29/07/2026
ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН ЗАРИМ НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦАЛЛАА
Улсын хэмжээнд үүсээд буй шатахууны хангамжийн хүндрэл, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны наймдугаар сарын төлөвлөгөөнд тусгагдсан олон нийтийг хамарсан дараах арга хэмжээг цуцалсныг мэдэгдэж байна.
* 2026 оны 8 дугаар сарын 7–9-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн “Оюутан, залуучуудын Урлаг, спорт, оюуны их наадам”
* 2026 оны 8 дугаар сарын 7–10-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн “Өмнийн говийн Хүлэг морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ой”
* 2026 оны 8 дугаар сарын 14–16-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн “Алтан элс - Элсэн манхны баяр - 2026”
Эх сурвалж: Өмнөговь