даланзадгадын Дулаан Хангамж ОНӨААТҮГазар:

Shortcuts

Share